Монгол Улсын эдийн засаг бараг тасралтгүй хямарсаар хориод жилийг дамжив. Ээлж дараалан солигдох Засгийн газрууд өөрсдийгөө содон нэрээр гоёдог ч мөнгөний үнэгүйдэл, ажилгүйдэл, ядуурлыг бууруулж чадсангүй.
Монголчууд хөрөнгө мөнгөө хуримтлуулахыг оролдсон ч арилжааны банкны хадгаламжийн хүү нь инфляцад гүйцэгдээд байгаа учир бодит орлого нь бараг өсөхгүй явж ирлээ. Үүнээс гадна төгрөгийн ханш суларсаар, 2014 онд инфляцаас ч хоёр дахин унаж эдүгээ нэг доллар 2,000 төгрөгтэй тэнцээд байна.
Эдийн засагт эргэлт дутагдаж буйг гадаадын хөрөнгө оруулалтыг үргээсэн, нүүрс, зэс, алтны үнэ унаж борлуулалт багассанаас болж байгаа гэж төр засгийн удирдлагууд ярьдаг. Зөвхөн уул уурхайн салбараас хамаардаг манай улсын хувьд эдгээр шалтгаан нь бодитой ч, Монголчууд бид хямралын хамгийн гол шалтгааныг ярьж, ялгаж салгаж чадахгүй байгаа юм. Энэ бол үнийг төрөөс хязгаарлаж буй архаг зуршил бөгөөд түүнийг бид тоохгүй, “өрөөнд байгаа зааныг” анзаарахгүй байна.
ҮНИЙГ ХЭН ТОГТООДОГ ВЭ?
Аль ч орны өргөн хэрэглээний барааны үнэ, түүний өөрчлөлт нь тухайн улсын эдийн засгийн итгэл найдварын барометр. Хөрөнгө мөнгөө хулгайд алдах, дээрэмдүүлэх эрсдэл өндөртэй оронд хүн өөрийн хөрөнгөө нуугаад ил гарахгүй. Гэтэл хөрөнгө мөнгө нь зөвхөн эргэлтэд орж, хөдөлж байж үнэ цэнээ өсгөдөг буюу харилцан ашигтайгаар арилжин солигддог байх учиртай. Энэ систем шударга, авилгагүй байгаа эсэхийг хэн, хэрхэн үнэ тогтоож буйгаас харж болно.
Шударга, хяналтгүй буюу эрэлт, нийлүүлэлтээр тогтоогдсон үнэ бол эдийн засгийн оролцогчдод, түүний дотор хөрөнгө оруулагчид болон хэрэглэгчдэд шийдвэр гаргахад нь зөв дохио болдог. Энэ дохио бодитой байж л хаана, юу, хэзээ, яаж илүүдэлтэй, эсвэл хомстолтой байгаа, ямар боломж буйг хардалгүй харж болдог. Монголд өргөн хэрэглээний олон бараанд Засгийн газар үнэ тогтоож ирлээ. Ард түмнийг хамгаалах, бизнесийг урамшуулах, дэмжих нэрийн доор үнэ тогтоох, хязгаарлах арга хэмжээ авч буй нь эцсийн дүндээ төр засагтай холбоотой, шийдвэр гаргадаг хүмүүст л ашигтай тусаж, тэдэнд хөрөнгө завших онцгой боломж олгодог.
Өргөн хэрэглээний барааны үнийг хянаж ард түмнээ баячуудаас хамгаалах нэрээр хувьдаа ашиг хонжоо олох гэсэн далд зорилготой популистууд Монгол Улсад улам бүр олширсоор байгааг газар тариалангийн салбарын жишээнээс харж болно.
ТАРИАЛАНЧ, ГУРИЛ ҮЙЛДВЭРЛЭГЧ, ХЭРЭГЛЭГЧИЙН ХЭН НЬ ХОЖДОГ ВЭ?
Монголын тариаланчид сүүлийн 20 жилийн дээд амжилт тогтоож 2014 онд 489 мянган тонн ургац авчхаад байхад улаан буудайг ОХУ-аас импортлохыг тариалан эрхлэгчид энэ өдрүүдэд эсэргүүцэж байна. Гэтэл гурилын үйлдвэрүүд Монголын улаан буудайн цавуулаг нь 28 хувиас доогуур учир гадаадаас нөхөж авах шаардлагатай гэв.
Өмнөх жилүүдэд тариаланчдад нэг тонн буудайд 100 мянган төгрөгийн урамшуулал өгдөг байснаа энэ жил эдийн засгийн хямралаас болж 70 мянган төгрөгийг хоёр дугаар сарын эхээр олгожээ. Эндээс, тооцоход хорин мянган тонн тариа хураахад 1.4 тэрбум төгрөг ногдож байна. Гэтэл 20 мянган тонн тариа импортоор оруулахад гурил үйлдвэрлэгчид гааль болон НӨАТ-т 1.4 тэрбум төгрөг төрд тушаажээ. Эхнийх нь төсөвт зарлага, хоёр дахь нь төсөвт орлого болж байна. Аль нь ашигтай байна вэ? Тэгээд ч нэгийг нь дэмжих нэрээр нөгөө салбарыг нь унагаж болохгүй.
Гурил үйлдвэрлэгчид тариаланчдаас цавуулаг сайтай улаан буудайг нь ургац хураасны дараахан нь шилж авдаг. Он гараад цавуулаг муу гурил борлогдохгүй болмогц тариаланчид, гурилын үйлдвэрүүд, төр засгийн хооронд тариа импортлох эсэх тухай ширүүн маргаан өрнөдөг. Төр засгийн шийдвэр нь лообийнуудын дунд гацсаар эцэст нь гурилын хомстол бий болж чанар муутай буудайг гурилын үйлдвэрүүдэд шахдаг ажээ. Чанаргүй улаан буудайгаар гурил үйлдвэрлэх гурван арга байдаг гэх.
Нэгд, чанартай улаан буудай гаднаас оруулж ирж, хольж тээрэмдэх, хоёрт, ОХУ-аас оруулж ирээд байгаа гурилтай цуг хольж чанарыг нь сайжруулах, гуравт, Хятадаас химийн нэмэлт бүтээгдэхүүн оруулж ирээд цавуулаг, өнгө зэргийг нь “будаж, засаад” иргэдийн хэрэглээнд нийлүүлдэг. Өнөөдөр ийнхүү гурилан бүтээгдэхүүний үнэ цэнийн гинжин холбоосыг задлан харахад эцсийн эцэст тариаланч, гурил үйлдвэрлэгч нараас илүү татвар төлөгчид, хэрэглэгчид бүх алдагдлыг нь нөхөөд, шанд нь химийн будагтай жонхуу идэн эрүүл мэндээр хохирч байна.
ТЭГЭЭД ХЭН ЗАВШДАГ ВЭ?
Үнэ буруу, худал учир авилга улам томорч, түүний хэрээр улам бүр өргөн хэмжээнд үнэ зохицуулах шаардлагатай тулгардаг. Зохицуулалтыг буюу урамшуулал, дэмжлэг, тэтгэлгийг давуу тал эдэлж ирсэн оролцогч бүр өөрөө л авах ёстой гэж тэмцдэг бөгөөд тус тусын ашиг сонирхлыг хамгаалсан улс төрийн шийдвэр гаргуулдаг. Үр дүнд нь үнэ улам бүр гаждаг. Үнэ улам худлаа болох тусам түүнийг нуун далдалж, бодит мэдээлэл, үр дунг гуйвуулах сонирхол үнэ тогтоогч, эрх баригчдад бий болдог.
Ингэж будлиулах нь зөвхөн эрх баригчид, тэдний хамсаатан болсон хуйвалдан завшигчдад л ашигтай. Үнийг үнэн бодитой байлгах буюу бүрэн чөлөөлж, эдийн засгийн эрэлт, нийлүүлэлтээр тогтоож чадвал ажлын байрыг нэмэгдүүлж, эдийн засгийг эрчимжүүлж болно. Монгол Улсын эдийн засгийг хямралаас гаргахад элдэв жонхуу, холион бантангүй, хяналт зохицуулалтгүй чөлөөт үнийн систем шаардлагатай байна.
Та бүхэн Л.Жаргалсайханы вэбсайтад зочлохыг хүсвэл http://jargaldefacto.com/ хаягаар орно уу.