Зургадугаар сарын 15-наас буюу ирэх долоо хоногийн даваа гарагаас эхлэн хотын төвийн зарим хэсэгт автомашины улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор хязгаарлалт тогтоон замын хөдөлгөөнд оролцуулна.
Төв шуудангийн уулзвар өнөөдрөөс эхлэн хааж, дулааны шугам сүлжээний ажил хийх болсон нь иргэдийн дунд маргаашнаас эхлэн тэгш, сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулах нь гэсэн мэдээлэл гарахад хүргээд байна.
Харин зам засварын ажил эхэлсэн ч тухайн хэсгүүдэд хөдөлгөөний урсгал, чиглэлийн өөрчлөлт хийж, зургадугаар сарын 15-наас наймдугаар сарын 15-н хүртэл тэгш, сондгойгоор хязгаарлах талаар өнгөрсөн баасан гарагт Нийслэлийн Засаг даргын тамгын газраас хийсэн мэдээллийн үеэр хэлсэн билээ.
Энэ талаар та дараах бичлэгээс үзэх боломжтой.
Улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулахдаа 08.00-20.00 цаг хүртэл, долоо хоногийн зургаан өдөр мөрдөж, ням гарагт үйлчлэхгүй.