gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     5.09
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 18
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

29-р сургууль: Төгсөгчид их дээд сургуульд суралцах болоход багш нар нь дохионы хэл мэддэггүй

Б.Азбаяр
Боловсрол
2024-10-31
26
Twitter logo

Хэл, ярианы ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдэд ерөнхий боловсрол олгодог байгууллага бол нийслэлийн 29-р сургууль. Бүх аймаг, дүүрэг, сумдаас хүүхдүүд ирж суралцдаг тул дэргэдээ дотуур байртай.

Гэвч “Сургуулийн барилга анх 1964 онд ашиглалтад орсон бол эрэгтэй, эмэгтэй дотуур байр 1989 онд ашиглалтад орж байсан. Энэ хугацаанд засварын ажил огт хийгдээгүй. Дулаан алдагдал маш их, жилийн дөрвөн улиралд дээврээсээ бороо, цасны ус нэвчдэг хүнд хэцүү байдалтай байсан. Сүүлийн зургаан жил шат шатны байгууллагад хандсан ч асуудал шийдэгдээгүй өдийг хүрсэн” гэдгийг тус сургуулийн захирал С.Батмягмар хэлж байсан юм.

Тус сургуулийн нөхцөл байдал ямар байсныг "Сургууль хүйтнээс гадна 3 давхрын ангиуд усанд автдаг" нийтлэлээс уншина уу.

Тэгвэл энэ онд нийслэлийн төсвийн 4.8 тэрбум төгрөгөөр сургуулийг иж бүрэн засварлах ажлыг гүйцэтгэсэн. Одоогоор сургуулийн засварын ажил дуусаж, 145 багш, ажилтан, 254 сурагч шинэ танхим хичээллэж байна. Харин эмэгтэй сурагчдын дотуур байрын засварын ажил дуусаагүй аж.

Тулгамдсан асуудлаа шийдвэрлэж, стандартад нийцсэн шинэ орчинтой болсон 29-р сургуулийн 60 жилийн ой энэ жил тохиож буй юм байна.

60 жилийн ойдоо тус сургууль тусгай хэрэгцээт хүүхдэд боловсрол олгодог бусад сургуулиудад жишиг сургууль болж буй юм байна.

Голд зогсож буй дээлтэй эмэгтэй бол 29-р сургуулийн захирал С.БатмягмарЭнэ талаар сургуулийн захирал С.Батмягмар хэлэхдээ “Хавсарсан бэрхшээлтэй 3000 сурагчийн ялгаатай хэрэгцээ, онцлогт тохируулан ерөнхий боловсрол олгожээ.

НҮБ-аас 10 сургуулийг жишиг сургууль болгон тохижуулахаар болсон. Тусгай хэрэгцээт сургуулиудаас манай сургуулийг сонгосон. Ингэснээр Хүүхдийн эрүүл мэндийг дэмжих орчинд орчин үеийн техник технологиор хангагдсан, хүүхдийг нийгэмшүүлж хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхээр тохижуулж буй.

Төгсөгчдийн 23.5 хувь нь их, дээд сургуульд, 29.4 хувь нь коллеж, МСҮТ-д суралцдаг

Шинэчлэгдсэн Боловсролын ерөнхий хуулийн дагуу манай байгууллага нь сургууль гэх статусаас гадна, арга төв болсон. Улсын бүх сум дүүргийн тэгш хамруулах хөтөлбөртэй сургуулийн багш нарт, хэл яриа, сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй хэрхэн харилцах, заах арга зүйгээр хангах чиглэлээр манай сургуулийн багш нар ажиллана.

Бид танхимаар болон цахимаар арга зүйн туслалцаа үзүүлж, туршлагаа хуваалцаж байна" гэв.

-Төгсөгч нарын хэдэн хувь нь их дээд сургуульд суралцаж байна вэ?
-
Манай хүүхдүүд жил бүр Элсэлтийн шалгалт өгдөг. Төгсөгчдийн 23.5 хувь нь их, дээд сургуульд, 29.4 хувь нь коллеж, МСҮТ-д суралцдаг. Ихэнхдээ багш, мэдээлэл технологи, дизайнерын сургуульд суралцаж байна.

Манай хүүхдүүд их дээд сургуульд элсэн суралцахад тулгамддаг асуудал нь багш нар нь дохионы хэл мэддэггүй. Тиймээс энэ хүндрэлийг арилгуулах зорилгоор Боловсролын хуульд өөрчлөлт, шинэчлэл оруулаад явж байна.

Нийт төгсөгчдийн 70 гаруй хувь нь төгсөөд шууд ажилд орохын зэрэгцээ коллеж, МСҮТ, их дээд сургуульд элсэн суралцаж, ажил амьдралын замд хөл тавьж байна. Жишээлбэл, манай төгсөгчид “Эвсэг”, “Говь” зэрэг тавилгын үйлдвэрүүдэд гүйцэтгэл сайтай ажилладаг” хэмээн ярьсан юм.

Тус сургууль анх БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор 1964 онд сонсгол, хэл яриа, харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгох 29 дүгээр тусгай сургууль нэртэйгээр байгуулсан түүхтэй. Анх нэг анги танхимд хичээл, сургалтаа эхлүүлж байжээ. Одоо бага ангийн 11 бүлэг,  дунд ангийн 12 бүлэг, ахлах ангийн 8 бүлэгт сургалтаа явуулж буй аж.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан