gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -8
  • Зурхай
     12.16
  • Валютын ханш
    $ | 3545₮
Цаг агаар
 -8
Зурхай
 12.16
Валютын ханш
$ | 3545₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -8
Зурхай
 12.16
Валютын ханш
$ 3545₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Коронавирусийн эсрэг вакциныг амжилттай хийж буй гэр бүлийн хоёр эрдэмтэн

Б.Нямдарь
Дэлхийд
2020-11-11
285
Twitter logo
Б.Нямдарь
285
Twitter logo
Дэлхийд
2020-11-11

Дэлхий нийтийн гол итгэл найдвар болоод буй коронавирусийн эсрэг вакциныг АНУ-ын Pfizer, Германы Biontech компаниуд хамтран бүтээж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Энгийн үед вакциныг 8-10 жилийн хооронд боловсруулан эцсийн байдлаар бүтээдэг бол энэ удаад маш хурдан хугацаанд хийж байгаа учир уг төслийг “Гэрлийн хурд” хэмээн нэрлэжээ.

Урьдчилсан байдлаар 90 хувийн үр дүнтэй болох нь батлагдсан уг вакцин нь дэлхийн хэмжээний цар тахлын үед хонгилын үзүүр дэх гэрэл болоод байна.  

“Гэрлийн хурд” /Lightspeed/ хэмээн нэрийдсэн уг төслийг Германы Biontech компанитай хамтран нэгдүгээр сарын дунд үеэс эхлэн хэрэгжүүлж байгаа аж. Энгийн үед вакциныг 8-10 жилийн хооронд боловсруулан эцсийн байдлаар бүтээдэг бол энэ удаад маш хурдан хугацаанд хийж байгаа учир уг төслийг “Гэрлийн хурд” хэмээн нэрлэжээ. Энэ оны дунд үе гэхэд бэлэн болох вакциныг хийх ажилд Германы биотехнологийн Biontech компаний эрдэмтэд, Туркээс гаралтай гэр бүлийн хоёр болох Угур Сахин, Озлем Тюрэчи нар гар бие оролцож байгаа юм.

Германд хүмүүс цар тахлаас айж эхлээгүй байхад Сахин, Тюрэчи хоёр коронавирусийн эсрэг вакцины судалгаагаа эхлүүлжээ.

Энэ оны нэгдүгээр сард Хятадад коронавирус дөнгөж дэгдэж эхлэх үед буюу Германд хүмүүс цар тахлаас бараг айж эмээгээгүй байхад Сахин, Тюрэчи хоёр коронавирусийн эсрэг вакцины судалгаагаа эхлүүлжээ. Гурван сарын дараа гэхэд тэд эмнэлзүйн анхны вакциныг боловсруулах албан ёсны төлөөллүүд болов. Тэд хавдрын эсрэг судалгаа, шинжилгээ хийдэг ба хүний бие махбодь бактери эсвэл вирусын дайралтанд өртсөн тохиолдолд өөрөө өөртөө туслах боломжтой байдаг давуу талыг судалгаандаа түлхүү ашигладаг. Өөрөөр хэлбэл хүний өөрийгөө эмчлэх механизмыг идэвхжүүлж, хорт хавдрыг устгахад дархлаа эмчилгээг хөгжүүлэхийг зорьдог.

Угур Сахин

Өдгөө 54 настай Угур Сахин бол Туркэд төрж,  Германы Кёльн хотноо Форд компаний үйлдвэрт ажилладаг байсан аав дээрээ очихоор ээжийнхээ хамт тус улсад 4 настайдаа хөл тавин, суурьшжээ. Германд дунд сургуулиа төгсөөд Кёльний Их Сургуульд анагаахын чиглэлээр суралцсан ба "Би багаасаа шинжлэх ухаанд дуртай хүүхэд байлаа. Тэр дундаа дархлаа эмчилгээг маш их сонирхож байсан" гэжээ. Тэрээр дархлааны систем хэрхэн ажилладаг, хорт хавдрын эсийг ялган таних, түүнийг дархлааны эсээр хэрхэн дарангуйлах талаар мэргэшжээ.

Тэрээр 20 настайдаа лабораторид ажиллаж эхэлсэн ба докторын зэрэг хамгаалж, дараа нь Кёльнийн Их Сургуульд гематологи, хавдрын эмч хийж байгаад Саарланд их сургуулийн эмнэлэгт ажиллаж байхдаа ирээдүйн эхнэр Озлем Тюрэчитэйгээ танилцжээ.

Озлем Тюрэчи

Озлем Тюрэчигийн аав Истанбулаас Герман улсад ирж ажиллаж байсан туршлагатай эмч байв. Тиймээс удмаа дагаж анагаах ухааны салбарт мэргэшсэн тэрээр “Эмч аавтай би жаахан охин байхдаа эмчээс өөр ямар ч мэргэжлийг төсөөлж чаддаггүй байлаа” гэжээ.  

Тэдний үүсгэн байгуулсан Biontech компани

Гэр бүлийн хоёр 2001 онд дархлаа эмчилгээний, хорт хавдрын эм үйлдвэрлэдэг био эмийн үйлдвэр “Ganymed Pharmaceuticals” компанийг байгуулсан ба 2016 онд компаниа 422 сая еврогоор заржээ. Түүний дараа 2008 онд Сахин, Тюрэчи хоёр зарим түншийн хамтаар Biontech компаниа үүсгэн байгуулсан юм. Компаний үйл ажиллагаа хорт хавдрын эсрэг дархлаа эмчилгээнд зориулсан технологи, эмийг боловсруулахад чиглэдэг. 

"БИДНИЙ ЗОРИЛГО БОЛ ЦАГ ХУГАЦААТАЙ УРАЛДАН ЧУХАЛ АЛХМУУДЫГ ДОР БҮР НЬ ХИЙХ ЮМ"

Өдгөө эхнэр нөхөр хоёул Майнцын их сургуульд багшилдаг ба Сахин Biontech-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг бол эхнэр Түрэчи нь компанийхаа клиникийн хөгжлийн эмнэлгийн захирлын албыг хашдаг.

Компаний ажилчдын талаас илүү хувь нь эмэгтэй, дөрөвний нэг нь докторын зэрэгтэй.

Biontech компанид одоогоор 60 гаруй орны 1300 гаруй хүн ажиллаж байгаа бөгөөд тэдний талаас илүү хувь нь эмэгтэй, өндөр боловсролтой ажилтнууд байдаг. Мөн дунджаар дөрөвний нэг нь докторын /PhD/ зэрэгтэй. Компани нь аравдугаар сард АНУ-ын технологийн бирж Nasdaq дээр IPO хийжээ. Угур Сахин нь Biontech хувьцааны 18 хувийг эзэмшдэг бөгөөд чинээлэг 100 германчуудын нэг болжээ.

Өдгөө Сахин, Тюрэчи нарын хийж буй ажил дэлхий нийтэд урам, итгэл найдвар өгөөд буй. Сахин "Бид захиалгын дагуу вакцины нийлүүлэлтийнхээ чадамжид зориулж  үйлдвэрлэлийн хүчин чадлаа өргөжүүлэхэд аль хэдийн их хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд эхэлсэн. Идар-Оберштейн ба Майнц хот дахь үйлдвэрлүүд маань цаг наргүй ажиллаж байна” гээд "Бидний зорилго бол цаг хугацаатай уралдан чухал алхмуудыг дор бүр нь хийх юм" гэж ZDF-т өгсөн ярилцлагадаа хэлжээ.

Эх сурвалж: www.dw.com

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан