"Гаднынхны нүдээр МОНГОЛ" цуврал контентын анхны дугаарыг бид та бүхэндээ хүргэж байна. Энэхүү булангаар дамжуулж Монголд аялаад буцаж буй эсвэл ажиллаж амьдарч, сурч хөдөлмөрлөдөг орон орны хүмүүсийн сэтгэгдлийг хүргэх болно. Манай анхны дугаарын зочноор "Намастэ" энэтхэг рестораны ахлах тогооч Сурендра Кумар уригдан Монгол орон, монголчуудын талаарх сэтгэгдлээ хуваалцлаа.
Иргэншил: Энэтхэг
Монгол Улсад амьдарсан хугацаа: 2002 оны 6-р сараас хойш буюу 20 жил
Одоо эрхэлж буй ажил: Ахлах тогооч 👨🍳
- Монголд амьдрахад танд юу хамгийн их таалагддаг вэ?
- Монголын ард түмний амгалан тайван амьдрал, эгэл жирийн байдал надад таалагддаг. Хэт завгүй, ажил амьдралаа тэнцвэржүүлэхийн төлөө тэмцдэг том хотуудын хэв маягт би хувьдаа нэг их дуртай биш. Тиймээс нүүдэлчин язгуур угсаатай монгол ард түмэнтэй харилцах, нөхөрлөхөд маш дөхөм байдаг нь миний сэтгэлд их ойр байдаг тул Монголд амьдрах надад таалагддаг.
Нар хур тэгширч, сайхан цаг агаарт болж гэр бүл, найз нөхөдтэйгөө аялж зугаалах боломж гардаг тул Үндэсний их Баяр Наадам надад хамгийн их таалагддаг.
- Монголд засаж, залруулмаар ямар сөрөг зүйлс байна вэ? /үйлчилгээ, хандлага гэх мэт/
- Би Монголыг бүрэн таниагүй, бусад аймгуудаар нэг их явж үзээгүй болохоор улсыг бүхэлд нь яривал шударга бус байх. Гэхдээ Улаанбаатар хотын талаар мэдээж хэлж чадна. Манай Улаанбаатар хотод авто замын түгжрэл, өвлийн улиралд агаарын бохирдол гэх мэт нийтийн дэд бүтцийн асуудал тулгардаг. Эдгээр асуудлаас үүдэн хүмүүсийн хөдөлмөрийн бүтээмж буурч, ард иргэдийн эрүүл мэндэд багагүй бэрхшээл тулгардаг. Эдгээрийг үр дүнтэй шийдвэрлэхийн тулд Засгийн газар ойрын болон урт хугацааны арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэж би итгэдэг.
- Танай оронд байдаг ямар үйлчилгээ, соёлыг энд нэвтрүүлмээр санагддаг вэ?
- Улс орон бүрд суралцах зүйл бий. Үүний нэгэн адил Энэтхэгээс санагалздаг зүйл маань онлайнаар авдаг үйлчилгээ, тэр дундаа дотоодын болон мэргэжлийн үйлчилгээний аль нь ч бай бүх төрлийн үйлчилгээг чанартайгаар, боломжийн үнээр цахимаар авч болдог. Тиймээс дотоодын зах зээлд үүнтэй ижил төстэй зүйлийг нэвтрүүлэх Монголын технологийн салбарын гарааны сайн бизнесүүд байгаа байх.
Надад энд тохиолдсон санаанаас гардаггүй таагүй зүйл, үйл явдал байхгүй гэж би бардам хэлэх азтай бөгөөд хувьтай хүн.
- Монголд тэмдэглэдэг баяруудаас хамгийн их таалагддаг нь? Яагаад?
- Нар хур тэгширч, цаг агаар сайханд болж гэр бүл, найз нөхөдтэйгөө аялж зугаалах боломж гардаг тул Үндэсний их Баяр Наадам надад хамгийн их таалагддаг. Мөн Цагаан сар таалагддаг ч айлын ихэнх эзэгтэй баярын өдрүүдэд тогоо барин бусдад үйлчилж завгүй байснаар ирсэн зочидтой хамт суух цаг зав бараг гардаггүйд бага зэрэг харамсдаг.
- Монголд байхад тохиолдсон сайхан болон таагүй зүйл юу байв?
- Би энд ирээд 20 гаруй жил болж байгаа болохоор ийм удаан хугацаанд надад таагүй гэхээс илүү олон сайхан зүйл тохиолдсон гэсэн үг. Зочломтгой, хүн чанартай, уудам сэтгэлт монголчууддаа баярлаж байна. Миний залуу насны ихэнх цаг хугацаа Монголд гэр бүл, найз нөхдийн дунд өнгөрч буй учир Монголд Энэтхэгт байдгаас лүү олон найз нөхөдтэй болсон.
Тиймээс энэ сайхан оронд өнгөрүүлсэн он жилүүд миний амьдралын хамгийн гайхалтай зүйл юм. Надад энд тохиолдсон санаанаас гардаггүй таагүй зүйл, үйл явдал байхгүй гэж би бардам хэлэх азтай бөгөөд хувьтай хүн.