gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3568₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3568₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3568₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Төр, нийгмийн зүтгэлтэн М.Бат-Очир-130 жил” ЭШХ-ын эмхэтгэл хэвлэгдэн гарлаа

Э.Энхмаа
Түүхэн зураг
2026-03-05
0
Twitter logo

“Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн М.Бат-Очирын мэндэлсний 130 жил” эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл хэвлэгдэн гарлаа. 1913-1916 онд хаант Орост сурсан анхны есөн сурагчийн нэг, Монголд шуудангийн анхны маркийг санаачлагч М.Бат-Очирын мэндэлсний 130 жилийн ойг үр хүүхдүүдийнх нь санаачлан байгуулсан “Мандалын Бат-Очир сан”-гаас 2025 онд тэмдэглэсэн юм.

Мандалын Бат-Очир нь 1895 онд Амгаланбаатар хотод төрсөн. Тэрбээр Олноо Өргөгдсөн Монгол Улсын үед Нийслэл Хүрээн дэх Оросын консулын газрын дэргэд эрдэмтэн Ж.Цэвээний байгуулсан орос бага сургуульд суралцаж, улмаар 1913 оны 5 дугаар сараас Хаант Орос улсын Эрхүү хотноо А.М.Кладищевийн нэрэмжит дунд сургуульд суралцсан анхны таван сурагчийн нэг бөгөөд 1916 оны 5 дугаар сард 147 тоот үнэмлэхтэй төгсжээ. 

Есөн хүүхдийн дундах нь М.Бат-Очир

М.Бат-Очир нь 1916-1918 онд Эрхүү хотын Цахилгаан мэдээний сургуульд суралцаж II зэргийн нэвтрүүлэгч болж, эх орондоо ирсний дараа 1918-1921 онд Хиагт, Нийслэл Хүрээ, Замын-Үүдийн Цахилгаан мэдээний хороодод нэвтрүүлэгчээр ажилласан.

Тэрбээр 1921-1923 онд Цахилгаан мэдээ, шуудан бичгийн Ерөнхий хорооны даргаар ажиллахдаа Цахилгаан холбооны боловсон хүчин бэлтгэх анхны курсыг байгуулж 1921 оны 10 дугаар сараас хичээллүүлсэн нь үндэсний холбоочдыг бэлтгэх суурь болсон.

Ардын Засгийн газрын 1922 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 18 дугаар тогтоолоор Цахилгаан мэдээний курсыг Холбооны сургууль болгон өөрчилж, анхны захирлаар нь Цахилгаан мэдээ, шуудан бичгийн Ерөнхий хорооны дарга М.Бат-Очир хавсран ажиллажээ. Тэрбээр манай улсын харилцаа холбооны салбарт ажиллахдаа шинэ тулгар тогтсон засаг төр, ард түмнийг харилцаа холбоогоор үйлчлэх, хязгаар нутгийг холбоожуулах, холбооны боловсон хүчнийг бэлтгэх, өртөө шуудангийн албыг зохион байгуулж хөгжүүлэхэд онцгой анхаарч байсны зэрэгцээ шуудангийн анхны марк гаргахыг санаачилжээ. Ардын Засгийн газрын 1923 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 44 дүгээр тогтоолоор анхны марк хэвлүүлэн гүйлгээнд оруулах шийдвэр гарсан түүхтэй.

Ардын Засгийн газрын тэргүүлэгчдийн 1923 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 55 дугаар хурлын тогтоолоор түүнийг Сангийн яамны төлөөлөгч болгон Монголбанкны Ерөнхий хорооны гишүүнээр шилжүүлэн ажиллуулсан байна. 

М.Бат-Очир нь Монголбанкны анхны дөрвөн ажилтны нэг төдийгүй 1925 онд гүйлгээнд нэвтэрсэн манай улсын анхны мөнгөн тэмдэгт-төгрөгийн тавь, зуутын дэвсгэрт дээр алдар нэрээ мөнхлөн үлдээсэн хүн билээ.

Тэрбээр 1923-1926 онд Монголбанкны Ерөнхий хорооны гишүүн, 1926-1938 онд “Монгол тээх”-ийн Ерөнхий хорооны дарга, хэлтэс эрхэлсэн түшмэл, II авто баазын дарга зэрэг алба хашиж явжээ.

Түүний гавьяа зүтгэлийг төр, засаг өндрөөр үнэлж БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчид ба Ардын Сайд нарын Зөвлөлийн Тэргүүлэгчдийн хамтарсан хурлын тогтоолоор Ардын хувьсгалын 15 жилийн ойг тохиолдуулан Аж үйлдвэрийн гавьяаны одонгоор шагнажээ.

Улс гэрээ төвхнүүлэх үйлсэд хоёргүй сэтгэлээр хүчин зүтгэж явсан түүнийг хувьсгалын эсэргүү хилс хэрэгт холбогдуулан 1938 оны 2 дугаар сарын 8-ны өдөр дайчлан баривчилжээ. Хатуу ширүүн байцаалтын эцэст мөн оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Онц бүрэн эрхт комиссын хурлын 14 дүгээр тогтоолоор шүүх цаазны бичгийн 43, 44, 45 дугаар зүйлээр дээд хэмжээ өгч мөн өдрөө цаазалжээ. М.Бат-Очирыг Улсын дээд шүүхийн Бүгд хурлын 1966 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 07 тоот тогтоолоор  цагаатгасан юм.

Илтгэлээ хэлэлцүүлсэн судлаач нар

Улс төрийн хилс хэрэгт тулгагдан 43-хан насандаа цаазаар авахуулсан М.Бат-Очир нь эрдэм боловсролд шамдан суралцаж, тусгаар тогтнолоо дөнгөж олсон улсынхаа олон салбарын үндсийг тавьж, хөгжлийн замыг зассан тухай дээр товч дурдлаа. Эрдэм шинжилгээний хуралд түүний хийж бүтээснийг эрдэмтэн судлаачид салбар чиглэл бүрээр нь  дэлгэрэнгүй өгүүлж, судалгааны эргэлтэд оруулсныг түүхэн гэрэл зургуудаар баяжуулан энэхүү эмхэтгэлд оруулжээ. 

“Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн М.Бат-Очирын мэндэлсний 130 жил” эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлийн дээжээс Монголын үндэсний номын сан, Улаанбаатар хотын номын сан, МУИС-ийн номын санд хүлээлгэн өгсөн байна. Мөн сонирхсон уншигч, судлаачид “Интер ном”, “Азхур” номын дэлгүүрээс худалдан авах боломжтой.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан