ХӨРӨГ: Улаан тайгын Ж.Төмөрсүх
Би хоёр нутагтан болчихсон мэт л байдаг. Улаан-Уулд ирэхээр Хөвсгөл далайг, Хатгалд очихдоо Хорьдол Сарьдгаа санадаг юм. Жалын Төмөрсүх
“Тэр эгэл хүн лав биш” гэх үгийг сонсоод нээрээ л яг ямархан хувь заяаг онож төрсөн юм бол гэх дэвэрсэн бодол дотроос түрнэ. Тэр эгэл биш нэгэнтэй таван хором ярилцах завшаан надад тохиосон юм. Ихийг өгүүлэх жижиг хар нүд алсыг ширтэн, шазруун байрын уруулынх нь цаанаас тэгш цагаан шүд яралзан “Дархадын цэнхэр хязгаар гэж агуу нутаг бий” гэж хэлэх үест хоолой нь үл мэдэх чичирхийлж байлаа. Тийм ээ, энэ бол үнэн биширсэн, тэр нутгийн төлөө бүхнээ зориулсан хүний итгэл дүүрэн хариулт байсан юм. Хөвсгөлийн ноён сүмбэр уулс шигээ дүнхийсэн тэр эрийн дотор тийм гэх аргагүй зангирсан их эрчим, бахдал, гуниг, санаашрал буй нь амаргүй атлаа зүрх жаргаам уулзалтад намайг соронз шиг л татсан.
12