Вашингтонд зэвсэгт халдлага гарсан ч Их Британийн хаан Чарльзийн АНУ-д хийх айлчлал нь цуцлагдахгүй гэдгийг мэдээлжээ.
Тодруулбал Чарльз хаан болон Камилла хатан нар даваа гарагт АНУ-д очиж, дөрвөн өдрийн турш айлчлал хийхээр төлөвлөсөн.
Гэвч бямба гарагт Цагаан ордны сурвалжлагчдын холбооны хүлээн авалтын үеэр зэвсэгт халдлага гарсан нь аюулгүй байдлын эргэлзээ үүсгээд байсан юм.
Энэ талаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп "Чарльз хаан аюулгүй байх болно" гэдгийг мэдэгдээд Цагаан ордны орчимд ахин аюул заналхийлэл учрахгүй гэдгийг онцолжээ.
АНУ-ын Хууль зүйн яамнаас халдлага төрийн удирдлагуудыг онилсон байх магадлалтай гэж мэдэгдсэн ч хааны айлчлалын аюулгүй байдалд итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Дөрвөн өдрийн айлчлалаар Чарльз хаан болон Дональд Трамп нар хувийн уулзалт хийнэ.
Мөн Их Британийн хаан АНУ тусгаар тогтнолоо тунхагласны 250 жилийн ойд зориулж Конгресст үг хэлэх зэрэг хөтөлбөр багтжээ.
Албаныхны мэдээлснээр аюулгүй байдлыг хангах хүрээнд зарим хөтөлбөрт бага зэргийн өөрчлөлт орох боломжтой ч айлчлал бүхэлдээ хэвийн үргэлжилнэ гэв.
Эх сурвалж: Reuters