Рио 2016 Зуны олимпын XXXI, паралимпын XV наадамд оролцох Монголын баг тамирчид, дасгалжуулагчид Хүннүгийн үеийн соёолон морины бэлгэ тэмдэг бүхий хувцас өмсөхөөр болжээ.
Энэ талаар өнөөдөр Эрүүл мэнд спортын яам, Олимпын хөгжлийг дэмжих сан, МҮОХ болон бусад байгууллагаас тамирчдын хувцасны танилцуулгыг хийх үеэр мэдэгдлээ.
Олны шүүмжлэл дагуулаад байсан ёслолын хувцсыг яагаад шар өнгөтэй хийсэн тухай лавлахад "баг тамирчдаа алтан медаль авахыг бэлгэдсэн" хэмээн тайлбарлалаа.
Харин хувцсан дээрх логоны талаар МУИС-ийн Хүмүүнлэгийн ухааны хүндэт доктор, МУ-ын шилдэг зохион бүтээгч, Монголын эрдэмтэн зохион бүтээгчдийн үндэсний академийн тэргүүн Л.Дуурсах:
"Одоогоос 3000 жилийн тэртээ Хүн гүрний үед Монголын анхны Тулгар төрийг байгуулахад төрийн таван сүлд бүтээсэн. Энэ сүлдийг Чингис хааны үед сайжруулж, албажуулж төрийн таван сүлд хэмээн зарласан байдаг. Үүний нэг болох морин сүлд буюу цагаан соёолон бэлгэдсэн логог Монголын баг тамирчдын хувцсанд авч ашиглалаа.
Энэ лого нь соёолон морийг өндөр уулын дээрээс авсан дүрс зураг юм. Энийг албажуулж төрийн сүлд болгохдоо өлзий хээгээр буулгасан.
Үүнээс хойш манай шигшээ багийн тамирчид ийм логотой хувцсаа олимп болон тив дэлхийн тэмцээнүүдэд өмсөж оролцоно" гэлээ.
Түүнчлэн тамирчид "Монголын тамирчдын эрхэмлэх 10 ёсон" зарчмыг баримтална хэмээн тэрбээр хэллээ.
- Их засаг /Нэг хараа нэгдмэл тархи/
- Хамтын хариуцлага /нэг баг, нэгдмэл хариуцлага/
- Үндэсний Алтан Дээд Үнэн /Нэг үнэн, нэгдмэл ёс зүй/
- Мөнган Хүнсч Мөргүншил /Нэг ухамсар нэгдмэл санаа/
- Гэгээрүүлэгч орон зай /Нэг итгэл нэгдмэл сэтгэл/
- Улсаа өмөөрөн босоо оршихуйн 9 ухаан /Нэг ухаа нэгдмэл хүч/
- Улс болон оршихуйн 8 бүтээвэрт Оюуны сан /Нэг хүсэл нэгдмэл хурд/
- АКОК МОНОГУУЛ сэтгэхүй /Нэг хичээл нэгдмэл зүтгэл/
- ОГОУУЛ ЗӨН /нэг чадвар, нэгдмэл авьяас/
- Ерөн бүтээвэрт Нүүдлийн Соёл Иргэншил /Нэг амжилт нэгдмэл ялалт/
"Тамирчдын ёс суртахуун хүмүүжилд маш чухал нөлөөтэй гэдгийг бэлгэдэж энэ 10 зарчмыг эрхэм болгох юм" хэмээн Л.Дуурсах хэллээ.
Бидний Улс
Мөнх ТНГР-ийн Хүчин дор
Эртний Их Сүр Хүчийг уухайлан сэрээж
Их суу залийн ивээлээр
Эрхэт төрийн Сүлд хийморийг хурайлан дуудаж
Их түүх, Эх орон, Ард түмнээ хайрлан хүндэлж
Эр зориг, эрч хүч, Эрдэм мэдлэгийг зэмшин дээдэлж
Чин шударга, Цэвэр ариу, Үнэнч сэтгэлийг эрхэмлэн сахиж
Эцэг өвгөдийн зарлиг гэрээсийг ёсчлон биелүүлж
Их Монгол Улсаа мөнхөд мандуулан бадруулж, энхэд цэнгүүлэн жаргаана.
Ёслолын хувцсыг маргааш 11:00 цагт Чингисийн талбайд болох Монгол Улсын баг тамирчдыг үдэх ёслолын үеэр гардуулан өгөх юм байна.