gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     1
  • Зурхай
     10.15
  • Валютын ханш
    $ | 3593₮
Цаг агаар
 1
Зурхай
 10.15
Валютын ханш
$ | 3593₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 1
Зурхай
 10.15
Валютын ханш
$ 3593₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ТОЙМ: Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нарын зөрчлөөс ард түмэн үнэнийг мэдэж чадах уу

Э.Энхмаа
2025-10-04
71
Twitter logo

Өнгөрч буй  долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.  

Улирч буй энэ долоо хоногт Хууль тогтоох дээд байгууллага, Гүйцэтгэх дээд байгууллагын тэргүүн, эрх баригч МАН-ын лидерүүдийн далд зөрчлийг ил гаргасан мэдэгдлүүдийг улс төрчид ар араас нь хийж, олон нийтийг талцуулж байна.

Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн мягмар гарагт /2025.09.30/ ард түмэндээ хандан мэдэгдэл хийж, Хууль зүй дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томилох шийдвэр гаргаснаа танилцууллаа. Нүүрсний хулгайтай эрс  шийдэмгий тэмцэхийн тулд энэ томилгоог хийснээ Гүйцэтгэхх засаглалын тэргүүн тодотгов.

Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд Засгийн газрын гишүүнийг томилох саналаа Ерөнхий сайд мөн өдөр нь Ерөнхийлөгчид танилцуулж, ЗГХЭГ-аас 10-р сарын 1-ний өдөр УИХ-д танилцуулахаар өргөн мэдүүлсэн байна. Гэвч Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг УИХ-аар энэ долоо хоногт хэлэлцсэнгүй.

Хэлэлцээгүйн учир нь, УИХ-аар хэлэлцэх асуудлыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар оруулж баталсны дараа нэгдсэн чуулганаар хэлэлцэх зохицуулалттай. Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцээгүй тул Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилох саналыг танилцуулах асуудлыг чуулганаар оруулах боломжгүй гэсэн тайлбарыг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж өгсөн. 

Мөн тэрбээр, Баасан гарагт /2025.10.03/ болох УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар Засгийн газрын гишүүнийг  томилох, чөлөөлөх асуудлыг оруулна гэсэн юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн 39.4-рт, Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө гэж заажээ.

Үндсэн хуульд зааснаар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг томилох асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулна. УИХ-ын гишүүд сайдад нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авах эрхтэй ч санал хураалт явуулахгүй. Ерөнхий сайд бүрэн эрхийн хүрээнд томилно.  

ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар

Засгийн газрын гишүүнийг УИХ-д танилцуулсны дараа Ерөнхий сайд томилж, УИХ-д тангараг өргөснөөр үүрэгт ажлаа хүлээн авч бүрэн эрх нь хэрэгжиж эхэлнэ. ХЗДХ-ийн сайдад нэр дэвшигч Б.Энхбаярыг УИХ-д танилцуулж, тангараг өргөх хүртэл өнөөгийн сайд Л.Мөнхбаатарын бүрэн эрх хэрэгжиж буй юм. 

ЕРӨНХИЙ САЙД ЯАГААД ТАНХИМЫН НЭГ ГИШҮҮНЭЭ ЯВУУЛАХ БОЛОВ?

Ерөнхий сайд Г.Занданшатар 9-р сарын 30-ны өдөр хийсэн мэдэгдэлдээ, Эдийн засгаа сэргээхийн тулд манай Засгийн газар нүүрсний хулгайтай тэмцэхээс ажлаа эхлүүлсэн. Тавантолгойн орд газруудын үр ашгийг сайжруулах зорилгоор 2026 оны улсын төсвийн төсөлтэй хамт Бор Тээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьсан. Бор Тээгийн ордыг ашиглах тогтоолын төслийн өргөн баримагц “Намын даргын сонгуульд нэр дэвшихгүй” гэж гурван сарын өмнө хэлж байсан УИХ-ын дарга Л.Амарбаясгалан яаран сандарч МАН-ын даргад нэрээ дэвшүүлсэн.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нүүрсний хулгайтай холбогдсон гэх мэдээг аваад итгэхийг хүсээгүй ч харамсалтай нь холбогдсон байна. Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо” гэсэн юм.

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр МАН-ын даргыг сонгох VIII Бага хурлын өмнө /2025.09.24/ телевизийн нэвтрүүлэгт орж, УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг нүүрсний хулгайтай холбоотой, нүүрсний компанийн гадаад захирлын үхэлд ч түүнийг хардаж буй талаар ярьсан. Энэ ноцтой мэдээллийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан няцааж, маргааш нь хэвлэлийн хурал хийсэн билээ.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мөн өнгөрсөн пүрэв /2025.10.02/ гарагт Төрийн ордонд дахин хэвлэлийн хурал зарлаж, Намын даргын сонгуульд өрсөлдсөн журмын нөхөр маань ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас Гүйцэтгэх засаглалын зүгээс үндэслэлгүй, баримтгүйгээр гүтгэж, олон нийтийг төөрөгдүүлж байна. Парламент бол Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага. Харамсалтай нь сүүлийн өдрүүдэд Гүйцэтгэх засаглалаас надаар дамжуулж, парламентын үйл ажиллагааг доголдуулах, бойкотлох ажлыг зохион байгуулалттайгаар хийж байна.

Хууль зүйн байнгын хорооны хурал өнөөдөр /2025.10.02/ 15.00 цагт зарлагдсан ч ирц бүрдсэнгүй, 17.00 цагт хаалаа. Ирцэд 10 гишүүн бүртгүүлээд, хоёр цаг хүлээлээ. УИХ-ын гишүүдээс, магадгүй Гүйцэтгэх засаглалын тэргүүний дарамтаас болж, намайг гүтгэсэн этгээдүүд хуралдаа ирээгүйгээс Хууль зүйн байнгын хорооны хуралдсангүй. Намайг гүтгэсэн улстөрч Хууль зүйн сайдын албан тушаалаар шагнууллаа гэж мэдэгдсэн нь Ерөнхий сайдын гэнэтийн томилгоог хүлээн зөвшөөрөхгүй  байгаагийн илэрхийлэл.

ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт 10-р сарын 1-ний өдөр ХЗДХ-ийн сайдыг УИХ-д танилцуулах саналыг хүргүүлж, 10-р сарын 2-ны өдөр яаралтай хэлэлцүүлж өгнө үү гэсэн санал хүргүүлсэн ч харамсалтай нь УИХ-аар асуудлыг хэлэлцсэнгүй. 

Монгол Улсын Гүйцэтгэх дээд байгууллага Засгийн газрын үйл ажиллагааг тасралтгүй явуулах боломжоор хангахын тулд УИХ санаачилгатай ажиллахыг хүсэж байна гэв. 

"УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХБАЯРЫГ ХӨӨСӨН ШИЙДВЭРЭЭ ЭРГЭН ХАРАХГҮЙ БОЛ МАН-ААС ГАРНА"

ХЗДХ-ийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томилсон Ерөнхий сайдын шийдвэрийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Намайг гүтгэсэн улс төрч сайдаар томилогдлоо” хэмээн мэдэгдсэн нь уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгааг илтгэнэ.

Ерөнхий сайдын дуулиантай томилгооны маргааш 17.00 цагт МАН-ын Хяналтын ерөнхий хороо /2025.10.01/ хуралдаж, УИХ-ын гишүүн Б. Энхбаярыг намаас хөөх шийдвэр гаргажээ. Уг шийдвэртэй холбоотойгоор УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, Д.Энхтүвшин, Л.Соронзонболд, Б.Заяабал, З.Мэндсайхан, Д.Бум-Очир, Б.Хэрлэн нарын долоон гишүүн мэдээлэл хийв.

Тэд “УИХ-ын гишүүнийг намаас хөөсөн шийдвэрээ эргэн харахгүй бол МАН-ын бүлэг болон МАН-аас гарна” гэж мэдэгдлээ.

МАН-ын даргын сонгуулийн өмнө өгсөн УИХ-ын гишүүн Б.Энхбаярын мэдэгдэл үнэн эсэх, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нүүрсний хулгайтай холбоотой эсэх, улс төрд үүсээд буй эрх баригч намын лидерүүдийн зөрчил ирэх долоо хоногт хэрхэн өрнөх нь анхаарал татаж байна. УИХ-аар ирэх долоо хоногт ХЗДХ-ийн сайдаар Б.Энхбаярыг томилох асуудлыг танилцуулна. "ХЗДХ-ийн сайдаар томилогдсоны дараа би улс төрийн мэдэгдэл хийнэ" гэж УИХ-ын гишүүн Б.Энхбаяр энэ долоо сэтгүүлчдэд мэдээлсэн.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "УИХ-ын дарга нүүрсний хулгайд нэр холбогдлоо. Албан тушаалаа өгөөд шалгуул, холбоогүй бол залуу хүний хувьд нэр төрөө цэвэрлэж ав" гэсэн зөвлөгөөг сэтгүүлчдээр дамжуулан дайжээ. 

Улс төрийн халуун өдрүүд ирэх долоо хоногт ч өрнөх бөгөөд УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрын хэн нь намын гишүүдийнхээ олонхийн дэмжлэг авах, хэн ямар нүүдэл хийх, ямар мэдэгдэл гаргахыг тааварлахад бэрх  болов. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль хаяанд ирсэн энэ үед намын даргын эрх мэдлийн төлөөх далд өрсөлдөөн эрх баригч МАН-д хүчтэй өрнөж, эцэстээ ил гарлаа.

Эрх баригч МАН-ын лидерүүдийн талцал, тэмцэл дундаас хэн нь нүүрсний хулгайч, ард түмний боломжийг хулгайлагч болохыг баримт нотолгоотойгоор ил болгож, эргэлзээг тайлж, хариуцлага тооцох нь эцсийн үр дүн, олон түмний хожил болох юм.

Ерөнхий сайд Г.Занданшатар нүүрсний хулгайтай тэмцэж хулгайч нарыг барьж чадах уу, нүүрсний хулгайч нь үнэхээр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мөн үү? гэсэн асуултууд хариултаа хүлээж байна.
 
МЭРГЭЖЛИЙН СҮМОГИЙН 74 ДЭХ ИХ АВАРГА ХОШОРЮҮ С.БЯМБАСҮРЭН ЦОЛНЫ НАЙРАА ХИЙГЭЭД БУЦЛАА

Японы мэргэжлийн сүмогийн 74 дэх их аварга Хошорюү С.Бямбасүрэн өнгөрсөн даваа /2025.09.29/ гарагт эх орондоо ирлээ. 

Ёкозүна цолд хүрснээс хойш анх удаа Монголдоо ирж байгаа аварга хүүгээ аав Д.Сугаррагчаа, ээж Р.Нармандах болон өвөө Монгол Улсын заан Д.Долгорсүрэн, эмээ Х.Пүрэвбадам нар нь гэр бүлийнхний хамт угтан авав. 

26 настай С.Бямбасүрэн энэ оны эхний тэмцээн буюу нэгдүгээр сарын Хацү башёд түрүүлж, Ёкозүна цолны болзол хангасан бөгөөд аварга цолныхоо найрыг 10-р сарын 1-ний лхагва гарагт гэр бүл, найз нөхөд, спортынхонтойгоо хийгээд, маргааш нь арлын орноо зорьсон юм.

Шинэ аварга Хошорюү С.Бямбасүрэнтэй хийсэн ярилцлагыг GoGo.mn сайт уншигч танаа удахгүй хүргэх болно.  

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан