gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     7.21
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 32
Зурхай
 7.21
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 7.21
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
ГУТАЛ

ГУТАЛ #2: "Ерөөсөө л явъя. Яаж ийгээд, ямар нэг аргаар Монголоос л гаръя"

Г.Тэгшсүрэн
ГУТАЛ
2022-03-28
5287
Twitter logo
Г.Тэгшсүрэн
5287
Twitter logo
ГУТАЛ
2022-03-28

Цаашид чухам хэнийх нь гараас хөтөлж, хэний өвөрт унтаж, хэнд эрхэлж, хэнээр аргадуулахаа хүү өнөөдөр өөрөө шийднэ. Шийдвэр гаргахад хэтэрхий багадах гуравхан нас.

Хар, цагаан. Бор, шар. Майжиг, жайжиг. Гялгар, гялтгар. Шороотой тоостой...Энэ хотод, эргэн тойронд хэчнээн олон хэлбэр маягтай гутал холхино вэ.

Гадаа хүйтэнд өдөржин хөл хавсран суух худалдаачны гутал. Баасан гарагийн орой бүдчин байж гэртээ харих шоучны гутал. Хавартай хамт хайр мөрөөсөж яаралгүйхэн алхах залуугийн хөлдөө жийсэн байдаг л нэг ботинк. Гутал бүр хаа нэг тийш яаравчилна. Зорилгогүй тэнэж яваа бололтой зүүн тийш, тэгснээ баруун тийш буцаж эргэн холхих гуталтай ч таарлаа. Ер нь энэ гутлууд хаа хүрдэг бол?. Энэ бодол “ГУТАЛ” цувралыг эхлүүлэх сэдэл болов. Хүн бүр гуталтай. Гутал бүрийн цаана амьдрал бий...

Өглөөний 05:30 цаг. Хөшигийн хөндий дэх "Чингис хаан" олон улсын нисэх буудлын хоёр давхар. Токиог зорихоор чемодан зэхсэн залуус. Баян-Өлгийд буухаар аар саархныг базаасан ахимаг эр. "Оюу толгой"-руу буцахаар жирийн л нэг өглөөний нөгөө л нислэгээ хүлээн эвшээх ажилтан. Тасалбар бичих 15 цонхыг хүний хөл дүүрэн бүчжээ.

Найзууд нэгнээ гаргаж өгч байна. Хамтдаа эгнэн зогсоод жаргалтай инээмсэглэн зураг татуулна. Мөнгөн аягатай сүү барьж хүүдээ амсуулаад нэрээ, биеэ бодохыг захих аав. Ээждээ үнслүүлэхдээ тэсэлгүй аньсага чийгтүүлж, хүлээж буй хүний нутагт хэрхэх тухай бодолд ороогдох оюутан...Хүн төрөх нь, үхэх нь үнэн гэдэг. Дээр нь нэмээд нисэх буудалд яг үнэнээсээ сэтгэл хөдлөлөө гаргадаг бололтой. /Өмнөхийг ЭНД-ээс унших боломжтой/.

    Энэ удаагийн гутлын эзэн гурван настай бяцхан хүү. Сайхан ирээдүйн төлөө сурахаар, ажиллахаар, амьдрахаар арлын Японыг зорьж буй аав, ээжийгээ "Гуравхан хоноод ирнэ" гээд хоёр хуруу гозойлгох жаахан хүү.

    Үлдээгээд явж байгаадаа өөрсдөө ч үл итгэсэн зориггүй харцаар хүү өөдөө гэмшилтэй ширтэх хорь гаруй насны  аав, ээж.

    Энэ гурван амь өнөөдрөөс нэг нь Монголд, хоёр нь Японд амьдарна. Холдож үзээгүй халуун ам бүл. Гэвч тэдэнд "салах" шалтгаан зайлшгүй бий.

    Эхнэр, нөхөр хоёул дээд боловсролтой, эзэмшсэн мэргэжилтэй. Мэргэжлээрээ нэг нь тав, нөгөө нь долоон жил ажилласан. Элэг бүтэн, илүү ч үгүй, дутуу ч үгүй амьжиргаатай, өнөөдрийн Монголын энгийн л нэг залуу гэр бүл.

    Тэд бүл нэмээгүй хоёулаа байхдаа эхлээд нөхрийнхөө ээж, аавтай хоёр жил амьдрав. Удалгүй бүл нэмж, гурвуулаа болсон тул түрээсийн байраар хоёр жилийг өнгөрөөжээ.

    Энэ дөрвөн жилийн хугацаанд ипотекийн зээл, түрээсийн орон сууц гээд байртай болох боломжит бүх нөхцөлийг судалж, материалаа ч өгөв. Түрээсийн орон сууцны "Залуу гэр бүл" ангилалд хамрагдах шаардлагад бүрэн тэнцэж хоёр ч удаа бичиг баримтаа бүрдүүлээд явууллаа. Бүтсэнгүй ээ.

    Нэг л өдөр бүтэх түрээсийн орон сууц, ипотекийн зээлийг итгэл алдалгүй хүлээн "урьдчилгаанд" хэмээн өөрсдөөсөө ч харамлан хэдэн төгрөг хав дарсаар л байв. Харамлаад хураагаад л байсан мөнгө өсөөд л байгаа хэр нь шаржигнатал тоолоод нэг өрөө ч гэсэн орон сууц авчхаж хүрэхгүй.

    Байртай болохоор хичээж, мөрөөдөж, хөөцөлдсөнөөс хойш нийтдээ таван жил өнгөрөв. "Ерөөсөө л явъя. Яаж ийгээд, ямар нэгэн аргаар Монголоос л гаръя" гэж шийдэв. Сургалтын виз мэдүүлэв, бүтлээ. Гэхдээ тогтсон ажил, тогтмол цалиндаа найдаж, хүүгээ орхиод явахыг урьтал болголгүй эхний удаад визээс татгалзав. Дахин нэг жил өнгөрөхөд байр бас л байхгүй.

    Дээр нь хүү нь хоёр нас хүрэхэд "Цэцэрлэгт тэнцсэнгүй. Ёндоогүй л байна даа" гэж Монгол хатуурхав. Энэ удаад тэдэнд итгэл үлдсэнгүй. Дахин виз мэдүүлэв. "Зориглохгүй бол өөрчлөгдөхгүй, явахгүй бол өнөөдрөөс дээр амьдрахгүй". Энэ бодол тэднийг өнөөдөр нисэх буудалд авчирчээ.

    Тэд сургалтын визтэй. Гэхдээ тэтгэлэг байхгүй. Хураасан жаахан мөнгө, хоёр талын дэмжлэгээр, бас ирээдүйд харь орноос олох орлогоо өнөөдөр банкнаас зээлээд "Болгоно оо" гэсэн бууж өгч болохгүй шазууртайгаар, мөрөөдлөө л үүрээд Монголоос явж байна.

    Эхний хоёр жил сургалтын визтэй. Үүнээс цааш онц сурна, тэтгэлэг авна. Сурахын хажуугаар өдөрт дөрвөн цаг ажил хийх боломжтой. Тэгээд тэнд хөлөө олно. Энэ хооронд яаж, ийгээд хүүгээ авна. Хүүдээ илүү сайн боловсрол эзэмшүүлж, сайхан орчинд өсгөнө. Залуу хосын зорилго энэ.

    "Монгол өнөөдрийнхөөс дээрдвэл ирэх л байх". Залуу бүсгүй сүүлийн энэ өгүүлбэрийг хэлээд уйлав. Энэ нулимс байхгүйн зовлонгийнх биш нийгмийн гомдол шиг санагдав.

    "Баяртай миний хүү, аав ээж нь маш их хайртай шүү"...Хүн бүр өөрийг нь эвийлэхийг хүү зөнгөөрөө мэдчихэж. Цэнхэр өнгийн пүүзтэй жаахан хүү өрнөж буй бүхнийг хэдийнээ гадарлачихсан алсаас даллах аав, ээж рүүгээ харсан ч үгүй ахын, эгчийн, тэгснээ эмээгийнхээ, өвөөгийнхөө гараас ээлжлэн хөтөлсөөр гарч одлоо.

    Цаашид чухам хэнийх нь гараас хөтөлж, хэний өвөрт унтаж, хэнд эрхэлж, хэнээр аргадуулахаа хүү өнөөдөр өөрөө шийднэ. Шийдвэр гаргахад хэтэрхий багадах гуравхан нас. Хар, цагаан, бор, шар. Үдээстэй, цахилгаантай. Үнэтэй, хямдхан...Эдгээр олон гутал дунд тэр жижигхэн цэнхэр пүүзтэн хүн болж өснө. Хэн болох бол?

    Twitter logoPost
    gogo logo
    gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

    © 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан