Монголын дизайнеруудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг 29 дэх удаагийн "Гоёл" наадам өнөөдөр Соёлын төв өргөөнд болж, загвар зохион бүтээгчид 2017 оны хувцас загварын чиг хандлагыг тодорхойлох ур ухаанаа шингээн байж урласан шилдэг бүтээлүүдээ танилцуулсан билээ.
Энэ жилийн наадамд уламжлалт ёсоор үе үеийн топ моделиуд болох О.Уянга, О.Пүрэвдулам, Х.Бадамгэрэл, Х.Уянга, Г.Уранцэцэг, С.Ариунбилэг, Э.Сэлэнгэ нар тайзнаа алхаж, авьяаслаг дизайнеруудын хувцсыг амилууллаа.
Харин хүн бүрийн догдлон байж хүлээдэг шинэ топ моделийг энэ жил шалгаруулсангүй. Энэ нь цугласан олны сэтгэлийг бага зэрэг гонсойлголоо. Харин энэ талаар Дизайнеруудын холбооны нарийн бичгийн дарга Х.Байгалмаагаас лавлахад:
"Энэ жил "Гоёл" наадам 29 дэх жилдээ боллоо. Жил жилээс наадам чанаржиж, дизайнеруудын бүтээл улам сайжирч байна. Харамсалтай нь энэ жил топ моделийг шалгаруулсангүй. Учир нь шаардлага хангах модель байсангүй. Загвар өмсөгч бэлтгэгдээд топ моделийн хэмжээнд хүрсэн цагт тодруулах болно" гэлээ.
Топ модель тодроогүй ч уламжлалт ёсоор наадмын шилдэг загвар өмсөгчид болоод загвар зохион бүтээгчдийг шалгаруулсан юм. Тухайлбал, Гранпри шагналын эзнээр "Эртний Монгол хийц" загварын товчооны дизайнер О.Уранцэцэг тодорсон бол шилдэг эмэгтэй загвар өмсөгчөөр Д.Долгион, эрэгтэй загвар өмсөгчөөр н.Азжаргал нар шалгарлаа.
Загвар өмсөгч Д.Долгион:
" "Гоёл" бол Монголын хувцас загварын ертөнцийн анхдагч, хамгийн том наадам. Энэ том наадмаас хүндтэй шагналыг авна гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг. Тиймээс цаашид энэ үүрэг хариуцлагыг үүрч улам их хичээх болно" гэлээ.
Шилдэг эрэгтэй загвар өмсөгчөөр шалгарсан н.Азжаргал:
"Сэтгэгдэл маш өндөр байна. Загварын ертөнцөд анх хөл тавьснаас хойш 12 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд 10 дахь жилдээ "Гоёл" наадамд оролцлоо. Хөдөлмөрийг маань үнэлж энэ шагналыг өгсөнд сэтгэгдэл маш өндөр байна. Би 2011 онд Азийн Стар модель болж байсан. Тэр үед загвар өмсөөд зургаан жил болж байлаа. Ингээд дахиад зургаан жилийн дараа шагнал авч байгаадаа маш их баяртай байна" гэлээ.
Наадмын шагналтнууд:
Ивээн тэтгэгчдийн нэрэмжит шагнал загвар өмсөгч Азжаргал, Золбоо, О.Хулангоо, Адъяа
Тусгай байрын шагнал "Жи Энд Эс" ХХК-нийн Сомо брэндээр дизайнер С.Ганзориг
Тусгай байрын шагнал "Монлайн" ХХК-ийн дизайнер Н.Үнэнбат, н.Цэрэнханд
Шилдэг залуу дизайнер "Урангоо Идэр" брэндийн дизайнер И.Урангоо
Шилдэг үсчин "Видал" салоны үсчин Д.Одонгоо
Шилдэг make up artist "Наруми" студийн нүүр хувиргагч Г.Нармандах
Шилдэг зурагчин М.Цоггэрэл
Шилдэг гоёлын хувцасны дизайнер "Precious Fashion House"-ийн дизайнер Х.Цэрэнлхагва,
Үндэсний хувцасны шилдэг дизайнер Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн дизайнер М.Энхтуяа
Өдөр тутмын, чөлөөт, амралтын хувцасны шилдэг дизайнер "Эвсэг" ХХК-ийн хамт олон
Уламжлалт хувцасны загварын шилдэг дизайнер "Ур Ундрах" ХХК-ийн дизайнер Б.Баасансүрэн
Шилдэг загвар зохион бүтээх товчоо "Мастер Додо" ХХК
Гранпри шагналт дизайнер "Эртний Монгол хийц"-ийн дизайнер О.Уранцэцэг
Ирээдүйтэй загвар өмсөгч Г.Бүрд
Фото модель О.Ариунзул
Фото модель Н.Ану
Дэд байрын шагналт модель Ц.Алтантуяа
Шилдэг эрэгтэй загвар өмсөгч н.Азжаргал
Шилдэг эмэгтэй загвар өмсөгч Д.Долгион