Хэвлэлийн Хүрээлэнгээс сэтгүүлч, хэвлэн нийтлэгч, иргэний нийгмийн байгууллагуудад чиглэсэн “Хамтын эрэн сурвалжилга” тэтгэлэгт хөтөлбөр зарласан.
Хөтөлбөрт хамрагдахаар 40 гаруй сэтгүүлч, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл бүртгүүлснээс зохион байгуулагчдын зүгээс 18 хүнийг сонгожээ. Үүний 9 нь орон нутгийн төлөөлөл байна. Тэтгэлэгт хөтөлбөрийн албан ёсны нээлт өнөөдөр боллоо. Нээлтэд “Монгол Улсад хэвлэл мэдээлэл иргэний нийгмийн салбарыг бэхжүүлэх нь” төслийн захирал У.Мандал, Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах болон хөтөлбөрийн оролцогчдоос гадна хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцов.
Энэ үеэр АТА.mn мэдээллийн сайтын үүсгэн байгуулагч, сэтгүүлч Ш.Даваадорж “Монгол Улсад эрэн сурвалжлах сэтгүүлзүй дөнгөж хөгжиж эхэлж байна. Энэ бол үнэхээр хэрэгтэй, чухал төрөл. Гэхдээ эрэн сурвалжлах сэтгүүлзүйн ажлыг буруу хүн хийвэл маш аюултай, хортой зүйл.
Манайд өнөөдөр энэ төрлийг дэндүү буруу ойлгочихсон мэт хүмүүс байна. Цагдаа зэрэг төрийн байгууллагаас авсан мэдээллээ эрэн сурвалжлах сэтгүүлзүй гэж ойлгодог ч хэсэг бий. Мөн хүмүүс хоорондын өрсөлдөөнөөс авсан мэдээллээ дамжуулснаа эрэн сурвалжлах сэтгүүлзүй гэж ойлгох нь ч байна. Сэтгүүлч хүн өндөр мэдлэгтэй, мэдрэмжтэй, ёс суртахуунтай байх ёстой. Ёс суртахуунгүй хүн бол эрэн сурвалжлах сэтгүүлзүй рүү ороод ч хэрэггүй, орхиод явах хэрэгтэй.
Ер нь сэтгүүлч хүнд хоёр ёс зүй заавал байх ёстой. Нэгд, хүний хүмүүжил аливаад хандах хандлага буюу этик. Хоёрт, аливааг үнэнээр хүргэдэг байх ёстой. Сэтгүүлч ийм хоёр ёс зүйтэй байх ёстой, үгүй бол буруу замаар орно.
Ёс суртахуунгүй хүн бол эрэн сурвалжлах сэтгүүлзүй рүү ороод ч хэрэггүй, орхиод явах хэрэгтэй.
Хэрэв мөнгөгүй бол үнэнд хүрэхгүй, эрэн сурвалжлах сэтгүүлзүй хийх боломжгүй гэж боддог бол сэтгүүлзүйг орхи. Эр зориг, ур чадвар байвал эрэн сурвалжилж болдог юм. Мөнгөтэй байж эрэн сурвалжилга хийнэ гэдэг буруу. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд сэтгүүлчдэд сургалт орж, чадавхжуулах юм байна. Энэ бол маш сайхан боломж. Хөтөлбөрийн оролцогчдод бүгдэд нь амжилт хүсье” гэлээ.
Хөтөлбөрийн оролцогчид нийт 2 удаагийн хэлэлцүүлэг, 12 удаагийн сургалтад хамрагдах аж. Тухайлбал, нууц эх сурвалжтай хэрхэн ажиллах, аюулгүй байдлаа хэрхэн хангах, баримт нягтлах, дата сэтгүүлзүй, эрсдэлийг үнэлэх, бие махбод болон тоног төхөөрөмж, дижитал аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар сургалт орох юм байна. Ингээд ирэх аравдугаар сард эрэн сурвалжлах сэтгүүлзүйн чанартай бүтээлүүдээ олон нийтэд түгээх аж.
Хөтөлбөрийг Америкийн ард түмний дэмжлэгээс бүрдсэн АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Азийн сан, Олон Улсын судалгаа, солилцооны хүрээлэн (IREX)-ээс хэрэгжүүлж буй “Монгол Улсад хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн салбарыг бэхжүүлэх нь” (MACSS) төслийн хүрээнд хэрэгжүүлж байна.