Үер, түймэр, осол гээд бүхий л гамшгийн үед Онцгой байдлын албаныхан тэргүүн эгнээнд зогсоно. Тэдэнд үгүй, чадахгүй гэж хэлэх, ухрах зам байхгүй мэт урагшаа зүтгэсээр аюулыг арилгана.
Тэд цаг ямагт эрсдэлтэй, аюултай онцгой нөхцөлд ажиллаж, эр зориг, ур ухаанаа дайчилсаар байдаг нь энэ цагийн эгэл баатрууд гэлтэй. Гэвч манай улсад он гарсаар онцгой байдлын дөрвөн алба хаагч үүрэг гүйцэтгэж байхдаа амь насаа алдсан. Гэнэтийн осол байв уу эсвэл ажиллах нөхцөл хүнд, техник хэрэгсэл хомс шалтгаанаар хүчгүйдэв үү? Тэгвэл тэд ямар нөхцөлд ажилладаг, хүч хэрэгсэл нь ямар байдаг бол гэсээр Онцгой байдлын гал унтраах 63-р ангийг зорив.
Тус ангийн үүдээр ороход зэрэгцэн эгнүүлсэн галын машинууд байлаа. Нийт дөрвөн том оврын галын машин байх бөгөөд бүгд тус тусын үүрэгтэй. Эхний машин ой хээрийн түймрийн зориулалттай бол хоёр дахь машин аврах ажиллагааны, гурав дахь нь сунадаг шаттай бөгөөд хөөсөөр гал унтраадаг байна.
Галын машинууд бүгд маш цэвэрхэн харагдах бөгөөд жолоочид нь өдөр бүр угааж, цэвэрлэж, засаж, сэлбэж, арчилдгаа хэлж байв.
"ГАЛ СӨНӨӨГЧИД ЗӨВХӨН ГАЛ УНТРААХААС ГАДНА АЮУЛТ ХОР ХӨНӨӨЛИЙГ Ч ЗОГСООДОГ”
Биднийг очиход алба хаагчдын чөлөөт цаг байсан тул бүгд амралтын өрөөндөө байлаа. Тус ангийн байртай танилцах үеэр хүүхдийн өрөө нь нүдэнд туслаа. Манай ажилчид ихэнх нь эрчүүд байдаг учраас зарим үед эхнэр, хүүхдүүд нь хүрч ирэх тохиолдол бий. Хүүхдүүдээ ая тухтай байлгах гээд чадлаараа тохижуулсан юм хэмээн 63-р ангийн захирагч Д.Ууганбаяр хэлсэн юм.
Онцгой байдлын байгууллага бол төрийн цэргийн байгууллага. Энэ байгууллагын төсөв, хүн, техник хэрэгслийн мэдээлэл төрийн болон албаны нууцад хамаардаг байна. Гэвч сэтгүүлчийн сониуч зангаар галын машины тоноглол, ажилчдын хувцас хэрэгсэл, тэд хэрхэн ажилладаг гээд маш олон зүйлийн талаар нэг нэгэнгүй асуув.
Тус барилгын ханыг дагуулан алба хаагчид тусгай хамгаалалтын хувцсаа бэлдэж тавьжээ. Онцгой байдлын байгууллагын хувцсыг
- Техникийн хувцас
- Хүн нэг бүрийн хамгаалах хэрэгсэл буюу тусгай зориулалтын хувцас хэрэглэл,
- Өдөр тутмын хувцас хэрэглэл гэж гурав ангилдаг.
Хамгаалалтын хувцасны гаднах материал нь +200..+400 хэмд тэсвэртэй бөгөөд үүрэг гүйцэтгэхэд хөдөлгөөнд саад болохгүй байхаар хийдэг аж. Ослын үед алба хаагч нар 30-40 кг жинтэй хувцас, тоноглолтой ажиллана. Нэгдүгээрт, хоншоор хэсэгтээ төмөр хамгаалалттай усны гутал мөн байлдааны сүх, каск, гэрэлтүүлэгч гэх мэт хэрэгслийг биедээ авч явна. Мөн хүчилтөрөгчийн баг буюу амьсгалын бие даасан төхөөрөмж, баллонтой.

Галын машин бүрт есөн ширхэг хүчилтөрөгчийн баг, баллон байдаг. Нэг галын машинд зургаан алба хаагч сууна. Үүнд, жолооч, салааны ахлагч, дөрвөн алба хаагч багтана. Хүчилтөрөгчийн баллоныг хэрхэн цэнэглэдэг талаар асуухад анги бүр агаар шахагч компрессортой хэмээн бидэнд танилцуулав.
Түүнчлэн хүчилтөрөгчийн баллонуудыг нөөцөлж, хадгалах агуулахтай аж. Хэрэв хүчилтөрөгчийн төхөөрөмж эвдэрсэн тохиолдолд тухайн ангийн засварчин засна. Томоохон гэмтлийг Нийслэлийн онцгой байдлын газрын төв засвар руу явуулдаг аж. Хэрвээ дахин ашиглах боломжгүйгээр эвдэрсэн төхөөрөмжийг акталдаг хэмээн 63-р ангийн захирагч Д.Ууганбаяр хэлэв.
Тус ангийн салааны ахлах нь эмэгтэй алба хаагчид байдаг байна. Тэд гал, үер гэх бүх дуудлагад баг бүрэлдэхүүнээ удирдах бөгөөд нөхцөл байдлын эрсдлийг тооцоолж, удирдан чиглүүлнэ.
Алба хаагчид ээлжээ хүлээлцэх үедээ бүх техник хэрэгслүүдээ шалгаж дараагийн алба хаагчдаа хүлээлгэн өгнө. Галын дуудлага ирэх үед тэд 16-20 секундэд 30 кг хувцсаа өмсөж ангийн байрнаас 40 секундийн дотор гарчихсан байх ёстой.
Мөн алба хаагчид 24/72 гэх цагийн хуваарийн дагуу ажилладаг. Гэвч зарим үед ослын дуудлага, ой хээрийн түймэр ихээр гарсан үед 24/48 цагийн хуваариар ажиллах шаардлага тулгардгийг хэлж байв.
"Манай анги нэг жилд 200-320 галын дуудлага хүлээн авдаг. Гал унтраах үйл ажиллагааны үеийн ажиллах дүрэм гэж бий. Дуудлага авах үеэс эхлээд машинд суухдаа ч дүрмээрээ сууна, гал унтраах үйл ажиллагаа дуусах хүртэл дүрмээрээ ажиллана. Дуудлага ирэх үед алба хаагчийг тусгай зориулалтын хувцас, техник хэрэгсэлгүй явуулахгүй гэдгийг Д.Ууганбаяр онцлон хэлсэн юм.

Энэ үйл явдлаас хэд хоногийн дараа ОБЕГ-аас сэтгүүлчдэд албаны үйл ажиллагаа, алба хаагчдын ажил, мэргэжлийн онцлогийг таниулах арга хэмжээг зохион байгуулав.
Энэ үеэр Онцгой байдлын байгууллагын ууган анги Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 болон албаны хэмжээнд байгуулагдсан отгон анги болох Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцаж, эрэн хайх, аврах ажиллагааны үед буцалтгүй нэрвэгдэгч олох, тэсэрч дэлбэрэх бодис хайхад эрэлч нохой ашиглах, ой, хээрийн түймрийн голомтод шүхрээр буух болон гал унтраах тактикийн дадлага сургуультай танилцаж амжлаа.

Энэ үеэр гал сөнөөгчид сэтгүүлчдэд гал унтраах дадлага сургуулалтыг заасан бөгөөд барилга, байшингийн материал хэрхэн шатдаг, хүний биед ямар хор уршигтайг танилцуулав. Барилгын материалууд орц найрлагдаа хортой бодисыг агуулж байдаг тул шатах үедээ амьсгалын замын эрхтнүүдийг гэмтээж, хамар хоолой цочроох, амьсгал давчдах шинжүүд илэрч цаашлаад уушги ч устах зэрэг эрсдэлийг дагуулдаг байна.
Онцгой байдлын отгон анги болох Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус ангийг Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын газарт агаараас эрэн хайх, аврах ангийг байгуулах төслийн хүрээнд байгуулсан юм. Өнөөдрийг хүртэлх хугацаанд аврах ажиллагааны 118 дуудлагаар 300 гаруй иргэний амь насыг аварчээ.
“Төслийн хүрээнд нисгэгч, инженер, техникч, эмч, сувилагч, аврагч гэх баг бүрэлдэхүүнийг цогцоор нь бэлдэж байна. Манай анги гурван агаарын хөлөгтэй бөгөөд үүнд таарсан бүтэц орон тоотой. Цаашид баруун, зүүн, хойд бүсүүдэд агаарын анги байгуулагдахад бүтэц орон тоогоо нэмэх боломж бий. Алба хаагчдаас онцгой байдлын байгууллагаас шаарддаг шаардлагыг тавихаас гадна англи хэлний ахисан шатны түвшинтэй байх шаардлагатай.
-Осол гарах үед онгоцоор зорчих тээврийн үнэ өндөр байна гэж иргэд шүүмжилдэг. Энэ талаар мэдээлэл өгөөч?
Монгол Улсын Шадар сайдын 2022 оны 38-р тушаалаар жишиг үнэлгээг тогтоосон. Жишээ нь, гал түймрийн үед онцгой байдлын байгууллага галын машинаар үүрэг гүйцэтгэдэг. Галаа унтрааж, орчныг аюулгүй болгосны дараагаар төлбөр авдаггүй биз дээ. Үүнтэй адил нисдэг тэргээр ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэх үед төлбөр авдаггүй. Харин ослын үед бус нэг эмнэлгийн байгууллагаас дараагийн шатлалын эмнэлэг рүү тээвэр хийх үед төлбөр авна. Энэ ялгааг ойлгох хэрэгтэй хэмээн Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн захирагч, хурандаа Т.Мөнхдорж хэлэв.
Биднийг тус ангийн үйл ажиллагаа, барилга, нислэг, дадлага сургуулилалттай танилцуулав. Франц Улсын нисгэгч бэлтгэх багш нар 111-р ангид ажиллана. Манай улсад нислэгийн бүхийн техникийг зааж сургах аж. Энэ үеэр нислэгийн дадлага үйлдэж байсан бөгөөд сэтгүүлчдэд нисдэг тэргэнд суун нисэх завшаан тохиов. Нэгдүгээр нисгэгчээр франц багш нисгэгч, хоёрдугаар нисгэгчээр монгол алба хаагч байна. Монголын дараагийн үеийн залуу нисгэгчид төрөн гарч байгаа нь бахархмаар санагдав.
Иргэдийнхээ амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлын төлөө цаг наргүй, амралтгүй зүтгэж байгаа алба хаагчдаараа бахархахгүй байхын аргагүй билээ. Аюулыг сөрж түмнийг аварсан аврагчийн алдар бадартугай.