ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт өнөөдөр өглөө эдийн засгийн сэтгүүлчидтэй уулзаж, зөвлөлдөх санал асуулгын явц, зорилгыг танилцуулав. Энэ үеэр түүнээс Туулын хурдны зам төслийн талаарх байр суурийг асуухад "Би дэмжинэ, зам тавих нь зөв" гэв.
ХОТЫН УДИРДЛАГУУД ЭНЭ ТАЛААР ХЭЗЭЭ, ЮУ ХЭЛЭВ?
2025-04-18 Замын гүүрийн уртыг 3107 метрээр нэмж, 9878 метр болгов
Тус хурдны замыг анх 4 эгнээ бүхий 32 км авто замын зураг төсөв магадлалын ерөнхий дүгнэлтийн дагуу нийт төсөвт өртөг 916 тэрбум төгрөг байхаар баталсан. Засгийн газрын 2025 оны нэгдүгээр сарын 2-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Туулын хурдны зам”-ыг 6 эгнээ болгох, төвийн бүсийн хэсгээр дайран өнгөрч байгаа хэсгийг гүүрэн байгууламж болгохоор шийдвэрлэв. Уг шийдвэртэй холбогдуулан тус төслийн нийт төсөвт өртөг 1,965 тэрбум төгрөг болон нэмэгдсэн юм.
Мөн төслийг нийслэл Улаанбаатар хотод хэрэгжих авто замын томоохон төсөл, арга хэмжээтэй уялдуулах явцад Нэгдүгээр тойрог замтай холбогдох зарим байрлалд гүүрэн байгууламжийн уртыг нэмэгдүүлэх шаардлага үүссэн. Энэ хүрээнд гүүрэн байгууламжийн урт 6771 метр байсныг 9878 урт метр болгон нэмэгдүүллээ.
Түүнчлэн Зам, тээврийн сайдын 2024 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн А/243 дугаар тушаалаар ажилчдын цагийн тарифт цалин болон машин механизмын ашиглалтын нэг машин цагийн үнийн жишгийг шинэчлэн баталж, ТЭЗҮ болон урьдчилсан зураг, төсөлд тусгагдсанаар төсвийг дахин шинэчилж тооцлоо.
Улмаар “Туулын хурдны зам”-ын төслийн зурагт өөрчлөлт оруулан Барилгын хөгжлийн төвийн экспертээр хянуулж, магадлал хийлгэхэд ажлын нийт төсөвт өртөг 2,384 тэрбум төгрөг болж өссөн бөгөөд нийслэлийн төсвөөс 2025 онд 538,6 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр баталжээ.
![]()
2025-07-24 Олон улсын нээлттэй тендерт Хонгконгийн “ХаоЮань групп” ХХК (www.hyway-china.com) шалгарав. Энэ компани Туулын хурдны замыг ирэх долоо хоногоос бариад эхэлнэ. Замын 9.8 км-т гүүрэн дээгүүр давхина, 190 метр урт хонгилоор дайрна. Хотын нэг захаас, нөгөө зах руу тойруу замаар хүрнэ.
I тойрог замууд энэ хурдны замтай холбогдон иргэд хотын төвийн түгжрэлд цаг, бухимдлаа барахаа болино. I тойрог 25.7 км зам байна. Энэ зам 6 эгнээтэй байна. Энэ тойрог зам Наадамчдын замаас “Өнөр хороолол”, Баянхошуу, Хайлааст, Чингэлтэй, Долоон буудал, Дарь-Эх, Монель, Чулуун овоо гэсэн чиглэлээр дамжин Туулын хурдны замтай холбогдоно.
Замд зарцуулах 2.3 их наяд төгрөгийн дийлэнх нь 9.8 км урт гүүр, 190 урт метр туннель барьж байгуулахад зарцуулагдана.
Нийслэлийн түгжрэлийг Туулын хурдны зам 15, I тойрог зам 40, нийт 50 гаруй хувиар бууруулна. Хотын өмнөд хэсгээр баруунаас зүүн тийш хотын төвөөр дайрахгүй шууд өнгөрөх боломжтой тууш зам болон хотын төвөөр дайрахгүйгээр хойд чиглэлээр баруунаас зүүн тийш зорчих боломж нээгдэнэ.

Нийт өртөг 2,384,013,800,000₮. Үүнийг Улаанбаатар хотын болон замын сангийн төсвөөр 3-4 жилд хуваан төлнө. Энэ онд 500 тэрбум төгрөгийг зарцуулна. 2.3 их наяд төгрөгийн дийлэнх нь 9.8 км урт гүүр, 190 урт метр хонгил барихад зарцуулна.
Нэг метр гүүр барихад ойролцоогоор 90-100 сая төгрөг зарцуулдаг аж. 9.8 км урт гүүр барихад 980 тэрбум төгрөг зарцуулна. Нийт төсвийн 40 орчим хувийг гүүр, туннель зэрэг инженерийн байгууламжид зарцуулна.
Улаанбаатарт өдөрт дунджаар 580,000 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог. Эдгээр автомашины 30 орчим хувь буюу 180,000 нь өдөрт Туулын хурдны замаар дамжина. 180,000 автомашины жолооч өдөрт 5000 төгрөгийн хураамж төлж, зам ашиглана. Тооцооллыг нарийвчилбал:
Машин тус бүрээс авах хураамж: 5000₮
Хоногт: 180,000 машин × 5000₮ =900 сая₮
Жилд: 900 сая ₮ × 365 хоног = 328.5 тэрбум₮
Энэ тооцоогоор 2.3 их наяд төгрөгийг 7 жилийн дотор нөхнө. Гэвч ашиглалтын зардал зэрэг нөхцөлүүдийг тооцоолоогүй тул бодит үр өгөөж өөрчлөгдөх магадлалтай.
![]()
2025-11-13 Туулын хурдны зам төслийн хүрээнд далангийн хөрс хуулалт, түр замын ажлууд эхэлжээ.
Туулын хурдны зам төслийн хүрээнд далангийн хөрс хуулалт, түр замын ажлууд эхэлжээ. Одоогоор талбайд 130 орчим хүн, 30 гаруй машин механизмтай ажиллаж байгаа аж. Урьдчилан хүчитгэсэн дам нуруу үйлдвэрлэх 70 мянган ам метр талбайгаас 30 мянган ам метрийг тодорхойлж, 20 мянган ам метр талбайд чулуун шороо тэгшлэх ажлыг бүрэн дуусгасан.
Төслийн хамгийн урт байгууламж болох Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэлх 7.2 км гүүрэн хэсэг нь Туул гол дагуух эко зурвасын гадна байрлана.
2025-11-20 Туулын хурдны замын түр замын хөрсийг хуулж байна.
Бетон узель барих талбайн 2500 ам метрт чулуу, дайрга дэвсэх ажлыг гүйцэтгэж, тэгшилгээ хийсэн бол дам нуруу цутгах суурийн хавтангийн бетон цутгалт наймыг хийгээд байна. Замын ул суурийн туршилтын хэсгийн хөрс хуулалт, нягтруулалт, лабораторийн шинжилгээг дуусгасан бөгөөд 2400 шоо метрт дүүргэлт хийсэн.
Төслийн хүрээнд 32 км урттай түр буюу технологийн зам барих бөгөөд одоогоор K15+200–K16+400 хэсгийн замын үндсэн трассын хөрс хуулалтыг хийж байна.Гүүрийн өндөр 14–21 метрийн хооронд хэлбэлзэх бөгөөд Яармагийн гүүр давах хэсэгт 65 метр орчим урт ган дам нурууг суурилуулах инженерийн онцгой шийдэл тусгагджээ.
Хурдны зам ашиглалтад орсноор ачаа тээврийн урсгал төвийн гудамжаар дайрах шаардлагагүй болж, орон сууцны бүсийн агаар, дуу чимээний бохирдол буурна. Ингэснээр хотын иргэд аюулгүй, тайван орчинд амьдрах нөхцөл бүрдэж, худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэл, аялал жуулчлалын хөгжилд шинэ боломж нээгдэн, эдийн засгийн эргэлт нэмэгдэх бөгөөд урьдчилсан тооцооллоор хөдөлгөөний дундаж хурд 13.5 хувиар өснө.
2026-03-12 Зам барих явцад байнгын болон түр ашиглах дөрвөн кемп байгуулна. Мэдээлэл холбоо, цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээний ажлыг зураг төслийн хүрээнд зөвшилцөж, шийдлүүдээ боловсруулсан. Тавдугаар сарын 10-нд шугам сүлжээний ажлуудын нарийвчилсан зураг төсөл бүрэн дуусна. Үндсэн трассын зургийн ажлыг тавдугаар сарын 15-нд магадлалаар батлуулж дуусна.
Туулын хурдны замын гүүрний дам нуруу цутгалтын ажлыг дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс, гүүрний барилга угсралтын ажлыг дөрөвдүгээр сарын 20-ноос эхэлнэ. Туулын хурдны замыг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа. Туулын хурдны замаар зорчих тооцоот хурдыг 100 км/цаг байхаар төлөвлөсөн. Байнгын ашиглалтад байх хоёр кемпийн барилгын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна.
2026-03-20 Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр:
![]()
Энэ зам Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32 километр урт байна. Барилгын ажлыг гуравдугаар сарын 15-нд эхлүүлсэн. Энэ төсөл нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдол бүхий эерэг нөлөөтэй, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, ТЭЗҮ-ийг холбогдох мэргэжлийн байгууллагуудаар баталгаажуулсан.
Туулын бургасыг устгах нь гэсэн мэдээлэл гарсан. Ямар нэг байдлаар трасс, багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүд дээр бургасыг холдуулж шилжүүлэхгүй. Нийт трассын уртад 10 метр өргөн түр зам гаргана. Үүний үндсэн дээр төмөр бетон суурийн ажлууд хийнэ.
2026-03-21 Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр: “Туулын хурдны замын төслийн Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ өнгөрсөн оны зургаадугаар сард батлагдсан.
Тус үнэлгээнээс байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай гэх зөвлөмж гарсны дагуу 2026 оны хоёрдугаар сард Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ батлагдан барилга угсралтын ажил эхлэхэд бэлэн болсон. Туулын хурдны зам нь долоон орц, гарцтай.
Эмээлт болон Дарханы замаас энэ зам руу орох, гарах боломжтой. Ямар нэг гэрлэн дохио байхгүй бөгөөд олон түвшний огтлолцлоор бусад замтай холбогдоно. Мянган машины зогсоол буюу Хайрхан худалдааны төвд олон түвшний огтлолцол бий болно. Мөн Сонсголонгийн гүүр, Наадамчдын гүүр, Мишээл экспогийн хойгуур явж байгаа замаас мөн Туулын хурдны зам руу нийлэх боломжтой. Уулын замаас мөн холбогдоно.
Түүнчлэн Залаатын амнаас Дүнжингаравын нүхэн гарцтай холбогдох гүүрэн байгууламж болон олон түвшний уулзвартай байх юм. Сүүлийн орц гарц нь Гачууртын уулзварын хойд хэсгээс буюу Налайхын замтай холбогдож байгаа хэсэг дээр тус хурдны замтай холбогдоно. Туулын хурдны зам нь Яармаг болон Энхтайваны өргөн чөлөөний замын ачааллыг хуваалцаж, түгжрэлд шууд нөлөө үзүүлнэ.
Туул гол дагуу 19 км үерийн далан бий болж байгаа юм. Туулын бургасыг хядлаа гэдэг мэдээлэл гараад байгаа боловч тийм зүйл байхгүй. Хойд хэсгээрээ далан байдлаар ажил үргэлжилж байна. Бүтээн байгуулалтын Туул голын хамгаалалтын бүс рүү орж байгаа хэсэг дээр гүүрэн байгууламж барих юм.
Ингэхдээ 10 метрийн өргөнөөр өрмийн машин явах зориулалттайгаар трассыг гаргаж байна. Туул голын экосистемийг алдагдуулж, бургасыг хядахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье” гэлээ.
"ТЭКОЛ" ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Мөнхжаргал: Голын дагуу өртөж байгаа модны экологи, эдийн засгийн үнэлгээг тооцоолсон. Нийт 32 км авто замын трасст 43.2 га талбай өртөнө. Үүнээс мод, бут таарч байгаа нь 10 га. Хохирлын хэмжээг 805 сая төгрөг.
Тус төслийг хэрэгжүүлэх явцад байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах арга хэмжээ, зөвлөмжийг дэлгэрэнгүй өгсөн. Байгаль орчныг нөхөн сэргээхэд 1.5 тэрбум төгрөгийг тусгасан. Ундны усны эрсдэл учрахгүй.
Бүтээн байгуулалтын ажлын явцын талаар барилга угсралтын ажлын гүйцэтгэгч Хонгконгийн “ХаоЮань групп” компанийн Туулын хурдны зам төслийн зөвлөх Б.Даваасүрэн: 2025.12.05-нд Эрдэмтдийн зөвлөлийн хурлаар Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ батлагдсан. Энэ хүрээнд экологи эдийн засгийн үндэслэл гарсан юм.
Нарийвчилсан үнэлгээний тайланд бидэнд нөхөн сэргээлтийн таван жилийн хугацаа өгсөн. Бид усны газартай хэд хэдэн уулзалт хийж, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Олон улсын жишигт нийцүүлж, нөхөн сэргээлтийг өндөр түвшинд гүйцэтгэнэ.
Туулын хурдны замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 2028 оны наймдугаар сард нээхээр төлөвлөжээ. Харин байгаль орчны салбарын эрдэмтэд энэ төслийг шүүмжилсээр байна.