gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     7.01
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 28
Зурхай
 7.01
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 7.01
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

MEDТүгээ: Тодорхой хугацааны дараа вакцинаар үүссэн өвөрмөц дархлаа буурч байгаа тул нэмэлт тунг хийж байна

Г.Тэгшсүрэн
Вакцин
2022-04-26
17
Twitter logo

Gogo.mn, Factcheck.mn  хамтран эрүүл мэндийн мэдлэг, мэдээлэл түгээх зорилгоор "МEDТүгээ" цуврал нэвтрүүлгийг эхлүүлээд байна. Өмнөх дугаарт вакцин тарьж эхэлснээс хойш Монгол Улсад, сошиал хуудаст өрнөсөн ташаа мэдээлэл, зөрүүтэй ойлголтууд, коронавирусний эсрэг вакцинжуулалт үр дүнд хүрсэн үү, вакцин бидэнд үнэхээр хэрэгтэй юу зэрэг сэдвээр клиникийн доктор, профессоруудтай ярилцсан.

Энэ удаагийн дугаарт вакцин тариулсны дараах урвал хүндрэл, өнөөдрийг хүртэл вакцинд хэдэн хүн хамрагдаад байгаа талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма, ХӨСҮТ-ийн Амбулаторийн тасгийн эрхлэгч, Анагаах ухааны доктор, зөвлөх зэргийн эмч Б.Саруул нартай ярилцлаа.

"Монгол Улс 2021 оны хоёрдугаар сарын 23-нд эхний вакцинаа хүлээн аваад, вакцинжуулах ажлыг улсын хэмжээнд эхлүүлж байв. Ингэхдээ Монгол Улсын хүн амын 60 хувийг эзэлдэг 18-аас дээш насныхныг вакцинжуулж эхэлсэн. Цаашид 12-17 насны хүн амыг вакцинжуулах зөвшөөрлийг ДЭМБ-аас олгосон. Одоогийн байдлаар 12-оос дээш насны нийт хүн амын 96.4 хувь буюу 2.2 сая иргэнийг вакцины нэгдүгээр тунд хамруулаад байна.

Үүнээс 2.1 сая хүн хоёрдугаар тунгаар бүрэн дархлаажжээ. Хоёр тунгаар дархлаажуулж байж тухайн халдвар, нас баралт, хүндрэлээс сэргийлэх боломж бүрддэг. Тодорхой хугацааны дараа дархлаа сэргээх гурав дахь тунг зөвлөж эхэлсэн. Учир нь вакцинаар үүсгэгдсэн өвөрмөц дархлаа буурч байгаа нь судалгаагаар нотлогдсон. Тийм учраас дархлаа сэргээх тунг тодорхой давтамжтайгаар хийж эхэлсэн.

Ингээд улсын хэмжээнд 5.6 сая тун хатгалт буюу 5.6 сая вакциныг хүнд хүргэж ажилласан байна. Эндээс харахад бид өндөр хувьтайгаар зорилтот бүлгийг вакцинд хамруулжээ" гэж ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма онцоллоо.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан