Өнгөрсөн долоо хоногт МАН-ын Хяналтын хорооноос УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдэд таван жилийн хугацаатай улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэрийг гаргасан.
Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд энэ шийдвэрийг албан ёсоор хүлээн аваагүйгээ хэлээд ийм шийдвэр гаргасан бол Үндсэн хууль зөрчиж байна гэж тайлбарласан юм.
Тэгвэл өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Ш.Раднаасэдийн нэр төрд халдаж байгаа тул залруулах нь зүйтэй гэж үзжээ.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой гарч буй санал шүүмжлэлийг нягталж үзээд хоёр өөр хуулийн төсөлд орсон асуудлыг хольж хутгаж мэдээлсний улмаас энэ асуудал гарсан гэж үзжээ.
Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт оруулсан хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой саналыг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд гаргаагүй нь хуралдааны тэмдэглэл, материалаас тодорхой болсныг МАН-ын бүлэг онцоллоо.
Ш.Раднаасэд гэр бүлийн хүний эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөтэй байсан нь ирцийн бүртгэл, чуулганы хуралдааны тэмдэглэлд тодорхой байгаа
Хууль зүйн байнгын хорооны 2017 оны дөрөвдүгээр 25-ны мягмар гарагийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд төслийн 31.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг өөрчлөн найруулах саналыг гаргасан байна.
Харин Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Ажлын хэсгээс гаргасан саналын дагуу “2. Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно. Яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс зогсоож уг этгээд баригдсан, эсхүл хэргээ өөрөө илчилж ирсэн өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно” гэсэн өөрчлөлтийг УИХ-ын чуулганы 2017 оны 5 сарын 18-ны өдөр оруулжээ.
Энэ өдөр нь Ш.Раднаасэд гэр бүлийн хүний эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөтэй байсан нь ирцийн бүртгэл, чуулганы хуралдааны тэмдэглэлд тодорхой байгаа гэж УИХ дахь МАН-ын бүлгээс мэдээллээ.