Хантавирусийн халдвар гарсан аяллын хөлөг онгоцноос сүүлчийн зорчигчдыг буулгахтай зэрэгцэн халдварын гурван шинэ тохиолдолд батлагдсаныг зарлалаа.
Тодруулбал MV Hondius хөлөг онгоц сүүлчийн зургаан зорчигч болон хөлгийн багийн зарим гишүүдийг буулгасны дараа Испанийн Тенерифе арлаас Нидерланд руу хөдөлсөн байна.
Тус хөлөг онгоцоор зорчиж явсан гурван хүн нас барсны хоёр нь хантавирусийн халдвараар өвчилсөн нь батлагдаад буй.
Аяллаас эх орондоо буцсан АНУ болон Францын нэг нэг иргэнээс мөн халдвар илэрсэн талаар албаныхан мэдээлсэн байна.
Францын Эрүүл мэндийн сайд Парист тусгаарлагдаж буй франц эмэгтэйн биеийн байдал муу байгаа бөгөөд түүнтэй хавьтал болсон 22 хүнийг тогтоосон гэж мэдээлжээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр MV Hondius хөлөгтэй холбоотой нийт долоон хантавирусийн тохиолдол батлагдсан ба хоёр сэжигтэй тохиолдлыг шалгаж байгаа аж.
Түүнчлэн Испанийн Мадрид хотод тусгаарлагдаж буй нэг иргэнээс хантавирусийн урьдчилсан шинжилгээ авахад хариу нь эерэг гарчээ.
Хантавирус нь ихэвчлэн мэрэгч амьтнаас халдварладаг бөгөөд халдвартай амьтны шүлс, шээс, ялгадастай хүрэлцэхэд халдвар авдаг.
Харин ДЭМБ-ын мэдээлж буйгаар “Андес” төрлийн вирус нь хүнээс хүнд дамжих боломжтой аж. Гэхдээ томоохон дэгдэлт болох эрсдэл маш бага гэж үзэж байна.
Халдварын шинж тэмдэгт халуурах, хэт их ядрах, булчин өвдөх, гэдэс өвдөх, бөөлжих, суулгах, амьсгал давчдах зэрэг багтдаг.
Эх сурвалж: ВВС