Шадар сайд У.Хүрэлсүх НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч хатагтай Наоми Китахаратайг хүлээн авч уулзлаа.
НҮБ-ын Хүн амын сангаас Монгол Улсад 2017-2021 онд хэрэгжүүлэх шинэ хөтөлбөр батлаад буй бөгөөд энэ хүрээнд бэлгийн ба нөхөн үржихүйн эрүүл мэнд, залуучуудын хөгжил, жендэрийн тэгш байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн 15.1 сая ам.долларын санхүүжилт бүхий төслүүд хэрэгжүүлэх юм.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллахаа талууд уулзалтын үеэр илэрхийлсэн. Гамшгийн эрсдлийг бууруулах дэлхийн IV бага хурал ирэх сард Энэтхэгт болох юм байна. Тус уулзалтад Шадар сайд тэргүүтэй төлөөлөгчид манай улсаас оролцох тул тус хуралд дээрх чиглэлээр асуудал дэвшүүлэх НҮБ-ын санал, санаачилгыг дэмжиж, өмнөх байр сууриа бататгахыг хатагтай Наоми Китахара хүслээ.
Энэ үеэр хатагтай Наоми Китахара манай улсыг өнгөрсөн жилүүдэд Мянганы хөгжлийн зорилтын хүрээнд эхийн эндэгдлийг бууруулж чадсан есөн орны нэг болохыг дурдаад, “Харамсалтай нь 2016 оны эхний хагас жилийн байдлаар эхийн эндэгдэл нэмэгдэх төлөвтэй байна. Өнгөрсөн жилүүдэд хүрсэн амжилтаасаа эдийн засгийн нөхцөл байдлаас болж бүү ухраасай гэж хүсэж байна” гэж байлаа. Улмаар ирэх оны төсөв хэлэлцэхдээ Засгийн газрын зүгээс нийгмийн хамгаалал, хүний амь нас аврахтай холбоотой зардлыг хасахгүй батлахыг хүсээд манай улсын эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан эмнэлгийн зарим шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авч өгөхөө амлалаа.
Мөн тус уулзалтаар Монгол Улсын Шадар сайдын санаачилгаар Онцгой байдлын ерөнхий газар болон Үндэсний статистикийн хороо онцгой байдлын үед шаардлагатай тоо мэдээлэлээр хангах, харилцан мэдээлэх асуудлаар хамтран ажиллах талаар ярилцав. Дашрамд дурдахад, 2018 онд Улаанбаатар хотод Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал зохион байгуулахаар төлөвлөж буй. Уулзалтын төгсгөлд Шадар сайд У.Хүрэлсүх уг хурлыг зохион байгуулахад хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэхийг хүсээд “Монголд хоёр дахь “АСЕМ” болно” гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийллээ.