gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     7.16
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 28
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

БНХАУ ирэх гурван жилд 2 тэрбум юанийн буцалтгүй тусламж үзүүлнэ

Х.Көгершин
Улс төр
2017-05-12
0
Twitter logo
 
БНХАУ-д айлчилж буй Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпинд бараалхжээ. Уулзалтын үеэр талууд Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн хамтын ажиллагааг бодит агуулгаар баяжуулж, шинэ шатанд гаргах эрмэлзэлтэй байгаагаа харилцан илэрхийлсэн байна.

ДЭЛХИЙН ХӨГЖЛӨӨС ХЯТАД, МОНГОЛ ХОЁР УЛС ХАМТДАА ХОЖИХ ХЭРЭГТЭЙ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин “2014 онд миний бие Монгол Улсад айлчилснаас хойш бид хамтран олон бодит ажил хийж, тодорхой үр дүнд хүрсэн. Цаашид Хятад, Монголын харилцаа улам бат суурьтай байх ёстой” гэв. Мөн “Холын садангаас ойрын хөрш илүү гэсэн үг байдаг” гээд дэлхийн хөгжлөөс Хятад, Монгол хоёр улс хамтдаа хожих хэрэгтэйг онцолсон байна.

Монгол Улс “Бүс ба зам” санаачилгын гол шугам дээр байгаа учраас энэ санаачилгад идэвхтэй оролцож хөгжих бүрэн боломжтой. Энэ хүрээнд Монголын “Хөгжлийн зам” хөтөлбөрийг “Бүс ба зам” санаачилгатай уялдуулан хөгжүүлэхээр тохирсон нь түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх өргөн боломж бүрдэж байгаад талууд санал нэгджээ.

БНХАУ-тай харилцах харилцаа нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл юм гэдгээ Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлээд худалдаа, эдийн засаг, хил орчмын хөгжил, дэд бүтцийн чиглэлээр хоёр улсын хамтарч хэрэгжүүлж болох зарим томоохон төсөл, хөтөлбөрийн талаар тодорхой байр сууриа илэрхийлэв.

Талууд хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, худалдааны бүтцийг сайжруулах шаардлагатай байгааг тэмдэглэв.

БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД 350 САЯ ЮАНИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ОЛГОНО

Хятадын тал Монгол Улсад тулгараад буй эдийн засгийн түр зуурын хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдэв. Эдийн засгийн хамтын ажиллагааны хувьд эхний ээлжинд БНХАУ-ын олгосон нэг тэрбум долларын зээлийн Хятадын талын хариуцах санхүүжилтийн харьцаа 85 хувь байсныг 95 хувьд хүргэхээр шийдвэрлэснээ мэдэгдэв. Мөн БНХАУ-ын Ардын банк Монголбанк хооронд байгуулсан своп хэлэлцээрийн хугацааг сунгахаар тохирсон. Энэ удаа БНХАУ-аас Монгол Улсад 350 сая юанийн буцалтгүй тусламж олгож байгаа, мөн ирэх гурван жилд хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээ Хятадын тал илэрхийлэв.

Хөдөө аж ахуйн чиглэлээр өргөн хүрээнд хамтран ажиллаж, эхний ээлжинд махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, малын эрүүл мэндийг сайжруулах асуудалд Хятадын тал хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Үүний зэрэгцээ хилийн боомтуудын үйл ажиллагааг өргөтгөж, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, хилийн зарим боомтыг ойрын хугацаанд олон улсын статустай болгоход анхаарч ажиллахаар хоёр тал тохиролцов. 

Тавантолгой зэрэг уул уурхайн төслүүдийг цогцоор нь хөгжүүлэх, дагалдах төмөр зам, эрчим хүчний станц барих, Оюунтолгойн ордын зэс боловсруулах үйлдвэрийн төсөлд хамтарч ажиллах нь хоёр улсын хөгжлийн стратегид нийцнэ гэдгээ БНХАУ-ын дарга Ши Жиньпин дурдав.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан