gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     6.03
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 22
Зурхай
 6.03
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 6.03
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Г.Мөнхбаяр: Нийслэлчүүдэд 8, орон нутгийн иргэдэд 5 хувийн ипотекийн зээл олгоно

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
2016-09-01
0
Twitter logo
 
Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  09 цаг 33 минут
2016.09.01

Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр салбарынхаа төлөөллүүдтэй Туушин зочид буудалд уулзаж, ирэх дөрвөн жилд баримтлах бодлогоо танилцуулав. Түүний илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

-Би сарын өмнө ажлаа авлаа. Яаманд ирэхэд энэ салбарт олон жил ажилласан хүнтэй цөөн таарлаа. Яамны бүрэлдэхүүн танигдахгүй болтлоо өөрчлөгджээ. Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар Орос хэлний багш хүн ажиллаж байсан нь миний анхаарлыг татсан. Хамтарч ажиллах багаа танилуулъя.

Дулааны инженер мэргэжилтэй н.Лхамсүрэнг дэд сайдад, төрийн нарийн бичгийн даргад С.Магнайсүрэнг томилсон.

Би хоёр зөвлөхтэй ажиллана. Мягмар, Баярмөнх нар надтай хамтран ажиллана. Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар эдийн засагч мэргэжилтэй н.Отгонбаяр ажиллана. Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын даргаар н.Батжаргал инженер, Хот байгуулалтын газрын даргаар н.Билгээ, Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллана. Нийтийн аж ахуйн газрын даргаар э.Энхтуяа ажиллана.

Барилгын салбар зогсонги байдалд орсон нь энэ салбараас, өөрөөс нь хамаараагүй. Иргэдийн худалдан авах чадвар буурсан нь барилгын салбарт шууд нөлөөлж байна.

1425 ААН шинээр тусгай зөвшөөрөл авсан атлаа үйл ажиллагаа явуулахгүй байгаа нь миний анхаарлыг татсан.

Орон сууцны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр хэрэгжсэнийг та нар мэднэ. Төрөөс маш том дэмжлэг үзүүлжээ.  534 тэрбум төгрөгийг дуусаагүй барилгуудыг санхүүжүүлэхээр Монгол банкнаас арилжааны банкуудаар дамжуулан  өгчээ. Энэ зээлийг 101 компани авсан. Барилгын салбарт нийт 4500 ААН бий.

Мөн цемент, арматурын үнийг тогтворжуулна хэмээн 55 орчим компанид 125 тэрбум төгрөг өгсөн юм байна.       

  10 цаг 05 минут
2016.09.01

  10 цаг 13 минут
2016.09.01

Барилга хот байгуулалтын сaйд Г.Мөнхбаяр барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд, төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж байна. Нээллттэй хэлэлцүүлэгт тус яамны газрын дарга нараас гадна УИХ-ын гишуун А.Ундраа, Батзориг нар оролцож байна.

Мөн импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжин, Чингис бондоос зээл олгосон. Ингэж төрөөс дэмжсэн байтал 50 хүнтэй үйлдвэр ч бариагүй. Би хайгаад олсонгүй.    

Багахан дэмжлэг үзүүлэхэд л босох компаниуд энэ санхүүжилтийг аваагүй байна. Хөрш орнууд руу бүтээгдэхүүнээ экспортлох боломжтой тул “Монгол базальт” компанийг цаашид дэмжинэ. Технологийн шинэчлэл хийх зорилгоор 9 тэрбум төгрөгийн дэмжлэгийг биднээс хүссэн. Мөн Бэрэн группыг дэмжинэ.     

Миний танилцуулсан зээл тусламжийг цоо шинэ компаниуд авсан байгаа юм.   Улсын төсвийн 1/7-ийг барилгын салбарт зарцуулсан тул хөрөнгө оруулалт хангалттай хийсэн гэж үзэж байна.

Цаашид бид барилгын компанидыг 1 хувийн татварын бодлогоор дэмжинэ. Хөдөөд бол 0 татвар ноогдуулна. Та бүхэн энэ боломжийг ашиглаарай.  

  10 цаг 33 минут
2016.09.01

ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦАХИМААР ОЛГОНО

БХБ-ын яамны харьяа байгууллагууд тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг бичгээр болон цахимаар авдаг. Тусгай зөвшөөрлийн ажлын хэсгийг дэд сайд ахална. Гэхдээ бүрэлдэхүүнд нь ТББ-уудын төлөөлөл багтах юм. Сайдын ажлын хэсэгт мөн салбарын долоон ТББ-ын төлөөлөл багтсан.

Амьдрал л юм хойно над руу тусгай зөвшөөрөл гаргаад өгөөч гээд л ярина. Би дэд сайд руугаа хэлж, захиад ч нэмэргүй болох юм.

Цахимаар зөвшөөрөл олгох болсноор тухайн барилгын компанийн материалыг хөндлөнгөөс хэн ч засаж чадахгүй болно. Хүмүүс наашаа цаашаа яваад байх шаардлагагүй. Компаниуд тусгай зөвшөөрөл авах болохоороо зөвлөх инженерүүдээр материалаа бэлдүүлдэг бол одоо өөрсдөө шивэх ёстой.

Зөвлөх инженерүүд өөр компанид өөрийнхөө материалыг  давхар ашиглуулбал тухайн инженерийн статусыг хүчингүй болгоно. Хэдэн хүнээр дамжин,  өөрийгөө, төрөө хуурдаг механизмыг зогсооё.

Амьдрал л юм хойно над руу тусгай зөвшөөрөл гаргаад өгөөч гээд л ярина. Би дэд сайд руугаа хэлж, захиад ч нэмэргүй болох юм. Та материалаа явуул, тусгай програмаар шийдвэрлэнэ л гэдэг болно.   

Барилгын салбарт 7000 компани тусгай зөвшөөрөл эзэмшдэг байна. 1400 тусгай зөвшөөрлийг Барилгын хөгжлийн төв гаргасан ч хүсэлт гаргасан компаниуд нь үйл ажиллагаагаа эхлүүлээгүй аж.

  10 цаг 40 минут
2016.09.01

Мөн тэрээр 80 хүний бүрэлдэхүүнтэй ТОСК-ийн түрээсийн байрны бодлогыг шүүмжлэв. Энэ байгууллагын албан хаагчид өндөр цалинтай байсныг ч онцолсон юм.

Барилгын компаниуд нийгмийн мэдрэмжтэй байж байр бариад ашиг олох биш сургууль, цэцэрлэгээ хамт барих ёстой. Тэр цагт л улсын комисс хүлээн авна гэв.

-Түрээсийн орон сууцны хөтөлбөрийг таван жилээр хэрэгжүүлж байгаа нь буруу. Ийм бодлого хаана байдаг юм бэ? Хоёр гарц байна. Буянт-Ухаа 2 хорооллыг өндөр өртгөөр бүтээсэн. Гэтэл тэр газар онцгой бүс. Гэр хорооллын айл олон болсноос өвөл маш их утаатай болдог. Онгоц газардаж чадалгүй буцлаа гэсэн мэдээг бид уншдаг.  Тэгвэл тэр айлууд хашаа байшингаа өгөөд, Буянт-Ухаа 2 руу нүүж орох ёстой. Энэ бодлого үр өгөөжөө өгч, утаа багасна.

Үлдсэн байрыг түрээслэхдээ яваандаа байраа өмчлөх эрхийг нь хангана.

ТОСК зургаан аймагт орон сууц барьсан. Эдгээрийг дуусгана. Тендерт шалгарсан компаниуд нь ажлаа дуусгаг. Дараа нь орон нутагт тэдгээр байрыг захиран зарцуулах эрхийг олгоно. Улаанбаатарт суугаа түшмэл Баян-Өлгий дэх байранд хэн гэдэг иргэн амьдрахыг шийдвэрлэх ёсгүй.     

  10 цаг 41 минут
2016.09.01

ШИНЭ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭХИЙГ УРИАЛАВ

Цэцэрлэг, сургууль хаана байна гэдгийг бид хамгийн түрүүнд асууна. Би барилгын компаниудын газрыг булаах гээгүй. Стандартын дагуу ажиллая л гэж байна. Байшингаа барьлаа, зарлаа, ашгаа оллоо гэдэг ойлголтоос салах цаг болсон. Та бүхэн эндээс гараад энэ бодлогыг ажилдаа тусгаарай.

Бид шинэ технологи нэвтрүүлэх цаг болсон. Газар ухаж, шугам сүлжээ тавихаа больё. Орон сууцны гэрэлтүүлгийг хийхдээ кабель утас татдагаа зогсооё. Нар, салхины эрчим хүч ашиглан, интернэтийг нь давхар шийдсэн, гэрлийн шонгууд л босгоё.   

8 ХУВИЙН ЗЭЭЛИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ОЛГОНО

Найман хувийн зээлийг үргэлжлүүлэх, эсэхийг шийдвэрлэхээр ажлын хэсэг ажиллаж байна. Би өөрөө ахалсан. Монголбанк, Сангийн яам, МИК-ийн төлөөлөл багтлаа. Энэ зээлийг үргэлжлүүлнэ. Гэхдээ орон нутагт 5 хувийн хүүтэй олгох талаар судалж байна. Одоогоор 80 хүртэл метр кв талбайтай орон сууцыг энэ зээлд хамруулдаг. Бид 100, 110 м.кв болгох талаар судалж байна. Гурван өрөө байр авах иргэдийн эрэлт байна.     

Ингэснээр орон сууцны борлуулалт, ажлын байрны өсөлтөд эерэгээр нөлөөлнө. Иргэд сард дунджаар 460 мянган төгрөгийг байрны зээлд төлдөг. Зээлийн хугацааг сунган, нэг сарын төлбөрийг бууруулах нь зөв. Тэгвэл зээл авсан, өгсөн аль аль талын дарамт буурна.

Удахгүй Засгийн газрын шийдвэр гарна. Эх үүсвэрийг Монгол банк, Сангийн яам шийдвэрлэнэ. Энэ зээлийг үргэлжлүүлэх нь Засгийн газрын тэргүүлэх бодлогын нэг хэвээр байна.             

  10 цаг 54 минут
2016.09.01

80 метр кв гэдэг хязгаарыг 100 метр кв болгох боломжийг эрэлхийлж байгаа аж. Мөн зээл авсан иргэдийн сар бүр төлдөг зээлийг бууруулах бодлого баримталж байна гэв.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан