Хөлбөмбөгийн 23 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 6-р сарын 11-нээс 7-р сарын 19-нд АНУ, Канад, Мексик улсын 16 хотод зохион байгуулна. Гурван улсад анх удаа зохион байгуулж буй энэхүү тэмцээнд 48 улсын үндэсний шигшээ баг оролцсон нийт 108 тоглолт болох юм.
Хүн төрөлхтөний баяр цэнгэл болсон энэхүү тэмцээний гэрэл зургийн сурвалжлагчаар Монгол Улсаас Соёлын гавьяат зүтгэлтэн, спортын гэрэл зурагчин Ч.Ганбат албан ёсоор ажиллах эрхээ авчээ.
Энэ нь хөлбөмбөгийн ногоон дэвжээнд монгол хүн анх удаа гэрэл зурагчнаар ажиллаж буй манай улсын спортын түүхэн дэх тэмдэглэлт үйл явдал болж байна. Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд албан ёсны гэрэл зурагчнаар ажиллах эрх олгох шалгуур өндөр бөгөөд тэрбээр өмнөх тэмцээнүүдэд хүсэлтээ өгч байсан ч татгалзсан хариу авч байжээ.

Соёлын гавьяат зүтгэлтэн Чулуунбаатарын Ганбат хамгийн сүүлд “Парис-2024” олимпын наадмын гэрэл зурагчнаар ажилласнаар зуны дөрөв, өвлийн хоёр олимпын наадмыг сурвалжлаад байна. Жүдо бөхийн улс, тив, дэлхийн олон арван тэмцээнийг сурвалжилж, спортын торгон агшнуудыг аргамжиж яваа их спортод сэтгэлээ өгсөн уран бүтээлч билээ.
Түүнийг 2024 онд Парисын олимпоос ирснийх нь дараа уулзсан GoGo Cafe ярилцлагыг
унших бол ЭНД дарна уу.