Нийтийн албан тушаалтан Н.Ганхуяг нь “Миний зургийг зөвшөөрөлгүйгээр нийтэлсэн” гэх гомдлоор ХЭҮК-т ханджээ. ХЭҮК-оос гаргасан дүгнэлтэд үндэслэн Зөв.мн сайтыг 20 сая төгрөгөөр торгосон.
Эл шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг өнөөдөр /2026.06.18/ Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны шүүх хэлэлцээд шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэв.
Төрийн өмчит “Хөтөлийн цемент шохой” компанийн газрын дарга Н.Ганхуяг тухайн зургийг цахим хуудсанд ил байршуулсан байжээ. Тус сайтын нийтлэлд ашигласан гэрэл зураг нь тухайн хүний биометрик мэдээллийг агуулсан гэж үзэх үндэслэлгүй. Хэргийг шалгахдаа холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзлээ.
Мөн прокурор ХЭҮК-ийн гаргасан албан бичиг хууль зүйн үндэслэлгүй хэмээн дүгнэсэн байна.
ХЭҮК хүний эрхийг хамгаалах үндсэн чиг үүрэгтэй байгууллага атлаа нийтийн ашиг сонирхолтой асуудлыг хөндсөн, сэтгүүл зүйн үйл ажиллагааг “биометрик мэдээлэл ашигласан” гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад шилжүүлжээ. Үүнийг хүлээн авсан цагдаагийн байгууллага хэргийг хуулийн дагуу шалгаагүй зэрэг асуудал өнөөдөр болсон шүүх хурлын хөндөгджээ.
Зөв.мн сайтын хүсэлтээр н.Туул өмгөөлөгч, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл зөвлөгөө өгч ажилласан байна.