gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.15
  • Валютын ханш
    $ | 3577₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.15
Валютын ханш
$ | 3577₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.15
Валютын ханш
$ | 3577₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Австрийн Засгийн газраас 40 сая ам.долларын техникийн зээл авахаар хэлэлцэж байна

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
2015-05-14
0
Twitter logo
 
УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна.

Засгийн газраас 2015.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хуралдаанаар хэлэлцлээ.

Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Сономпил танилцуулсан юм.

40 сая ам.долларын техникийн зээлийг томоохон эмнэлгүүдэд тоног төхөөрөмж худалдан авах, нийслэлийн ус сувгийг шинэчлэх зэрэгт зарцуулах аж.

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөлд Австрийн Засгийн газраас манай улсад үзүүлэх, 40 сая ам.долларын хэмжээтэй, хүүгүй, техникийн  хөнгөлөлттэй зээлийн асуудлыг тусгажээ.

Аль нэг олон улсын байгууллага болон нэг улсын Засгийн газраас хөнгөлөлттэй зээл авах бол УИХ-ын хоёр байнгын хороогоор асуудлаа оруулдаг, УИХ-ын нэгдсэн чуулганд хоёр  удаа хэлэлцдэг нь цаг алдах гэх мэт хүндрэл учруулж байгааг Сангийн сайд Ж.Эрдэнэбат онцоллоо.

Засгийн газар болон хүмүүнлэгийн байгууллагаас олгосон техникийн зээлийн тоног төхөөрөмжийг л гаалийн татвараас чөлөөлдөг жишиг манай улсад бий. 

Харин УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн “Үүнийг бизнесийнхэн юу  гэж үзэх вэ. Хэн сайн лобби хийсэн нь ингээд татвараас чөлөөлүүлээд байх юм уу” гэж асуусан юм. Хариуд нь Сангийн сайд “Австрийн Засгийн газраас үзүүлж буй зээлийн талаар энд ярьж байна. Төрийн байгууллагууд тус улсад үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжийг худалдаж авах тухай юм. Өөр улсыг энэ хуулийн төсөл хамрахгүй. Бизнестэй холбоотой зүйл байхгүй. Та асуудлаа ойлгоогүй байна” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва галын тоног төхөөрөмжийг энэ мэт хөнгөлөлттэй зээлээр яаралтай шийдвэрлэх хэрэгтэй байна. Нөгөө талаар татвараа авч байж л төсвөө бүрдүүлнэ гэсэн юм.  

Сангийн сайдын хувьд ажлаа авснаас хойш олон улсын Улаан загалмайн нийгэмлэгийн шугамаар Монгол дахь салбарт нийлүүлсэн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас нэг удаа чөлөөлжээ. Мөн 2014 оны байдлаар нийт 109 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг төрийн байгууллагууд татвараас хөнгөлүүлэн худалдаж авсан гэсэн юм.

Хувийн хэвшлийнхний хувьд өнөдр үнэтэй тоног төхөөрөмж импортлох бол гаалийн татвар төлөх хугацаагаа 2 хүртэл жилээр хойшлуулах боломж байдгийг ч дурдлаа.

Хуралдаанд 61 гишүүн оролцсоноос 47 нь дэмжин, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Энэ хуулийг баталсан тохиолдолд 40 сая ам.долларын техникийн зээлийг томоохон эмнэлгүүдэд тоног төхөөрөмж худалдан авах, нийслэлийн ус сувгийг шинэчлэх зэрэгт зарцуулах аж. Улсын төсвөөс хөрөнгө оруулалт хийх чадамжгүй байгаа тул олон улсаас зээл авах нь зүйтэй гэж Засгийн газар шийдвэрлэжээ. 

Өнөөдрийн хуралдааны үеэр зарим гишүүд Засгийн газар БНСУ-аас авах 300 сая,БНХАУ-аас авахаар хэлэлцэж буй 1.5 тэрбум ам.долларын зээлээ хурдан шийдвэрлэхийг сануулав.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан