Сүүлийн өдрүүдэд цахим сүлжээнд олон нийтийн дунд сэдэв болж буй нэг асуудал нь нийгмийн халамжийн үйлчилгээ билээ. Зарим “нөлөөлөгч” буюу “influencer” гэгдэх хүмүүс зөвхөн нэг аймгийн, тухайлбал Баян-Өлгий аймагт хамаарах халамж олголтын тоо болон мөнгөн дүнг онцолж, нийгэмд, иргэдэд буруу ойлголт төрүүлж байна. Иймд, энэ нийтлэлээр, Үндэсний статистикийн хорооны хүн амын тооны талаарх мэдээлэл, “Халамжийн нэгдсэн систем”-д буй халамж олголтын тоо болон мөнгөн дүнгийн талаарх зарим мэдээллийг нэгтгэн хүргэхийг зорилоо.
“Халамжийн нэгдсэн систем” гэх ehalamj.mn сайтад дурдсанаар тус системээр олгож буй халамжийн үйлчилгээ нь нийт 18 бүлгийн 431 үйлчилгээ гэжээ (одоогоор цахимаар авах боломжгүй халамжийн үйлчилгээ байж болохыг үгүйсгээгүй байна). Энд дурдсан халамжийн 18 бүлгийг тус сайтад доорх байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
|
|
Хүн амын хөгжлийг дэмжих үйлчилгээ |
|
|
Нийгмийн халамжийн тусламж, үйлчилгээ |
|
1 |
Жирэмсэн эхийн тэтгэмж |
|
1 |
Өрх толгойлсон |
|
2 |
0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж |
|
2 |
Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ |
|
3 |
Ихэр хүүхдийн тэтгэмж |
|
3 |
Ахмад настанд үзүүлэх үйлчилгээ дэмжлэг, хөнгөлөлт |
|
4 |
Алдарт эхийн одон |
|
4 |
Хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзүүлсэн тусламж, хөнгөлөлт |
|
5 |
Тайгад амьдардаг цаатан иргэнд олгох тэтгэмж |
|
5 |
Халамжийн тэтгэвэр |
|
6 |
Насны хишиг |
|
6 |
Онцгой тохиолдлын тэтгэмж |
|
7 |
Хүүхдийн мөнгөн тэтгэмж |
|
7 |
Асаргааны тэтгэмж |
|
8 |
Алдар цолтон ахмад настанд олгох нэмэгдэл, хөнгөлөлт |
|
8 |
Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж |
|
|
|
|
9 |
Ахмадын оршуулгын тэтгэмж |
|
|
|
|
10 |
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний оршуулгын тэтгэмж |
Эндээс харвал, Монгол Улсын хүүхэд бүрд олгож буй хүүхдийн мөнгө, түүнчлэн алдарт эхийн одонтой ээжүүдэд жилд нэг удаа олгодог мөнгө зэрэг нь энэхүү “Халамжийн нэгдсэн систем”-д бүртгэлтэй олгогдсон халамжийн тоо, мөнгөн дүнд багтсан байгааг харж болно.
“Хүүхдийн мөнгөн тэтгэмж” – ийг Халамжийн тухай хуульд 2016 оны 11 сарын 10-ны өдөр оруулсан өөрчлөлтөөр “нийгмийн халамжийн тэтгэмж” – ийн төрлөөс хассан байсныг 2022 оны 11 сарын 11-ний өдөр мөн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр буцаан халамжийн төрөл болгосон байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын иргэн хүүхэд бүр төрөөс “халамж” авч буй иргэдийн тоонд ордог гэсэн үг.
Нийтлэлийн эхэнд дурдсанчлан, зарим аймгийн иргэд илүү халамж авдаг эсэхийг харахын тулд нэн тэргүүнд тухайн аймагт бүртгэлтэй буюу амьдардаг иргэдийн тоог харах нь чухал юм.
Тухайлбал, Үндэсний стастистикийн хорооны тайлангаар 2020 – 2025 онуудад 100,000 – аас дээш хүн ам бүртгэлтэй байгаа 6 аймаг байгаа нь Хөвсгөл, Баян-Өлгий, Өвөрхангай, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ зэрэг аймгууд байна.
100 мянгаас дээш хүн ам бүртгэлтэй буюу амьдардаг аймгуудын 2020-2025 онд хамаарах хүн амын тоон график:
Монгол Улсын нийт 21 аймгийн хүн амын тоо /2020- 2025 он/:
Эндээс, хамгийн олон хүн ам бүртгэгдсэн буюу амьдарч байгаа аймгуудын халамжийн үйлчилгээ авсан тоо болон мөнгөн дүнг Халамжийн нэгдсэн систем дээрээс шүүж үзэхэд дараах дүнтэй харагдаж байна.
2026 оны 6-р сарын ehalamj.mn сайт дахь статистик:
|
№ |
Аймаг |
Олголтын тоо |
Олголтын дүн /төгрөгөөр/ |
|
1 |
Хөвсгөл |
10,037 |
2,959,413,898 |
|
2 |
Баян-Өлгий |
7,134 |
2,457,666,601 |
|
3 |
Өвөрхангай |
8,598 |
2,365,209,749 |
|
4 |
Орхон |
7,280 |
1,814,222,742 |
|
5 |
Дархан-Уул |
7,790 |
2,331,640,419 |
|
6 |
Сэлэнгэ |
7,214 |
2,161,333,502 |
Харин, зөвхөн “Хүүхдийн мөнгөн тэтгэмж”-ийг Халамжийн нэгдсэн систем дээрээс харах боломжтой хугацаа болох 2025 он /жилээр/ - ыг харвал дараах дүнтэй байна. Үүнд:
|
Аймаг |
Олголтын тоо |
Нийт олголтын дүн |
|
Хөвсгөл |
609,215 |
60,921,500,000 |
|
Баян-Өлгий |
568,093 |
58,806,660,000 |
|
Өвөрхангай |
515,874 |
51,587,400,000 |
|
Орхон |
478,800 |
47,480,000,000 |
|
Дархан-Уул |
475,093 |
47,509,300,000 |
|
Сэлэнгэ |
460,185 |
46,018,500,000 |
Дээрхээс харвал, Баян-Өлгий аймаг нь сошиал сүлжээнд зарим хүмүүсийн яриад байгаа шиг хамгийн их халамж авдаг аймаг биш гэдэг нь харагдаж байна. Түүнчлэн, хэдийгээр тус аймагт хамаарах халамж олголтын тоо өндөр, халамжаар олгосон мөнгөн дүн өндөр байгаа хэдий ч энд тус аймагт бүртгэлтэй буюу амьдардаг хүн амын тоо нь бусад аймагтай харьцуулахад өндөр байгааг анхаарах нь зүйтэй юм.
Мөн, энэ нийтлэл нь аливаа аймагт халамж ямар дүнтэй олгогддог, тэр нь ямар үндэслэл, шалтгаантай вэ гэдгийг бүхэлд нь дүгнээгүй бөгөөд уг асуудлыг нэг нийтлэлээр дүгнэх боломжгүй билээ. Тухайлбал, Халамжийн нэгдсэн систем гэх ehalamj.mn сайтад бичсэнээр халамжийн нийт 18 бүлгийн 431 үйлчилгээ байдаг ба энэ нь нийгмийн, хүн амын тухайлсан бүлэг, зорилтот бүлэгт, тухайлсан нөхцөл байдал, шинжээс хамааран олгогддог үйлчилгээнүүдийг ч багтаадаг бөгөөд хүн ам зүйн нарийн судалгаа, мэдээллийг харгалзахгүйгээр аймаг тус бүрт олгогдсон халамжийн тоо болон мөнгөн дүнг бид харьцуулан шүүх, шүүмжлэх, буруутгах боломжгүй, үндэслэлгүй юм.
Түүнчлэн, нийгмийн халамжид хамрагдах нь хүний үндсэн эрх гэдгийг энд дурдах нь зүйтэй байна. үүнийг баталгаажуулж, НҮБ – ийн Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын 9-р зүйлд “Энэхүү Пактад оролцогч улсууд нийгмийн даатгалыг оролцуулан, хүн бүрийн нийгмийн хангамжид хамрагдах эрхийг хүлээн зөвшөөрнө” гэж заасан байна. Энэ нь манай улсын хүлээсэн үүрэг юм. Учир нь Монгол Улс нь энэ олон улсын гэрээнд 1968 оны 06 сарын 05 – ны өдөр нэгдэн гарын үсэг зурж, 1974 оны 11 сарын 18 – нд соёрхон баталсан юм.
Нийгмийн халамж гэдэг нь зайлшгүй хэрэгцээ, шаардлагатай байгаа иргэдэд наад захын хэрэгцээ шаардлагыг нь хангах үүднээс төрөөс үзүүлж буй үйлчилгээ юм. Тодруулбал, Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.1 – д нийгмийн халамжийг дараах байдлаар тодорхойлсон байна.
“Эрүүл мэндийн доройтолтой, гэр бүлийн халамж, асрамж дутагдалтай, бие даан эсхүл бусдын тусламжгүйгээр хэвийн амьдрах боломжгүй, өвөрмөц хэрэгцээ бүхий иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн – иргэнд наад захын хэрэгцээг нь хангах зорилгоор улсаас тэтгэвэр, тэтгэмж олгох, тусгайлсан үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа” юм.
Та нийгмийн халамж яагаад байдаг вэ, түүнийг хэнд олгодог вэ зэрэг болон бусад холбогдох асуудлын талаар “Вакцинд хамрагдаагүй иргэдийн халамжийг хязгаарлах нь Үндсэн хуулийн зөрчил” нийтлэлээс дэлгэрүүлж унших боломжтой.