gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     5.31
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 19
Зурхай
 5.31
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 5.31
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Эдийн засгийн алуурчин Н.Золжаргал огцор гэв

Б.Эрдэнэчимэг
Улс төр
2015-03-12
0
Twitter logo
 
Б.Эрдэнэчимэг
0
Twitter logo
Улс төр
2015-03-12
Эдийн засгийн алуурчин Н.Золжаргал огцор гэв МАН-ын Шинэчлэлийн хорооны дарга Б.Ганхуяг

МАН-ын Шинэчлэлийн хорооноос өнөөдөр “Монголбанк ба эдийн засгийн хямрал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн эхэнд судлаач Х.Батсуурь, Л.Гангэрэл нар манай улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал ямар байгааг гадаад худалдаа, валютын нөөц, экспортын орлого зэрэг дээр үндэслэн танилцууллаа. 

Хоёр жил хагасын өмнө байгуулагдсан МАН-ын Шинэчлэлийн хорооноос “Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, төгрөгийн ханш унасаар, ам.долларын ханш өссөөр байхад Монголбанкны удирдлага ажлаа хийсээр байна. 119 мянган хүн ажилгүй болж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Эдийн засгийн алуурчид болох Н.Алтанхуяг, Ч.Улаан, Н.Батбаяр нар эдийн засгийг хямралд хүргэснийхээ хариуцлагыг хүлээн огцорсон. Харин Н.Золжаргал ажлаа хийсээр байна” гэсэн юм.

Ерөнхийлөгч бөөрөнхийлөгч болж хувирлаа. Ерөнхий сайдад зориг байна уу?

Мөн иргэд зээлээс зээлийн хооронд амьдарч байна. Гэтэл Монголбанк хуулийн дагуу хүлээсэн төгрөгийн ханшийг тогтворжуулах, валютын нөөцийг эдийн засгийн аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан хэмжээнд барих  үүргээ умартлаа. Өнгөрсөн хугацаанд Монголбанк зах зээлд нийт 4 их наяд төгрөг нийлүүлсэн. Одоо бид энэ мөнгөний үр дүнг нэхэх цаг болсон, хэчнээн ажлын байр бий болгосныг асууя гэсэн юм.

Харин Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газрын захирал Д.Болдбаатар “Монголбанкнаас зах зээлд нийлүүлсэн мөнгөний нийлүүлэлт оргил үедээ 3.3 их наяд төгрөгт хүрч байсан, 4 их наяд төгрөгт хүрээгүй. Дээрх 3.3 их наяд төгрөгийн 2 их наядыг нь 8 хувийн зээлийг санхүүжүүлэхэд зарцуулсан. Тухайн үед Засгийн газраас энэ хөтөлбөрийг дангаараа санхүүжүүлэх боломжгүй байсан тул Монголбанкнаас барилгын салбарт мөнгө нийлүүлсэн. Тэгээд ч Оюутолгойгоос л гэхэд 2700 хүн халагдан, уул уурхайн салбараас 50 мянган хүн ажилгүй болсон тул барилгын салбарыг дэмжихээс өөр аргагүй” гэсэн тайлбар өгсөн юм.       

МАН-ын Шинэчлэлийн хорооны зүгээс Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалыг огцруулснаар дахин алдаатай бодлого явуулах боломжийг нь хаана гэсэн байр суурьтай байна. Мөн тэд Ерөнхийлөгчийг ч шүүмжлээд авав.

Шинэчлэлийн хорооны дарга Б.Ганхуяг “Бид бүсээ чангалсаар л байна. Ард түмэн хэдий болтол тэсэх вэ. Одоо манай эдийн засаг ямар ч залуургүй байна. Ерөнхийлөгч бөөрөнхийлөгч болж хувирлаа. Ерөнхий сайдад зориг байна уу” гэсэн юм. 

Гэрэл зургийг Б.Бямба-Очир Гэрэл зургийг Б.Бямба-Очир

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан