Орхон аймагт катодын цэвэр зэс үйлдвэрлэдэг “Зэс эрдэнийн хувь” компанийн одоогийн нөхцөл байдлын талаар мэдээлнэ гэх зар түгээсэн.
Энэ дагуу хэвлэлийн хурлыг сурвалжлахаар иртэл иргэдийн дунд маргаан дэгдэж, хэвлэлийн хурал болсонгүй. "Зэс эрдэнийн хувь" компанийн хувьцаа эзэмшигчид хоёр хуваагджээ. Хэвлэлийн хурал зарласан хэсэг нь "Бид хохирсон, хувьцаагаа алдсан" гэв. Энэ асуудалтай холбогдуулан хотын дарга Х.Нямбаатар энэ сарын 13-нд нүүр номоороо дамжуулан шууд бичлэг хийж, дараах мэдээллийг өгсөн.
-"Зэс Эрдэнийн хувь" компанийн хувьцаагаа алдсан иргэд ирж, Барилга хот байгуулалтын яамны гадаа өлсгөлөн зарлалаа. Заримынх нь бие муудсан. Хууль зүйн сайд Б.Энхбаяр та Завханд иргэдийг загнаж байснаас энэ хэргийг шалгана уу. Баянзүрх дүүргээс тантай хамт УИХ-д сонгогдсон, таны хамтран зүтгэгч МАН-ын Баянзүрх дүүргийн намын хорооны дарга Э.Бат-Амгалангийн нэр холбогдсон хэргийг шалгана уу.
Эрдэнэтийн 24500 хүнийг хулхидаж, 70 тэрбум төгрөг "идсэн" хүмүүст хариуцлага тооцох асуудлаа ярихаас шударга ёс эхэлнэ.
Би өмнө нь Хуулийн сайдаар ажилласан. Оргон зайлсан 100 орчим хүнийг шударга шүүхийн өмнө авчирсан. Та сүүлийн үед яриад л байгаа шүү. Би Т.Бадамжунайг Филиппинээс улаан гараараа авчирсан. Холоос авчирч чадахгүй бол хамар дор чинь байгаа, Эрдэнэтийн 24500 хүнийг хулхидаж, 70 тэрбум төгрөг "идсэн" хүмүүст хариуцлага тооцох асуудлаа ярихаас шударга ёс эхэлнэ.
Энэ компанийн ард намайг байгаа гэжээ. Би эздийг нь бүгдийг нь зарлаж чадна. Хамгийн сүүлд хувьцаа эзэмшигчдийн хуралд орсон хүмүүсийн нэрийг авлаа. Үүний ард улс төрийн том хүмүүс бий гэж бүгд, олон нийт ярьж байна.
ТУЗ-ийн хуралд найман хүн оржээ. Бодвол бүгд хувьцаа эзэмшигч байх. Г.Галсанням, Б.Мөнхбаатар, Ч.Мөнхжаргал, Д.Рагчаахүү, Түвшинбаяр, Б.Энхтуяа, Батбаяр, Лхагвацэцэг. Би энэ хүмүүсийн алиных нь ард байгаа вэ? Тэрний ард Х.Нямбаатар хувьцаа эзэмшдэг гээд нэр заачих.
Жинхэнэ эзэн нь УИХ, Саарал байшинд байгаа. Би нэрлэж чадна. Та нар нийлж худлаа ярьдаг юм байгаа биз. Би амьдралдаа Эрдэнэт рүү 5 удаа явсан. Би зэсийн нэг атгаа шороо атгаж үзээгүй. Гэтэл намайг "Зэс Эрдэнийн хувь"-д хувьцаатай гэв. Галзуу, солиотой, хүн үнэмшихээргүй юм ярьжээ.
Намайг гүтгэсэн хүмүүсийг би Баянзүрх дүүргийн шүүхэд өгсөн. Хувьцаа эзэмшдэг эсэхээ тэр хүмүүсээр нотлуулна. Би юмыг хурдан шуурхай шийдэх сонирхолтой хүн. Би Эрдэнэтээс хүмүүс авчирч жагсаагаагүй. Турхираагүй. Хуцаж байгаа нохой бүр рүү чулуу шидэх зав надад алга.
Э.Бат-Амгалан тэнд хийсэн хулгайгаа надаар хаахгүй шүү. Э.Бат-Амгалан чи хохирсон хүмүүсийн мөнгийг өгчих. Тэгвэл наад асуудал чинь намжина. 70 тэрбум төгрөгөө алдсан хүмүүс та нарын толгойг илэх үү? Би хүмүүсийг гүйлгэж, жагсаадаг хүн биш. Надад ийм ёс суртахуун байхгүй. Би СХД-т олон удаа ялсан. Би гуйвал хэдэн хүн ирэх л байх. Гэхдээ би ийм зүйл хийдэггүй гэсэн юм.
“ЗЭС ЭРДЭНИЙН ХУВЬ” ХХК ӨНӨӨДӨР МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА