gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     7.01
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 28
Зурхай
 7.01
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 7.01
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: Хүүхдийнхээ хажууд мөнх амьдрахгүй тул хөгжлийн бэрхшээлийг нь нийгэмд ойлгуулаарай

Г.Тэгшсүрэн
Нийгэм
2023-11-30
5
Twitter logo
Г.Тэгшсүрэн
5
Twitter logo
Нийгэм
2023-11-30

НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF) болон Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн үүр төв (NEST)-ийн дэмжлэгтэйгээр GoGo.mn сайт, Өмнөговь аймгийн "Говийн наран" телевизтэй хамтран, хүүхдийн эрхийн асуудлаар цуврал мультимедиа бүтээл бэлтгэж байна.

Эхний дугаарт эпилепси буюу унаж татдаг хүүхдүүдийн суралцах, хөгжих, нийгмийн амьдралд оролцох эрхийн асуудлыг хөндсөн. Үүнд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд амьдардаг 16 настай Э хүүгийн талаар, тэрбээр сургууль завсардсан ч “Насан туршийн боловсролын төв”-д суралцаж, ангитай, хамт олонтой, найз нөхөдтэй болж нийгэмшиж буй талаарх сурвалжилгыг “Говийн наран” телевизийн суравлжлагч Х.Сувд-Эрдэнэ бэлтгэсэн. Бүтээлийг унших, үзэх линк: https://gogo.mn/r/3e16g

Дээр бүтээлийн цогц агуулгаар хэрэв таны хүүхэд эпилепситэй бол нийгмийн харилцаанаас тусгаарлах биш болж л өгвөл хичээл, сургуульд нь явуулж, хамт олон, найз нөхөдтэй байлгаж, сурах, хөгжих, нийгмийн амьдралд оролцох эрхийг нь хязгаарлахгүй байхад анхаарахыг зөвлөсөн.

Мөн  олон нийт энэ өвчнийг ойлгож, ийм оноштой хүмүүсийг гадуурхдаггүй, сурагчдад энэ талаарх мэдлэг, мэдээллийг түгээхийг  бүх шатны боловсролын байгууллагуудад уриаллаа. Бид даун, аутизмыг ойлгодог болсон. Одоо нэмээд эпилепсиг ч мэддэг, ойлгодог байх шаардлагатай байна.

Харин хоёр дахь дугаарт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд нийгмийн харилцаанд оролцоход ямар саад бэрхшээл тулгардаг, түүнийг хэрхэн шийдэж, шийдвэрлэж болох шийдлийн талаар сурвалжилсан. Үүнд Өмнөговь болон Эрдэнэт хотод хэрэгжиж буй “Хувийн туслах” үйлчилгээний талаар онцолсон юм.

Даланзадгад сумын ЕБС-ийн V сургуульд 30 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцдаг. Тэднийг сургуулийн орчинд бие даан суралцахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн ЗДТГ-аас туслах багшийг цалинжуулан ажиллуулж байна. Жишээ нь харааны бэрхшээлтэй Ц.Эрдэнэтөгс хүү тус сургуульд суралцдаг. Түүнийг хичээлээ ойлгож, ангийнхнаасаа хоцрохгүй байхад туслах багш нь өдөржин хамт байж дэмждэг.

Мөн Эрдэнэт хотод амьдардаг Б.Мөнхбат хувийн туслах С.Батхүүгийн хамт хүссэн үедээ гадуур явж, хэн нэгнээс тусламж хүсэхгүй, өрөвдөлтэй байдалд орохгүйгээр ажлаа хийж, амьдарч чадаж буй тухай сурвалжилгад дурдсан. Харин түүний хувийн туслахын цалинг мөн аймгийн ЗДТГ-аас хариуцдаг.

Ийнхүү эл сурвалжилгаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон хүмүүс өөрт тохирсон ажил хийж, идэвхтэй амьдрахад тус, дөхөм болох шийдлийг санал болгосон юм.

Хөгжлийн бэрхшээлийн тухай бид маш олон удаа ярьдаг. Одоо бид өрөвдөж, хөөрхийлж, халамж өгөөд л болох биш хүний адил амьдрах боломжийг, хөгжлийг, шийдлийг эрэлхийлэх цаг болсон. Танд ч мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, хүмүүс бусдын адил амьдрахад хэрэгтэй байж болох санал, санаачилга, бодол сэтгэгдэл байвал бичиж үлдээрэй гэж хүсье. Бүтээлийг унших, үзэх линк:  https://gogo.mn/r/8wo66

Төгсгөлд нь буюу гурав дахь дугаарт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудлыг хариуцдаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулсан “Нутгийн хөгжил-Бодлогын шийдэл” хэлэлцүүлгийн Өмнөговь аймагт зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн дарга Г.Өлзийбүрэн, Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн Нийгмийн хамгааллын бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн Ө.Мөнхсайхан, “Бялхам дүүрэн хайр” ТББ-ын тэргүүн Э.Цэвэгмэд нар оролцлоо.

Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн дарга Г.Өлзийбүрэн “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг бусад нь харилцаанаасаа тусгаарлах гээд байдаг. Тиймээс тэд их эмзэг. Хүмүүсийн харцнаас л намайг ойлгож байна уу, үгүй юу гэдгийг олоод харчихдаг. Таны харц тэгж уншигддаг байх нь шүү дээ. Тийм учраас   хөгжлийн бэрхшээлтэй хүнд байнгын туслах гэх биш түүнийг таны хажуугаар чөлөөтэй яваад өнгөрөхөд нь л зам тавиад өгчих. Бүх иргэдэд уриалахад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг сонин, содон нүдээр битгий хараасай гэж хүсэж байна” гэлээ.

“Бялхам дүүрэн хайр” ТББ-ын тэргүүн Э.Цэвэгмэд “Хүн мэдэхгүй зүйлээсээ л айдаг. Хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй болчихлоо гэхээр ерөөсөө л шууд айдаг. Энэ айдсыг авч хаяцгаая. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ирээдүй эцэг, эхчүүдийн гарт байдаг. Тэгэхээр эцэг, эхчүүд айдсаа даван туулаад хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төр, төрийн бус байгууллагад нэгдээд, оролцоод, нийгэмд хүүхдээ таниулах нь зөв.  

Хүүхдийнхээ дэргэд байнга байж чадахгүйгээс хойш нийгэмд ээлтэй амьдрахад нь одоо л дуу хоолойгоо нэгтгэж, хүмүүст таниулах ёстой” гэлээ. Хэлэлцүүлгийг доорх бичлэгээс үзнэ үү.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан