-Төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг ирэх сарын 1-нээс бууруулна-
Эдийн засгийн нөхцөл байдал ихээхэн дордсон тул эрх баригчид бүсээ чангалах бодлого баримтлахаа зарласан. Ингэхдээ хамгийн түрүүнд төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг бууруулахаа мэдэгдсэн юм.
Улсын их хурлын цөөн тооны гишүүн л энэ шийдвэрийг эсэргүүцсэн. Тэгвэл төрийн өндөр албан тушаалтнуудын одоо авч байгаа болон бууруулсны дараах цалингийн харьцуулалтыг харуулъя.

Энэ хүснэгтэд багтсан 256 албан хаагчийн цалинг ирэх сарын 1-нээс 30 хувь бууруулснаар 557 сая төгрөг хэмнэх юм байна.
Мөн төрийн захиргааны удирдах албан тушаалтны цалинг 20 хувь бууруулахаар Сангийн яам төлөвлөсөн.
Төрийн захиргааны удирдах түвшний албан хаагчид гэдэг нь аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газар, яам, агентлагийн хэлтсийн даргаас дээш албан тушаалтан буюу ТЗ-8 ба түүнээс дээш, мөн АА-6 ба түүнээс дээш цалингийн шатлал, зэрэглэлээр цалинждаг албан тушаалтнууд юм. Тэдний сарын цалинг 20 хувиар бууруулна. Ингэснээр 1977 албан тушаалтны цалингийн санг нийт 1,5 тэрбум төгрөгөөр бууруулах аж.
Төрийн өмчит аж ахуйн нэгж, төсөвт үйлдвэрийн газрын удирдах ажилтны цалингийн дээд хэмжээг тогтоож, мөрдүүлнэ. Ингэж удирдлагын зардлыг хэмнэх бөгөөд тухайн аж ахуйн нэгж зөвхөн ашигтай ажилласан нөхцөлд үр дүнгийн урамшуулал олгодог тогтолцоонд шилжүүлэх юм байна.