Дорнод аймагт өнгөрсөн Баасан гарагт үл мэдэгдэх шингэн уусны улмаас дөрвөн хүн амиа алдаж, 19 хүн хордсон хэрэг гарсан.
Тэгвэл тус шингэнийг үнэрлэхэд хятад архины үнэр гарч байсан тул дээрх иргэд балгасан гэсэн мэдээллийг өгчээ.
Гэвч хордлогод өртсөн 23 хүн техникийн болон метилийн спиртийн холимог хэрэглэсэн гэдэг нь мэргэжлийн хяналтын байгууллага болон Эрүүл мэндийн яамны эмч нарын шинжилгээгээр тодорхойлогдсон гэдгийг өнөөдөр мэдээллээ.
Дорнод аймгийн Халхгол сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна Дачин Тамсаг” компанийн туслан гүйцэтгэгч “Зөв боломж” ХХК-ийн залуус хордлогод орсон бөгөөд яамны зүгээс мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн багийг тус аймагт томилж шуурхай арга хэмжээ авсан юм.
Тухайн газарт ажиллаад ирсэн эмч, мэргэжилтнүүд өнөөдөр нийслэлд ирлээ. Салбар яащамнаас хор судлалын мэргэжилтэн, зөвлөх эмч зэрэг таван хүний бүрэлдэхүүнтэй багийг явуулснаар өвчтөнүүдийн биеийн байдлыг яаралтай оношилж чаджээ.
“Өнөөдрийн байдлаар 17 хүн эмчилгээнд байгаагаас тав нь эрчимт эмчилгээний тасагт байна. Сэхээнд байгаа таван хүний биеийн байдал тогтвортой байна. Дорнод аймгийн бүсийн оношлогоо эмчилгээний төвийн эмч нар биднийг очиход яаралтай арга хэмжээг сайтар авсан байсан нь залуусын биеийн байдал хурдан сайжрахад нөлөөлсөн.
Бид стандартад заагдсан өвөрмөц эмчилгээг хийж, нийт давхардсан тоогоор 14 удаагийн эмчилгээг хийлээ. Хүмүүсийн биеийн байдал тогтвортой, сайжрах хандлагатай байна. Очихоос өмнө бүсийн эмч нар сайн арга хэмжээ авсан байсан тул хүндрэлээс аварсан. Өөрөөр хэлбэл одоо эмчлэгдэж байгаа хүмүүс тархины хаван, хараагүй болох зэрэг эрсдэлтэй нөхцөл байдлыг давсан” гэдгийг Дорнодод ажиллаад ирсэн эмч хэлсэн юм.
Өмнө нь Багануур дүүрэгт мөн л олон хүнийг хамарсан архины хордлого гарч байсан. Тиймээс цаашид Эрүүл мэндийн яамнаас арга хэмжээ авч, яаралтай тохиолдол үүсэхэд туслах багийг бэлэн байлгах, тухайн газарт эмчлэх, оношлох багаж төхөөрөмж байрлуулах асуудлаар Улсын онцгой комисст асуудал тавьсан гэдгийг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат хэлсэн юм.