gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3568₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3568₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3568₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны мэндэлсний 100 жилийн ой маргааш тохионо

Э.Энхмаа
Улс төр
2026-03-09
0
Twitter logo
Э.Энхмаа
0
Twitter logo
Улс төр
2026-03-09

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Жамбын Батмөнх агсны мэндэлсний 100 жилийн ойн өдөр маргааш буюу 3-р сарын 10-ны өдөр тохиож байна.

МАН-аас энэ эрхэм хүний мэндэлсэн ойг тохиолдуулан “Ардчиллын өглөө” аяныг эхлүүлж, олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. 

  • 3-р сарын 10-ны 11.00 цагт- МУИС-ийн V сургуулийн өмнө байдаг Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлнэ.
  • 12.00 цагт- МАН-ын төв байр болох Тусгаар тогтнолын ордонд Ж.Батмөнх агсны амьдрал, ажил үйлсийг харуулсан дижитал галлерейн нээлт болно.
  • Үргэлжлүүлэн Тусгаар тогтнолын ордны 7-р давхарт 700 залуус цуглаж, Ж.Батмөн агсны түүхэнд үлдээсэн өв, гавьяаг санан дурсана. Түүний тухай өгүүлэх "Бүү март" киног үзүүлнэ. 

Ж.Батмөнх агсны зээ дүү Энхбаатар, 1990 онд залуучууд жагсаал цуглаан хийж, бослого хөдөлгөөн өрнүүлэхэд хүч хэрэглэн дараагүй. Ардчилсан хувьсгалыг Монголд тайван замаар эхлүүлсэн. Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох шийдвэр гаргасан нь энэ хүний түүхэн гавьяа, үнэн түүхийг өнөөгийн хүүхэд, залууст таниулан сурталчлах ажлыг 100 жилийнх нь ойн хүрээнд 2026 оны турш үргэлжилнэ.

Төрсөн нутаг Увс аймгийн Хяргас суманд нь мөн маргааш үзэсгэлэн гаргаж, хэвлэлийн хурал зохион байгуулна. Долоодугаар сард Хяргас суманд нь ойд зориулсан баяр наадам зохион байгуулна гэв.  

Социалист Монголын сүүлчийн удирдагч Жамбын Батмөнхийн гэргий А.Дариймаа гуайн талаарх хөрөг нийтлэлийг унших бол ЭНД дарна уу.  

Ж.Батмөнх нь:

  • 1939-1951 онд Хяргас сумын бага сургууль, Улаангом хотын дунд сургууль, МУИС-ийг тус тус төгсөж эдийн засагч мэргэжил эзэмшжээ. 1958-1961 онд ЗХУКН-ын дэргэдэх Нийгмийн ухааны акедемид суралцан Эдийн засгийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалжээ. 
  • 1948 онд МАХН-ын гишүүнээр элссэн
  • 1951-1958 онд МУИС, УБДС, НДС-д багш, тэнхимийн эрхлэгч, орлогч захирал, 1962 оноос ЭЗДС-ийн захирал, 1967-1972 онуудад МУИС-ийн проректор, ректороор ажиллажээ. Мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд гаргасан зүтгэлийг үнэлж, Профессор цол олгожээ.
  • 1973 онд МАХН-ын Төв Хорооны Шинжлэх ухаан, боловсролын хэлтсийн эрхлэгчээр томилогдон ажиллаад,
  • 1974 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, мөн оны 6-р сард БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга буюу Ерөнхий сайдаар томилогдсон. 1984 он хүртэл БНМАУ-ын 13 дахь Ерөнхий сайдаар,
  • 1984-1990 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга буюу Төрийн тэргүүнээр ажиллажээ.

1971-1990 онд МАХН-ын Төв Хорооны гишүүн, 1974-1990 онд МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, 1984-1990 онд МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга буюу намын тэргүүнээр сонгогдон ажиллажээ.

1990 оны 3-р сард Ардчилсан холбоо байгуулагдаж, Ж.Батмөнхөөр удирдуулсан Улс төрийн товчоог огцрохыг шаардаж өлсгөлөн зарласан. Ж.Батмөнх Монголд ардчиллыг хөгжүүлэх, улс орныг зах зээлийн харилцаа, олон намын тогтолцоонд шилжүүлэх явдалд эрх баригч намын болон төрийн тэргүүний ухаалаг бодлого явуулсан бөгөөд үүнийг нь ардчиллын алтан хараацайнууд ихээхэн үнэлж дурсан ярьдаг.

Ж.Батмөнх дарга 1997 онд насан эцэслэх хүртлээ Улаанбаатарт эгэл жирийн амьдарсан. Түүнийг нас барсны дараа МУИС-ийн Эдийн засгийн дээд сургуулийг түүний нэрэмжит болгож, гэрэлт хөшөөг нь босгож мөнхжүүлжээ. Мөн төрсөн нутаг Хяргас сумын төвд нь 2009 онд гантиг чулуун дээр дүрийг нь сийлсэн гэрэлт хөшөөг нутгийнхны хөрөнгөөр босгожээ[. 1986 онд 60 насныхаа ойгоор Сүхбаатарын одон, ЗСБНХУ-аас Лениний одонгоор шагнуулсан байна. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан