2015.09.01
Нийгмийн амьдралд гарсан томоохон үйл явдлуудын нэг бол Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулсан явдал байлаа. Торгуулийн арга хэмжээнд цөөнгүй өөрчлөлт оруулсан уг хууль өнгөрөгч есдүгээр сарын нэгний өдрөөс хэрэгжиж эхэлсэн юм.
Тухайлбал, замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах бүс хэрэглээгүй тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний таван хувь буюу 9600 төгрөг, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 384 мянган төгрөгөөр торгох буюу 6-24 сараар эрх хасах, хурд хэтрүүлбэл 48 мянган төгрөгөөр торгож, зургаан сарын эрх хасахаар болсон.
Харин хууль хэрэгжиж эхэлснээр үр дүнгээ өгч зам тээврийн осол буурч эхлэв. Тодруулбал зам тээврийн ослын дуудлага өнгөрсөн онтой харьцуулахад 35.9 хувиар буурсан талаар Замын цагдаагийн газраас мэдээлсэн юм.

2015.06.13
Хагас зууны настай Төв цэвэрлэх байгууламжийн бетон хийцэд эвдрэл гарснаас үйлдвэр болоод байгууллагуудын ахуйн усыг хааж 48 цагийн турш засварын ажил хийв. Ингэхдээ нийслэлийнхний бохир усанд 50 хувийн цэвэрлэгээ хийн Туул гол руу цутгасан юм. GoGo мэдээний агентлаг энэ асуудалд анхаарал хандуулан “Цэвэрлэх байгууламж” нэрийн дор багц сурвалжлагыг хүргэлээ.
Тухайлбал,
-Цэвэрлэх байгууламжаас голд цутгаж буй бохир ус голын сав газар даган амьдарч буй иргэдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буйг,
-Голын бохирдлоос үүдэн малын гэдэс доторт хэрхэн өөрчлөлт орж байгааг,
-Хотыг өмхий үнэрт автуулах шалтгааныг тогтоон Төв цэвэрлэх байгууламжийн лагийн талбайн нөхцөл байдал ямар байгааг,
-Тэнд ажиллаж буй ажилчдын хөдөлмөр аюулгүй байдал, нийгмийн асуудал хэрхэн зөрчигдөж буйг тус тус хөндсөн.
Энэхүү цуврал сурвалжлагууд нь хотын удирдлага болоод Ерөнхий сайдын анхааралд хүрч Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ Төв цэвэрлэх байгууламжийн лагийн талбайтай танилцав.
Нөхцөл байдлыг нүдээр үзсэн Ерөнхий сайдын захирамж гарган хотын удирдлага, холбогдох яамдын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, хур их лагийг цэвэрлэхэд 8.1 тэрбум төгрөг зарцуулахаар болсон.
400 мянган метр куб эзэлж байгаа хур лаг цэвэрлэх ажил ирэх хавраас эхлэх талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт мэдэгдсэн юм.
Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэнгийн мэдээлснээр шинэ цэвэрлэх байгууламж барихад 312 сая ам.доллар шаардлагатай бөгөөд техник эдийн засгийн үндэслэлийг нь боловсруулах ажил ирэх оны нэгдүгээр сард дуусах аж.
"Цэвэрлэх байгууламж" багц сурвалжлагыг ЭНДЭЭС үзэх боломжтой.

2015.02.28
Он гараад удаагүй байхад олон нийтийг сэртхийлгэсэн нэгэн үйл явдал болсон нь дөрвөн настай охиныг төрсөн эцэг болоод хойд эх нь зодож хөнөөсөн хэрэг байлаа.
Хүчирхийллийн золиос болсон бяцхан охины араас өр өвдсөн мянга гаруй хүн нэгдэн өнгөрөгч хоёрдугаар сарын 28-ны өдөр Чингисийн талбайд зул өргөсөн юм.
Харин уг хэрэг гарснаас олон сарын дараа буюу аравдугаар сарын 27-ны өдөр дөрвөн настай охиноо хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт холбогдсон Т.Цогт, Г.Маралмаа нарт шүүхээс 24 жил хорих ял оноосон.
Ингэхдээ Т.Цогтыг эхний таван жил чанга дэглэмтэй шоронд буюу гянданд хорьж, үлдсэн 19 жилийн хугацаанд чанга дэглэмтэй шоронд хорихоор шийдвэрлэв.

2015.07.29
Үйлчилгээний ажилтан мөнгө хурааж тасалбар өгдөг үе ард хоцорч нийтийн тээврийн үйлчилгээнд дэвшилтэт технологи нэвтэрч эхлэв. Өөрөөр хэлбэл долдугаар сараас иргэд автобусаар зорчихдоо цахим карт ашигладаг болсон юм.
Уламжлалт үйлчилгээндээ дадсан зорчигч болоод жолоочийн хувьд багагүй асуудал үүссэн ч цаг хугацааны явцад зүгширсэн.
Цахим карттай болсноор нийтийн тээврээр зорчигчдын бодит тоо гарах, энэ салбар дахь төсөв санхүү шилэн данстай болох давуу талтай бөгөөд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж буй компаниудад олгодог нөхөн олговор, татаасыг 100 хувь хянах боломжтойг албаныхан мэдээлэв.
Картын үнэ 3600 төгрөг. Иргэд автобусны буудлуудын ойролцоо дэлгүүр, худалдааны газрууд гээд 190 орчим карт худалдах цэгээс авах боломжтой аж.

2015.11.13
"Эрдэнэс Таван Толгой" компанийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ Үндэсний мэдээллийн төвд болсон хэвлэлийн бага хурлын үеэр өөрийгөө шатаасан хэрэг гарав. Тэрбээр уг үйлдлийнхээ шалтгаанаа "Эрдэнэс Тавантолгой" компанийн ажилчид Австралийн компанийн дор ажилладаг байсныг болиулж Хятадын компани руу шилжүүлсэнтэй холбон тайлбарласан юм.
Өөрийгөө шатаасны улмаас С.Эрдэнийн амьсгалын зам болон биеийн 30-40 хувь түлэгдэж эмнэлэгт хүргэгдэв.
Энэхүү үйл явдалтай холбогдуулан Ерөнхий сайд тушаал гаргаж “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батбилэгийг ажлаас нь чөлөөллөө.

2015-11-30
Энэ онд нийгмийн амьдралд болсон онцлох үйл явдлын нэг бол Төрийн ордны зүүн талд байрлаж буй Хэвлэх үйлдвэрийн барилгыг дуудлага худалдаанд оруулсан явдал байлаа.
1929 онд хэвлэлийн комбинатын зориулалттай баригдаж ашиглалтад орсон, цутгамал бетон суурьтай, тоосгон ханатай, нийт 5244 м2 талбай бүхий хоёр давхар барилгын дуудлагын худалдааны доод үнэ 7 155 000 000 төгрөг, дэнчингийн хэмжээ 715 500 000 төгрөг байв.
Хачирхалтай нь хотын А зэрэглэлийн бүс дэх уг барилгын дуудлага худалдааны ялагчаар иран гаралтай Абдул Карим гэгч тодорсон бөгөөд 24 тэрбум төгрөгийн үнэ хаясан юм.
Гадаадын харьяат хэвлэх үйлдвэрийн барилгыг авахаар болсон нь олны дургүйцлийг ихэд төрүүлсэн ч төд удалгүй Абдул Карим хувьчлалаас татгалзсан албан ёсны мэдэгдлээ хийсэн.
Түүний мэдэгдэлд “...Эхнэр Балжиннямтай 1996 онд гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. 1998 онд “Угалз импекс”-ийн байрыг худалдан авснаар өөрийн бизнесийг эхлүүлэн, Монголынхоо хонины ноос, өлөн гэдэс, монгол гэр зэргийг Англи, Шинэ Зеланд, Кувейт, Катар, Саудын Араб зэрэг оронд экспортод гаргаж Монгол Улсыг сурталчлах үйл ажиллагааг хууль тогтоомжийн дагуу явуулдаг. Миний гэр бүлийн талаар ор үндэсгүй худал ташаа мэдээллийг цацаж байгаад харамсч байна. Дуудлага худалдаагаар “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн объектыг 24 тэрбум төгрөгөөр гадаадын хөрөнгө оруулалттайгаар худалдаж авах байсан боловч тодорхой хүндэтгэн үзэх шалтгаан Монголынхоо ард түмний санал хүсэлтийг хүндэтгэж энэхүү гэрээг цуцлах болно” гэжээ.
Тиймээс хуулийн дагуу дараагийн үнэ буюу 23.8 тэрбум төгрөг санал болгосон “Таван богд” группийн эзэн Ц.Баатарсайханд уг барилга шилжив.
“Таван богд” групп уг барилга, газрыг хэрхэн ашиглах талаар тайлбартаа “Хэвлэх үйлдвэрийн байрыг 1929 оных нь түүхэн дурсгалт байдлаар нь сэргээн засварлаж, “Galleria Ulaanbaatar” худалдаа, үйлчилгээний төвийг нээн ажиллуулахаар төлөвлөөд байгаа. Энэ төвд Улаанбаатар хотын музейг байрлуулна. Хэвлэх үйлдвэрийн байрны ар талд “Таван богд” группийн эзэмшлийн газрууд байдаг. Эзэмшлийн талбайд 18 давхар цамхаг барих төсөл зураг гаргасан. Хас банк болон бусад хөрш байгууллагуудтай хамтран сонирхолтой, өвөрмөц шийдэлтэй шинэлэг, хүмүүст хэрэгтэй төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа” гэдгээ мэдэгдсэн юм.

Шийдлийн засгийн газраас 2012 оны аравдугаар сараас эхлэн 0-18 насны хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн билээ.
Хүний хөгжлийн сангаас олгодог энэхүү мөнгийг ирэх 2016 онд үргэлжлүүлэн олгохоор болсон.
Ингэхдээ амьжиргааны түвшнээс хамаарч ялгавартайгаар олгохоор болсон юм. Тодруулбал, Монгол Улсын өрхийн мэдээллийн нэгдсэн санд хамрагдсан 1-17 бүлгийн 823 мянга орчим хүүхдэд тус мөнгийг өгөх аж. Харин амьдралын боломжтой, амьжиргааны түвшин дээгүүр 18-20 бүлэгт хамрагдсан айлын хүүхдүүд энд хамрагдахгүй болж байгаа юм. Судалгаагаар Монгол улсын нийт хүүхдийн 83 хувь нь дээрх тэтгэмжийг авах бүлэгт хамрагдаж байна.