Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо “Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг”-ийн VII чуулган боллоо.
Чуулганы хүрээнд Монгол улсад сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хөрөнгө оруулах сонирхолтой гадны хувийн хэвшлийн төлөөлөгчдийг Эрчим хүчний сайд П.Ганхүү хүлээн авч уулзжээ. Тухайлбал, Францын эрчим хүчний “Терраватт” компанийн ерөнхий нарийн бичгийн дарга ноён Жан Паскал ФамБатай уулзахад нарны цахилгаан станц Монголд барьж, үйлдвэрлэх цахилгаан эрчим хүчийг 10-аас доош америк центээр нийлүүлэх санал тавьжээ.
Тус чуулга уулзалтад дэлхийн 150 гаруй орны Эрчим хүчний сайд нар Засгийн газраа төлөөлж оролцсон юм. Чуулганы үеэр дэлхийн эрчим хүчний салбарын шилжилтийг хурдасгахын тулд хөрөнгө оруулалт харамгүй зарцуулах, технологийн шинэчлэл хийх болон инновацийн асуудлыг голчлон хөндсөн байна.
“Монгол Улс бол нарны эрчим хүчний диваажин” гэж гадны мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрдөг. Гэтэл бид цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийнхээ 2-3 хувийг л сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс хангаж байгаа. Өнөөдөр дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, агаар мандал дахь нүүрсхүчлийн хийг бууруулахад сэргээгдэх эрчим хүчний оролцоо идэвхжиж, энэ бодлогод дэлхийн 150 гаруй улс орон нэгдээд байгаа аж. Манай улсын хувьд ч мөн энэ бодлогыг дэмжиж, 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хэмжээг 30 хувьд хүргэх томоохон зорилт тавиад буй. Үүнийг Эрчим хүчний сайд П.Ганхүү онцолж, “Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг”-ийн VII чуулганд оролцох үеэр хэллээ.