Монгол Улсын төсвийн орлогын тасалдал энэ оны эхний таван сарын байдлаар 18 хувьд хүрсэн өнөөгийн орчинд "Төсөвт тохиргоо хийх шаардлагатай" гэж Дэлхийн банк үзлээ.
Монгол Улсын эдийн засгийн тавдугаар сарын тоймд “Төсвийн бодлогод шаардлагатай тохиргоо хийснээр одоогийн эдийн засгийн хүндрэлийн үндсэн шалтгаануудыг засах боломжтой” гэж дүгнэжээ.
Мөн “Төсөвт тохиргоо хийх нь Засгийн газар зардлаа эргэн харж, орлогын бодит гүйцэтгэлтэй уялдуулах, төсвийн тогтвортой байдлын хуулийн шаардлагыг хангахад тусална” гэж үзсэн байна. Гэхдээ зардалд тохиргоо хийхдээ хүн амын эмзэг бүлгийхэнд хохиролгүй байх тал дээр онцгойлон анхаарах нь зүйтэй гэж Дэлхийн банкнаас зөвлөлөө.
Монгол Улсын төсвийн орлого 2015 оны эхний таван сарын байдлаар тавны нэг орчим хувиар тасрахад импорт буурсан, зэс, газрын тосны үнэ бага түвшинд байгаа болон эдийн засгийн өсөлт саарсан, төсвийн орлогыг хэт өөдрөгөөр төсөөлсөн зэрэг нь нөлөөлсөн байна.