gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     0
  • Зурхай
     8.11
  • Валютын ханш
    $ | 3591₮
Цаг агаар
 0
Зурхай
 8.11
Валютын ханш
$ | 3591₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 0
Зурхай
 8.11
Валютын ханш
$ | 3591₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Утаа үнэрлэхээр ханиалгадаг зуршилтай болсон"

Х.Көгершин
Нийгэм
2016-11-02
0
Twitter logo
 
-Амны хаалт зүүж хэвшицгээе-

Утааны улирал хэдийнэ эхэлжээ. Та агаарын бохирдлоос хамгаалах амны хаалтаа зүүж эхэлсэн үү. Агаарын бохирдлын хор хөнөөл иргэдэд амьсгалын, зүрх судасны, харшлын эмгэг, нүд, чих хамар хоолойн үрэвслийг бий болгож, нөхөн үржихүйн эрхтэний болон хүүхдийн бие махбодын өсөлт, физиологийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. Мөн хорт хавдар үүсгэх магадлал хамгийн өндөр гэдгийг эмч нар анхааруулсаар байна.

Тэгвэл утаанаас сэргийлэх, бүр ойлгомжтойгоор хэлбэл хавдрын ямар нэгэн эмгэг, дээрх олон төрлийн өвчлөлд автахгүйн тулд хүйтний улиралд амны хаалт хэрэглэж хэвшихийг Монголд MASC аяныг зохион байгуулж буй мэргэжилтнүүд зөвлөж байна.

Монгол, Америк, Япон судлаач, мэргэжилтнүүдийн нэгдсэн баг өнгөрсөн жилээс эхлэн МАSC буюу "Mongolian Air pollution Solution Campaign" аянг өрнүүлж буй юм.

Тус аян нь иргэд тэр дундаа ялангуяа хүүхэд залуучуудад агаарын бохирдлын хор нөлөөний талаарх боловсрол олгох үйл ажиллагааг голчлон явуулдаг аж. Тус байгууллагын ажилтан Дэвид Чейс "Агаарын бохирдол хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалдаг л даа. Монголын нөхцөлд бол гэр хорооллоос гарч байгаа утаа агаарыг хамгийн ихээр бохирдуулж байна. Мөн автомашин болон цахилгаан станцуудын утаа ч нөлөөлнө. Хамгийн хортой нь түүхий нүүрсний утаа. Хөгжиж буй орнууд түүхий нүүрсийг ихээр хэрэглэж байгаа бөгөөд энэ нь агаарт их хэмжээний бохирдол үүсгэдэг. Гэвч төрөөс хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээ авахгүй байна. Тиймээс манай байгууллага хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, хүүхдүүдэд боловсрол олгох чиглэлээр түлхүү үйл ажиллагаа явуулдаг" гэж хэллээ.

Дэвид Чейс анх 2013 онд Улаанбаатар хотод иржээ. Тэрбээр Улаанбаатарыг агаарын бохирдолтой гэдгийг сонсож байсан ч гамшгийн хэмжээнд хүрсэн гэдгийг мэдээгүй байв.

"Улаанбаатарт анх ирсэн жил утаанаас болж миний уушги өвдсөн. Өглөө гэрээсээ гараад утаа үнэрлэхээрээ ханиалгадаг зуршилтай болсон. Анхны жил би амны хаалт авч чадаагүй. Учир нь амны хаалт худалдаалдаг, борлуулдаг компани олоогүй. Тухайн үед хүмүүсийн дунд ч амны хаалт хэрэглэх талаарх боловсрол муу байсан" гэж тэрбээр хэллээ. 

Үүний дараа MASC аяныхан нийслэлийн хүүхдүүдийн дунд агаарын бохирдлын хор хөнөөлийн талаар боловсрол олгох, агаарын бохирдлын эсрэг аян явуулах төсөл боловсруулжээ.

Төслийн хүрээнд оюутнууд, дунд сургуулийн сурагч гэсэн 12 хүнээс бүрдсэн сайн дурын ажилтнуудын багийг бүрдүүлсэн байна. Эдгээр сайн дурын багийнханд Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, АШУИС-ийн мэргэжилтнүүд агаарын бохирдлын үүсэл, PM2.5, PM10 тоосонцорын ялгаа, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө, бусад улс орны жишээ, агаарын бохирдлоос хэрхэн сэргийлэх зэрэг сургалт явуулсан аж.

"Хүүхдүүд өмнө нь шинжлэх ухааны мэдлэггүй байсан. Хүүхдүүдийг ийнхүү чадавхжуулснаар тэд сурсан мэдсэнээ цааш түгээх эрмэлзэлтэй болсон. Тэд сургалтад суусны дараа гэр бүл, найз нөхдөө агаарын бохирдлоос өөрийгөө хамгаалахад ятгадаг болсон" гэдгийг Дэвид Чейс онцоллоо. MASC аян өнгөрсөн нэг жилийн хугацаанд ЕБС-ийн 250 хүүхдэд эрүүл мэндийн боловсрол олгож, мэндийг нь тодорхой хэмжээгээр хамгаалах зорилгоор ийм зориулалтын амны хаалтыг үнэгүй тараажээ.

Хамгийн энгийн, эдийн засагт хэмнэлттэй арга амны хаалт хэрэглэж занших явдал байж мэдэх юм. Утаатай тэмцэх ажлын үр дүн тааруу байгаа өнөө цагт иргэд ядаж амны хаалт хэрэглэвэл, хожим эрүүл мэндэд учрах эрсдэлээс өөрийгөө бага ч болов хамгаална.

Ялангуяа, өглөө, оройд, мөн дулаан гэрээс гарах үед амны хаалт зүүж байх хэрэгтэй. Учир нь өглөө, оройд агаарын бохирдол хамгийн их байдаг. Мөн дулаан газар байж байгаад гэнэт хүйтэн, хортой агаар амьсгалахад амьсгалын замыг цочроодог. Улмаар астма өвчин үүсэх нөхцөл болдог байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан