gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     5.31
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 19
Зурхай
 5.31
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 5.31
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Б.Батболд: Иргэдийн зүгээс гомдол их ирдэг учраас ачигч тээвэрлэх үйл ажиллагааны журманд өөрчлөлт оруулна

А.Наранцацрал
Нийслэл
2015-03-10
0
Twitter logo

Бусдын хөдөлгөөнд саад учруулан байршуулсан тээврийн хэрэгслийг ачиж тээвэрлэх үйл ажиллагааны журманд шинээр өөрчлөлт оруулахаар холбогдох ажлын хэсэг хэлэлцэж байна.

Шинэ журам хэлэлцэгдэж байгаатай холбогдуулан ЗЦГ-ын Замын хөдөлгөөний зохицуулах хэлтсийн дарга хурандаа Б.Батболдоос ямар үндэслэлээр журманд өөрчлөлт оруулах гэж байгаа тухай товч тодруулга авлаа.

“Иргэдийн зүгээс ачиж тээвэрлэх үйл ажиллагаатай холбоотой цөөнгүй санал шүүмж ирж байна. Тухайлбал, автомашин дотор хүүхэд байхад ачаад явчихсан,  ачиж тээвэрлэх явцад тээврийн хэрэгслийг сэвтүүлсэн, дүрэм зөрчиж зогсоогүй байхад ачсан, зогсоолын асуудлыг шийдээгүй учраас ийм асуудал үүсч байна гэх мэтчилэн олон гомдол санал ирдэг тул дээрх журманд өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байна.

Тус журмаар зогсоолын асуудлыг хэрхэн шийдэх, ямар газар зогссон тээврийн хэрэгслийг ачих ёстой вэ гэдгийг нарийн тодорхой заахаар болсон” гэв.

Мөн иргэдийн зүгээс 55 мянган төгрөгний хураамжийг хэтэрхий өндөр байна гэсэн гомдол ирдэг ч задлаад үзвэл тэр нь ажиллаж байгаа хүмүүсийн ажлын хөлс, тухайн тээврийн хэрэгслийн шатахуун, бусад татварууд орж байгаа юм байна.

Хувийн аж ахуй нэгжүүдэд их мөнгө оруулж, улсад мөнгө оруулахгүй байна гэсэн асуудал гардаг учраас шинээр гаргах журмандаа улсад тодорхой хэмжээний хураамж төлөх зохицуулалтыг хийхээр болжээ.

Дашрамд дурдахад, Замын Цагдаагийн Газраас ачиж зөөвөрлөх үйл ажиллагааг хувийн аж ахуй нэгжүүдтэй 1990-ээд оноос хойш хамтарч хийж ирсэн. ЗЦГ-т ачигч чирэгч бүхий зориулалтын тээврийн хэрэгсэл байдаггүй. Өмнө нь зам тээврийн осолд холбогдсон эсвэл согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, жолоодох эрхгүй этгээдийн тээврийн хэрэгслийг ачдаг байсан бол 2012 оноос ачааллыг бууруулах ажлын хүрээнд Улаанбаатар хотод бусдын хөдөлгөөнд саад болох хэсгүүд дээр дүрэм зөрчиж байрлуулсан тээврийн хэрэгслийг ачиж журамлах болсон. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төвд Ачиж журамлах албыг байгуулаад ажиллаж байна.

Улаанбаатар хотод ачаалал үүсгэдэг зарим хүчин зүйлийн нэг болох бусдын хөдөлгөөнд саад болж, тээврийн хэрэгслийг байршуулдаг асуудлыг цэгцлэх зорилгоор өнөөдрийн байдлаар 13 аж ахуйн нэгжтэй хамтран нийт 83 ачигч тээврийн хэрэгслээр энэ үйл ажиллагааг явуулж байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан