Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Монгол Улс, Канад Улс хоорондын хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ.
Энэ сарын 7-нд Канадын Торонто хотноо болсон Уул уурхайн олон улсын чуулганы үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Канадын Олон улсын худалдааны сайд Филипп-Франсуа Шампэйн нар албан ёсоор зарлажээ.
Тус хэлэлцээрт Канад Улсын Парламентын Нийтийн танхимын дарга Ж.Реганы Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр өнгөрсөн оны есдүгээр сарын 8-нд гарын үсэг зурсан.
Харин Монгол Улсын Засгийн газар мөн оны арваннэгдүгээр сард батламжилсан бөгөөд Канад Улсын Парламент энэ оны хоёрдугаар сарын 24-нд соёрхон баталсан юм.
Хэлэлцээрийг дэлхийн уул уурхайн салбарын олон улсын хамгийн том чуулган Торонто хотноо болж байгаа үеэр ёслол төгөлдөр зарласан нь Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн орчоо тогтворжуулж, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээн ажиллаж байгаа энэ цаг үед чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.