УИХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр мэдээлэл хийлээ. Бүлгийн гишүүд Гацууртын ордын төрийн эзэмшлийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжихээр санал нэгджээ. УИХ-аас тус ордыг ашиглах шийдвэрээ нэгэнт гаргасан. Одоо хувь эзэмших асуудлыг оруулж ирлээ.
Уг төсөлд Гацууртын ордын 34 хувийг төр эзэмшихийн оронд үүнтэй дүйцэх хэмжээний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг авах нь ашигтай гэсэн хувилбараар Засгийн газар төсөл оруулж ирсэн. Хэрэв тус ордын 34 хувийг төр эзэмшвэл тийм хэмжээний хөрөнгө оруулалт хийх шаардлагатай болох учир сүүлийн хувилбарын АН-ын бүлгийн гишүүд дэмжсэн гэж бүлгийн дарга Б.Гарамгайбаатар мэдээллээ.
ГАЦУУРТЫН ОРДЫН ӨГӨӨЖ:
- Нийт борлуулалтын орлого – 1769.2 сая ам.доллар
- Гол татвар – 265.6 сая ам.доллар
- Ашигт малтлмалын нөөц ашигласны татвар- 139.4 сая ам.доллар
- Ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр – 53 сая ам.доллар /72.2 хувийн өгөөжтэй/
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар – 57 сая ам.доллар
- Суутгалын татвар – 16.2 сая ам.доллар
- Хөрөнгө оруулагчдад оногдох мөнгөн урсгал- 61.3 хувь
Гацууртын ордыг ашиглахтай холбоотойгоор Ноён уулыг төрийн тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслийг гишүүн Г.Баярсайхан тэргүүтэй гишүүд санаачлан, УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ.