gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     11
  • Зурхай
     5.30
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 11
Зурхай
 5.30
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 11
Зурхай
 5.30
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Үз, Сонс, Мэдэр | энэ бол IMAX

А.Ихсанаа
Нийгэм
2016-07-22
0
Twitter logo
 
А.Ихсанаа
0
Twitter logo
Нийгэм
2016-07-22
Үз, Сонс, Мэдэр | энэ бол IMAX

Би ер нь их хуучинсаг үзэлтэй, тэгээд бас ямбатай байх. Жишээлбэл 3D үзэх үнэхээр төвөгтэй санагддаг. Нэг өнгө бууруулсан шил зүүчхээд үзэх шиг тухгүй зүйл үгүй. Дээрээс нь “алс дорнодод” суух бас л дургүй. 

Нөгөө кино театруудын хүн авах дургүй суудлууд байдаг даа. Хамгийн урд талын эсвэл хамгийн ард талын эгнээ нэмэх нь захын суудлууд. Тасалбар авах гэхэд өөдөөс “12 дугаар эгнээний нэгдүгээр суудал байна” гэвэл шууд төлөвлөгөө өөрчлөгдөнө.

Найзууд бид ийм тохиолдлоос сэргийлэх үүднээс байнга урьдчилж захиалга өгдөг учраас нэг их асуудал үүсдэггүй. Гэхдээ л заримдаа гэнэт кино үзэх шийдвэр гарвал ихэнхдээ цуцлахаас өөр арга байдаггүй.

Харин одоо энэ бүх “маягийг” өөртөө агуулсан нэгэнд тохирох кино театр Монголд нээгдэж байна. Энд “алс дорнод” гэж байхгүй. Хаанаас нь ч харсан өнцөг өөрчлөгдөхгүй учраас гайхамшиг нь түүндээ оршино.

Женнифер Лоуренсийн уншсан “A Beautiful Planet” баримтат киног үзэж байхад нэг хачин бодол толгойд орж ирлээ. Хэрвээ IMAX-ыг хүний нийгэмтэй харьцуулах юм бол коммунизмд хүрсэн ажээ. Хаана ч суусан бүх зүйл нүдний урд, чихний дэргэд.

Ер нь бол Camrip үзэх дуртай хүн байдаггүй байх. Тэгвэл энэ театраас хэн нэгэн хулгайгаар бичих юм бол би л лав үзнэ/Мэдээж үгүй л дээ/. Доорх бичлэгээс юу ярьж буйг хараарай.

Надад хамгийн их таалагдсан зүйл нь суудал. Суудал нь өмнөх суудлаас бүтэн цээж илүү учраас таны өвдөг хаана байна өмнөх эгнээний хүний толгой түүнтэй ижил түвшинд байна. Тэгэхээр урд талын тань эгнээнд Лигийн тоглогч л суухгүй юм бол хэн нэгний толгойны хажуугаар кино үзнэ гэж байхгүй.

Тэгэхээр өнөөдөр 20:00 цагаас албан ёсны нээлтийн арга хэмжээнд оролцох хийгээд маргааш өглөө 11:40 цагаас оройн 22:20 цагийн үзвэрийн аль нэгээр “Star Trek Beyond” үзэх хүмүүсийг хүндэтгэх үүднээс элдэв зүйл нуршилгүйгээр энд хүргээд орхиё.

Хэчнээн “IMAX гэж юу вэ?”, “IMAX юугаараа ялгаатай вэ?” гэсэн агуулгаар интернетээс хайгаад, бусдын ярихыг сонсоод ойлгоно гэдэг үлгэр. Харин өөрөө үзэж, сонсож, мэдэрч байж л яг юу яриад байсан болохыг ойлгоно. 

Монгол улс IMAX нэвтрүүлсэн дэлхийн 71 дэх орон болж байна. Энгийн, VIP нийлсэн 387 суудалтай танхимын аль ч хэсэгт суусан яг дунд нь сууснаас ялгаагүй. Энд булан гэж байхгүй. Энд энгийн суудал ч гэж ер нь байхгүй. Харин гагцхүү IMAX суудал л гэж бий. 

Бямба гариг буюу долдугаар сарын 23-ны өдрөөс өглөөний 11:40 цагаас эхний үзвэр эхлэх бөгөөд тасалбарын үнэ Том хүн - 15000 төгрөг, хүүхэд - 12000 төгрөг. Харин VIP тасалбар 20000 төгрөг.

Гайхамшиг үргэлжилсээр...

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан