Өнөөдөр 11.00 цагийн байдлаар Улаанбурхан-улаануудын нэмэлт тархлаажуулалтын хувь 43.9 хувьд хүрчээ.
Өөрөөр хэлбэл хамрагдах ёстой 640 мянган хүнээс 274 мянга нь нэмэлт дархлаажуулалтдаа хамрагдаад байна.
Өчигдөр 12.00 цагийн байдлаар нэмэлт дархлаажуулалтын хамрагдалт 34.5 хувьтай байсан юм.
Энэ удаагийн нэмэлт дархлаажуулалт орон даяар тавдугаар сарын 12-нд эхэлсэн бөгөөд 25-ныг дуустал үргэлжлэх юм.
Дархлаажуулалтын хувь өндөр байх тусам УЛААНБУРХАН ӨВЧНИЙ ТАРХАЛТЫГ БУУРУУЛАХ, ДАХИН ДЭГДЭЛТ ГАРАХААС СЭРГИЙЛЭХ, дархлаажуулагдсан ээжээс дархлаатай нярай төрөх зэрэг ач холбогдолтой юм.
Жирэмсэн, ямар нэг өвчний цочмог үедээ байгаа, сүүлийн нэг сарын хугацаанд ямар нэг вакцин хийлгэсэн, өндөгний харшилтай залуус вакцин хийлгэхээс түр татгалзана. Мөн жирэмслэхээр төлөвлөж байгаа бол жирэмслэлтийг улаануудын вакцин хийлгэсний дараа нэг сарын хугацаагаар хойшлуулах хэрэгтэй. Хөхүүл эмэгтэйчүүд вакцин хийлгэхэд ямар нэг сөрөг нөлөөгүй.
1986-1998 онд төрсөн залуусын энэ вакцинд хамрагдалт бага байдаг аж. Тиймээс энэ удаагийн дэгдэлтэд 18-30 насныхан өртөмхий байна. Дархлаажуулалт 97-98 хувь байж дэгдэлт гарахаас сэргийлдэг тул нэмэлт дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна.