gogo logo
  • English
  • Yolo
  • Maamuu
3.05
Зурхай
-6
Цаг агаар
2850 | $
Валютын ханш
  • Улс төр
  • Нийгэм
  • Сэргийлэгч
  • Эрүүл мэнд
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Дэлхийд
  • Спорт
  • Соёл урлаг
Хэрэгтэй
  • - Соёлын довтолгоо
  • - Эрүүл мэнд
  • - Эрүүл мэнд
  • - SOS
  • - Соёл урлаг
  • - GOGO тойм
  • - Комик
Ярилцлага
  • - Хүмүүс
  • - СEO
  • - GOGO cafe
  • - Хурц өнцөг
  • - Элчин сайд
Сонирхолтой
  • - Гарааны бизнес
  • - Подкаст
  • - Бизнес
  • - Технологи
  • - Гэртээ тогооч
  • - Аялал
Бусад
English
Maamuu
Yolo
Үндсэн цэс
Улс төр
Нийгэм
Сэргийлэгч
Эрүүл мэнд
Эдийн засаг
Боловсрол
Дэлхийд
Спорт
Соёл урлаг
Хэрэгтэй
Соёлын довтолгоо
Эрүүл мэнд
Эрүүл мэнд
SOS
Соёл урлаг
GOGO тойм
Комик
Ярилцлага
Хүмүүс
СEO
GOGO cafe
Хурц өнцөг
Элчин сайд
Сонирхолтой
Гарааны бизнес
Подкаст
Бизнес
Технологи
Гэртээ тогооч
Аялал
Бусад цэс
English
Maamuu
Yolo
Сурталчилгаа
Холбоо барих
РЕДАКЦИЙН ЁС ЗҮЙ
Нүүр
Хайх
Цэс
  2   Жиргээ
  Цэс
Нийгэм

Түлэгдсэн гал сөнөөгчдийн нэг нь нас баржээ

  2   Tweet
Г.Билгүүн
2012-05-21
 2  Tweet

Дорнод аймгийн Баяндун сумын нутаг дэвсгэрт гарсан ой хээрийн түймрийг унтрааж байгаад түлэгдэж Гэмтэл Согог судлалын үндэсний төвд хүргэгдэн эмчлүүлж байсан онцгой байдлын ахлах ахлагч Г.Багабиш нас барсан харамсалтай мэдээг өнөөдөр өглөө.

Энэ сарын 8-ны өдөр тус сумын “Шивэртийн-Ам” гэдэг газарт гарсан ой хээрийн түймрийг унтрааж байгаад тус аймгийн Онцгой байдлын газрын гурван аврагч амиа алдсан хэрэг гарсан билээ. Харин түлэгдсэн хоёр аврагч болох ахлах ахлагч Г.Багабиш, дэд ахлагч А.Болорсүх нарыг МИ-171Е нисдэг тэргээр энэ сарын 9-нд нийслэлд авчирч, 17.00 цагаас ГССҮТ-д хэвтүүлэн, эмчилж эхэлсэн юм.

Харамсалтай нь Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байсан Дорнод аймгийн харьяат, 40 настай ахлах ахлагч Г.Багабиш өчигдөр өглөөний 09.20 минутад нас баржээ. Тэрээр түлэнхийн маш хүнд шоктой, амьдралд үл нийцэх 75 хувийн гүн 3-4 дүгээр зэргийн түлэгдэл, амьсгалын дээд замын түлэгдэлтэй, амьсгалын болон олон эрхтэний дутагдалтай, байсан байна. Түлэнхийн өвчний хүндрэл буюу өвчний үед үүсдэг хордлого, үжил, олон эрхтний дутагдал, уушгины хавангийн улмаас нас барсан тухай мэдээллийг өнөөдөр ГССҮТ- ийн эмч нар болон ОБЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр нар өглөө.
   
Талийгаачийг маргааш 06.00 цагт БНСУ-ын Сөүл хотын Хайлын их сургуулийн Түлэнхийн нөхөн сэргээх төв рүү эмчилгээнд явуулахаар бэлтгэж байжээ. Эмчлэгч эмч нар нь түүнийг эмчлэх бүхий л арга хэмжээг авч, олон улсын стандартад нийцүүлэн эмчилгээ болон мэс заслууд хийж байсан талийгаач аргагүй амьдралд үл нийцэх гэмтэл авсан амь насыг нь аварч чадсангүй гэж байв.

Талийгаачтай хамт ГССҮТ-д ирсэн дэд ахлагч А.Болорсүхийн биеийн байдал мөн адил маш хүнд байгаа юм байна. Түүний бүх биеийн 65 хувь нь түлэгдсэн, мөн олон эрхтний дутагдалтай, хордлого, үжлийн байдалтай байгаа гэж байлаа.  Тиймээс түүнийг маргааш өглөө БНСУ руу ГССҮТ-ийн эмч нар болон ар гэрийнхэнтэй нь хамт авч явах гэж байгаа юм байна.

Дашрамд дурдахад, дөрвөн хүний амь насыг авч одоод байгаа хээрийн түймрийг тавьсан этгээдийг олж тогтоосон бөгөөд Эрүүгийн хуулийн 213 дугаар зүйлд зааснаар /Ой, хээрийн түймэр тавих/ эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж эхлээд байгаа юм.

Мөрдөн байцаалтын явцад тус сумын 1-р баг /Түргэн баг/-ийн нутаг дэвсгэрт энэ сарын 03-ны өдөр "Багийн найзууд" ХХК-ны уурхайн хариуцлагатай ажилтан Б гэгч нь автомашинтай явж байгаад түр зогсохдоо тамхи татаад  тамхины ишний цогийг унтраалгүй хаяснаас болж түймэр гарсан болохыг гэрчүүдийн мэдүүлэг, бусад нотлох баримтаар тогтоосон юм.

Ангилал
Нийгэм
Хэзээ
2012-05-21

gogo logo
Холбоо барих СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ РЕДАКЦИЙН ЁС ЗҮЙ

© 2007 - 2021 Mongol Content LLC