gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     5.22
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 19
Зурхай
 5.22
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 5.22
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

УИХ-ын дарга Дэлхийн банк группын гүйцэтгэх захирал Бэртранд Бадрэг хүлээн авч уулзав

Д.Төгөлдөр
Улс төр
2015-05-15
0
Twitter logo

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Дэлхийн банк группын гүйцэтгэх захирал бөгөөд Санхүү хариуцсан захирал Бэртранд Бадрэ тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2015.05.15/ хүлээн авч уулзав.

УИХ-ын дарга З.Энхболд уулзалтын эхэнд ноён Бэртранд Бадрэтэй уулзаж буйдаа талархал илэрхийлээд, Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулав.

Ноён Бэртранд Бадрэ УИХ-ын даргыг цаг, зав гарган хүлээн авч уулзсанд баяртай байгаагаа илэрхийлэв. Мөн тэрээр  Монгол Улсад Дэлхийн банкны үйл ажиллагааны явц байдалтай танилцахаар ирсэн тухайгаа дуулгаад, эдийн засгийн хүндрэлийг хэрхэн даван туулах талаар саналаа хэлж,  Дэлхийн банкнаас Монгол Улсын Их Хурлаар батлуулах шатанд байгаа гурван төслийн талаар тодруулсан юм.

УИХ-ын дарга хэлэхдээ, “Тогтвортой амьжиргаа-3” төслийг Улсын Их Хурлаар баталсан. Одоо хэрэгжих боловсрол, эрүүл мэнд, цахим засаглал төслүүдийн мөнгөн дүн, нэрийг өөрчлөхгүйгээр агуулгыг нь өөрчлөх чиглэлийг Засгийн газарт үүрэг болгосон. Эдгээр төслүүд удахгүй батлагдана. Түүнчлэн УИХ-ын Тамгын газар дахин инженерчлэлийг хэрхэн явуулж байгаа талаар өмнө нь ноён Андерсонд танилцуулж байсан.

Цаашид энэ байдлаар бүх төрийн байгууллагуудад дахин инженерчлэл хийгдэнэ. Тиймээс эдгээр төслийн зарим нь үүнийг хэрэгжүүлэхэд дэмжлэг болох юм гэдгийг онцоллоо. Энэхүү уулзалтад Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Б.Болор, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь, УИХ-ын даргын эдийн засгийн бодлогын зөвлөх Д.Лхагвасүрэн болон албаны бусад хүмүүс байлцлаа.

Зургийг: www.open.parlament.mn

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан