gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.15
  • Валютын ханш
    $ | 3577₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.15
Валютын ханш
$ | 3577₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.15
Валютын ханш
$ | 3577₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
Монгол бахархал

Т. Батцэцэг: Бусдын хайр хүндэтгэлийг хүлээнэ гэдэг ямар ч мисс, топ болохоос илүү шагнал юм

Г.Одгарав
Монгол бахархал
2015-12-16
0
Twitter logo
 
Г.Одгарав
0
Twitter logo
Монгол бахархал
2015-12-16

Авьяас, ур чадвар, ухаанаараа тив, дэлхийд нэрээ дуурсгаж буй Монголын үзэмж төгс гоо бүсгүйчүүдийг онцолж байна.

Монголын хацар гоо бүсгүй дэлхийн тавцнаа нэрээ цуурайтуулж байсан үе саяхан. Үүнийг уншаад уншигч та хэний тухай ярьж буйг төвөггүй ойлгосон биз. Мэдээж энэ бүсгүй бол "Miss World 2014" тэмцээнд амжилттай оролцсон Т.Батцэцэг юм. Түүнийг дэлхийд чансаагаараа эхний долоод эрэмбэлэгдсэн "Miss Tourism Queen of the year international" тэмцээнд явахынх нь өмнө уулзаж ярилцлаа.

Бүрэг, даруухан хүүхэд байсан ч спорт, урлагаас
өөрийгөө олсон юм болов уу

Таны амжилт 2007 оноос өнөөдрийг хүртэл үргэлжилжээ. 2010 онд Азийн супер модель, 2012 онд "Гоёл" наадмын Шилдэг загвар өмсөгч, мөн ондоо Манжуурын мисс, 2014 онд Дэлхийн миссийн шилдэг 20-д багтсан гээд амжилт тоймгүй. Энэ нэр хүндийг дагаад таны амьдралд багагүй өөрчлөлтийг авчирсан байх?

Энэ их амжилтын цаана мэдээж миний ээж байгаа. Ер нь загварын ертөнцөд хөл тавьснаар миний амьдралд цөөнгүй өөрчлөлтийг авчирсан. Надад тэвчээр хатуужил, хүнтэй харилцах соёлыг төлөвшүүлсэн. Би ер нь багаасаа л спортоор хичээллэж өссөн. Тиймээс спортоос төлөвших тэрхүү хатуужил надад илүү байдаг юм болов уу гэж боддог. Спортоор хүмүүжих боломжийг олгосон ээждээ л талархдаг даа.

Ээж нь спортын мастер хүн байдаг гэж сонссон?

Миний ээж Алтанцэцэг гээд сагсны спортын мастер хүн бий. Бас хөнгөн атлетикаар хичээллэнэ ээ. Байнга л тив, дэлхий, олон улсын чанартай тэмцээнээс шагналтай ирдэг хүн дээ.

Сагсны спортын мастер ээжтэй юм чинь бага насныхаа ихэнх хугацааг заланд өнгөрөөсөн болов уу гэж бодлоо?

Тэгэлгүй яах вэ. Би багадаа гар бөмбөгийн дугуйланд явдаг байсан. Бас багагүй хугацаанд сагсаар хичээллэж, улсын аваргын медалиуд хүртсэн. Сагсны спортын дэд мастер цолтой л доо. Түүнээс гадна бүжиглэх дуртай учраас цэнгээнт бүжгийн цөөнгүй шагнал хүртэж байлаа. Тиймээс аливааг цагт нь ёс журмын дагуу хийгээд дадчихсан. Багын бүрэг, даруухан хүүхэд байсан ч спорт, урлагаас өөрийгөө олсон юм уу даа.

Хүүхэд байхдаа өнөөдрийн амжилтаа мөрөөдөж байв уу. Загварын тайзнаа гармагцаа л амжилт үзүүлж эхэлсэн гэдэг?

Тийм ээ, анх бол алхаа гишгээгээ л сайжруулах зорилгоор загвар өмсөхийг сонирхож эхэлсэн юм. Тэгсэн дугуйландаа яваад 14 ч хоноогүй байхад багш маань Дарханд болсон загварын тэмцээнд оруулчихсан. Өндөр өсгийт дээр бүрэн тогтож чадахгүй байсан би тэр тэмцээнд түрүүлснээр маш их урмыг авсан. Тэндээс л миний загварын гараа эхэлсэн дээ.

Зөв амьдрах нь л чухал. Учир нь миний гишгэсэн мөр
гэр бүл, үр хүүхдэд минь үлдэнэ шүү дээ

Амжилт үзүүлж, олны танил болж эхлэхэд ямар мэдрэмж төрж эхэлдэг вэ?

Гайхалтай мэдрэмж. Ард түмний хайр хүндэтгэлийг хүлээнэ гэдэг ямар ч мисс, топ модель болохоос илүү шагнал гэж боддог.

Мэдээж бусдын хайр хүндэтгэлийг хүлээх нь гайхалтай мэдрэмж. Гэтэл нөгөө талаас харвал энэ бүхнийг хэл ам, атаархал дагалдах нь зайлшгүй юм шиг …

Би өөрөөрөө байж, өөрийнхөөрөө амьдрахыг илүүд үздэг. Магтуулах нь хүнд урам, зориг итгэл найдварыг өгдөг шүү дээ. Надад ч мөн адил. Тиймээс цагаан хэл ам гэхээсээ илүү магтаал, шүүмжлэлийг аль алиныг нь дааж явах учиртай юм болов уу гэж боддог. Учир нь миний гишгэсэн мөр эргээд надад, миний гэр бүл, үр хүүхдэд үлдэнэ шүү дээ.

Мисс гэх нэр хүндийг дааж явах хэцүү байх аа?

Мэдээж долоо найман жилийн турш олж авсан энэ алдрыг дааж явах амаргүй. Нэр алдар өсөхийн хэрээр маш том хариуцлага үүрэх шаардлага тулгардаг.

Загвар өмсөгчдийн ажлыг их амархан юм шиг санадаг. Гэтэл бодит байдалд?

Тийм л байх. Бүгд л эрч хүчтэй, инээчихсэн камерийн өмнө алхаж, зургаа авахуулдаг болохоор амархан гэж боддог байх. Гэтэл бодит байдалд маш шахуу программд ядарсан л хүмүүс байдгаараа л гоо сайхан харагдах гэж хичээдэг шүү дээ. Байнга сайхан харагдах нь хэцүү, их тэвчээр шаарддаг ч миний хамгийн дуртай ажил болохоор түүртдэггүй.

Мисс, Азийн топ модел Т.Батцэцэгийн амжилтууд

  • "Шинэ Давалгаа 2007" - Шилдгийн шилдэг загвар өмсөгч;
  • "BBQ-2 Photo miss contest 2008" - SK Cara Photo miss;
  • "Монголжингоо-2009" - Шилдэг загвар өмсөгч;
  • "Asian super Model-2010" - Азийн шилдэг загвар өмсөгч
  • "Miss Mongolia-2010" - Дэд Мисс;
  • "Краса Буратия-2010" - Тэргүүн байр;
  • "ГОЁЛ 2012" - Керасис брэндийн нэрэмжит шилдэг загвар өмсөгч;
  • "Манжуурын Мисс 2011" - Тэргүүн байр;
  • "Miss Earth 2012" 
    - "Resorts wear competition" - 2-р байр эзэлж хүрэл медаль;
  • "Miss Tourism Queen Interntional 2013"
    - "Miss Bikini of the World" - Нэгдүгээр байр,
    - "Miss Elegant" - Нэгдүгээр байр;
  • - "Miss World Mongolia 2014" - Үндэсний ялагч;
  • "Miss World 2014"
    - "Miss Top Model" - Шилдэг 20,
    - "Miss Sport" - Шагналт байр,
    - "Beauty with a purpose" - Шилдэг 28,
    - "Dance of the world" - Шилдэг 8 -д тус тус шалгарсан.

Бидний ажил үргэлж л өө сэвгүй байхыг “шаарддаг”

Байнгын өө сэвгүй байна гэдэг их амаргүй юм шиг?

Тийм ээ, бидний  ажил үргэлж л өө сэвгүй байхыг “шаарддаг” юм уу даа. Хүмүүс миссийг үргэлж гоо сайхан байх ёстой гэж боддог. Гэтэл энэ нь бидний ажил шүү дээ.

Та олны дунд яг л гэртээ байдаг шигээ байж чаддаг уу?

Би өөрийнхөөрөө л байдаг. Зарим нь миний энэ байдлыг буруугаар ойлгодог ч байж болох юм. Гэтэл намайг сайн мэддэг найз нөхөд, ангийнхан маань их энгийн л гэж тодорхойлдог. Байгаа нь л энэ.

Байнгын хүндэтгэл дунд байх залхмаар санагддаг уу?

Үгүй ээ. Маш сайхан. Бусдыг хүндэтгэж, эргээд хүндэтгэл авна гэдэг гайхалтай мэдрэмж.

Хааяа ямар нэг хэм хэмжээнд баригдалгүйгээр гудамжаар эрх чөлөөтэй алхахыг хүснэ биз дээ?

Хүсэлгүй яах вэ. Тийм үедээ спорт хувцас өмсөөд, шил зүүгээд л гарна даа.

Танд өрсөлдөгч бий юу?

Өрсөлдөгч гэхээсээ илүү өөрийгөө боловсруулах тал дээр анхаардаг. Өөрөөр хэлбэл сурч мэдэх зүйл их байгаа учраас өөрийгөө хөгжүүлсний дараа энэ тухай яривал зүгээр байх.

Тэгэхээр байхгүй гэж ойлгож болох уу?

Мэдэхгүй, ер нь бодож байгаагүй юм байна.

Өрсөлдөгч гэж бодсон хүн чинь Дэлхийн мисс болчихвол яах вэ?

Надаас дээш насны хүмүүс болохгүй нь тодорхой. Үеийн, эсвэл бидний араас гарч ирж байгаа авьяаслаг эмэгтэйчүүд дэлхийн мисс болохгүй гэх газаргүй шүү дээ. Цаг цагаараа байдаггүй цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдэг биз дээ.

Найз залуутай гэсэн байх аа?

Өмнө нь найз залуутай байсан. Ер нь хувийн амьдралаа дэлгэх дургүй. Хүмүүсийн өмнө хангалттай л ил байж дахиад хувийн амьдралаа дэлгэх нь эрсдэлтэй санагддаг. Гэр бүлтэйгээ тайван амьдрахыг л хүсдэг. Тиймээс нууцлах нь зөв гэж боддог.

Цагаан хэл амнаас айгаад уу?

Цагаан хэл ам гэхээсээ илүү хувь хүний хүмүүжил гэж ойлговол зөв байх. Би дээр хэлж байсан. Магтуулах  нь хүнд заримдаа урам зориг, итгэл найдварыг өгдөг гээд. Надад ч мөн адил тийм мэдрэмж төрдөг. Тиймээс цагаан хэл ам гэж айхтар сүжиглээд байдаггүй.

Таны хувьд хэвлэл мэдээллийн сувгуудаар муулуулах нь харьцангуй бага юм шиг?

Тийм ээ. Хэрэгтэйг нь аваад хэрэггүйг нь хаядаг. Гэхдээ энэ бүхэнд анхаарлаа хандуулаад ач холбогдол өгөх зав үнэндээ байдаггүй.

Уурлахыг урьтал болгодоггүй

Уурлахыг урьтал болгодоггүй

Тэгэхээр уур уцаар багатай их тайван гэсэн үг үү?

Тиймээ. Уур биеийг зовооно, уул морийг зовооно гэдэг байх аа. Тиймээс уурлахыг урьтал болгодоггүй. Тайван замаар учрыг нь олохыг хичээдэг.

Тэгвэл бухимдлаа хэр илэрхийлдэг вэ?

Би тэр болгон илэрхийлээд байдаггүй юм аа. Ер нь их зөөлөн талдаа хүн.

Уурлах үедээ ямар хөдөлгөөн хийдэг вэ?

Дуугүй болчихдог.

Хэр удаан?

Юунаас болсон эсэхээс хамаарна. Хамгийн удаандаа сар дуугаа хурааж байсан юм байна. Мэдээж гомдсон болоод л тэгсэн байх.

Нэг талаар зөөлөн байх нь өөрт их амар л даа.

Зөөлөн хүмүүс их хохирч үлддэг гэх нь бий. Гэхдээ би тэрэнд ач холбогдол өгдөггүй юм. Угаасаа надад муу юм хийлээ гээд сөрөг үр дагавар нь өнөө хүнд л буухаас хойш...

Өрөвч зөөлөн байдлаасаа болж алдаж байв уу?

Учиргүй алдаж байгаагүй ээ. За ингэж ч бас хэлж болохгүй байх. Ам гарч болдоггүй юм билээ.

Бага зэргийн эрх юм уу даа?

Харин хүмүүс намайг айлын бага болохоор тэгээд байдаг юм. Ээждээ эрхэлж өссөн ч эрхээр хатаагүй. Бид чинь ах зах, эмээх, хүндлэлээр дүүрэн өссөн шүү дээ. Гэтэл өнөө үед энэ нь дутмаг юм шиг санагддаг. Монгол хүнд даруулга хэрэгтэй.

Хэр шуналтай вэ?

Би харин ч шуналгүй ш дээ. Зарим бүсгүйчүүд дэлгүүр хэсэж байхдаа нэг зүйл харчихаад заавал авна гэдэг. Гэтэл надад ерөөсөө тийм сэдэл төрдөггүй. Би яг л ээж шигээ...

Хамгийн сүүлд “Аав” киног үзэж уйлсан

Хамгийн сүүлд “Аав” киног үзэж уйлсан

Та Дэлхийн мисст орох үедээ зүрхний гажиг өвчнөөр шаналсан хүүхдүүдэд тусалсан. Мисс гэдэг ойлголтыг би гоо үзэсгэлэнгийн бэлгэдэл болсон бүсгүйчүүд дэлхийн сайн сайхны төлөө дуу хоолойгоо нэгтгэн сайн үйлийг түгээх зорилготой гэж ойлгосон. Тэгвэл дээрхээс гадна өөр ямар тулгамдсан асуудалд санаа зовниж явдаг вэ?

Зөндөө л байна. Өнөө үед хүн чанар нэлээн алдагдсан юм болов уу гэж хардаг. Бие биедээ итгэх аргагүй нийгэмд бид амьдарч байна. Үүнд санаа зовниж явдаг.

Алив сайхныг юутай зүйрлэх дуртай вэ?

Нартай зүйрлэх дуртай. Нар бол хүнийг дулаацуулж маш их энергийг түгээдэг шүү дээ.

Амжилтад хүрэхэд итгэл хэр чухал вэ?

Загварын ертөнц надад өөртөө итгэх итгэлийг өгсөн. Мэдээж итгэлгүй бол хүн юу ч хийж чадахгүй. Өмнөх ажлаа өөртөө итгэлтэйгээр хийвэл амжилтад хүрнэ л гэж боддог. Тэгэхээр өөртөө итгэлтэй байдал хамгаас чухал. Үүнээс гадна сэтгэлийн хаттай байх хэрэгтэй. Мэдээж амьдралын зам дандаа дардан байхгүй. Бүдэрнэ, буцаад босно. Тийм үед унасан ч инээгээд босох сэтгэлийн тэнхээтэй байх ёстой.

Хэр уйланхай вэ. Хамгийн сүүлд хэзээ уйлсан бэ?

Ер нь уйланхай. Ойр ойрхон уйлна аа. Кино үзээд л уйлчихна. Хамгийн сүүлд "Аав" киног үзээд уйлсан юм байна.

Дагваа ах бид хоёрт ямар ч дотны харьцаа байхгүй

Загвар өмсөгчид олны танил эрхмүүдтэй нэр холбогдох нь түгээмэл үзэгдэл. Загварын ертөнцөд энэ нь үнэхээр байдаг зүйл үү?

Надад байдаг, байдаггүйн талаар ярих эрх байхгүй. Энэ чинь хүний хувийн асуудал шүү дээ. Явуулын үгэнд үнэмшвэл, ухаан заяагаад яанам гэдэг биз дээ… Мөнгө бус үнэхээр хайр сэтгэлтэй ч юм бил үү хэн мэдэх юм бэ. Тиймээс миний мэдэх, хариулах зүйл биш байна. 

Хамгийн сүүлд хэзээ дурласан бэ?

Жилийн өмнө юм уу даа…

"Дуусаагүй" биз дээ?

Дуусаагүй ээ…

Тэгвэл ямартай ч тэрхүү дурлалд нь аз жаргал хүсье.

Баярлалаа.

Дурлал гэснээс нэг хэсэг Дагвадорж аваргатай холбогдоод авсан…

За яг асуух болов уу гэж бодож байлаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ийм мэдээлэл их явсан. Гэвч би тухай бүрт нь ямар нэгэн тайлбар хийгээгүй. Харин танай сайтаар дамжуулан албан ёсоор хэлье гэж бодлоо. Дагваа ах бид хоёрт ямар ч дотны харьцаа байхгүй. Тэрбээр үнэхээр мундаг хүн. Би ч төдийгүй түүнийг Монгол даяараа хүндэтгэдэг. Бид ах дүүгийн харилцаатай. Хэвлэл мэдээллээр гарсан мэдээллүүдийг уншаад эмзэглэж суусан. Ажил хэргээр уулзаж явахыг хараад тэгж ойлгосон юм болов уу гэж бодсон. 

Дэлхийн мисст оролцож байх үед Аварга очиж дэмжсэн гэсэн?

Дэмжсэн. Монголынхоо миссийг дэмжинэ гээд мэдээлж байсан шүү дээ. 

Мөнхийн зүйл гэж байхгүй учраас аз жаргалтай амьдралыг л сонгох байсан болов уу

Хэдэн сонирхолтой асуулт асуучих уу?

Тэг л дээ.

Хэн нэгэн хайраа илчлээд салахгүй бол?

Огт танихгүй хүмүүс хайраа илчлэх тохиолдол байдаг л даа. Танихгүй болохоор хариу өгөөд байдаггүй. Угаасаа уулзаад явахгүй нь тодорхой шүү дээ.

Тайзан дээр шийдвэрлэх мөчид хувцсан дээр чинь том аалз явж байгааг мэдвэл?

Аалз үнэхээр явж байвал хараагүй юм шиг л алхах байх. Учиргүй бариад идчихгүй л бол тоохгүй. Гэхдээ би шавж хорхойноос их айдаг. Тухайн үеийн байдлаас л болох байх. 

Хүн тантай дорд өнгө аясаар харьцах үед?

Бухимддаг. Заримдаа шулуухан л хэлчихдэг. Эхэн үедээ дуугүй өнгөрөөж, дараа нь огт харьцахгүй.

Энгийн үед аз жаргалыг хаанаас мэдэрдэг вэ?

Халуун дулаан уур амьсгалаас...

Үнэтэй гоёмсог хаус, эсвэл ойн дунд жижигхэн тухтай байшин хоёрын алийг нь сонгох вэ?

Үнэтэй хаусыг сонгоно. Тохилог, тухтай орчинд дуртай л даа.

Мөнхийн гоо сайхан, аз жаргалтай бөгөөд энгийн амьдрал, ээжийгээ мөнх настай болгох… Энэ гурван сонголтоос алийг нь сонгох байсан бэ?

Гурвууланг нь сонгомоор байна. Гэхдээ мөнхийн зүйл гэж байхгүй учраас аз жаргалтай амьдралыг л сонгох байсан болов уу.

Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье ■

Гэрэл зураг, видеог Д.Жавхлантөгс, О.Сүхбат

"Загварын ертөнц надад өөртөө итгэх итгэлийг өгсөн. Мэдээж итгэлгүй бол хүн юу ч хийж чадахгүй. Өмнөх ажлаа өөртөө итгэлтэйгээр хийвэл амжилтад хүрнэ л гэж боддог."

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан