Долоо хоногийн эхээр бүтээж туурвих, бичих зэрэг оюуны хөдөлмөр эрхлэгчдэд таатай байна. Бие болоод сэтгэл санааны хямралаас гарах аргыг бодож аль болох хурдан хугацаанд хэвийн байдалдаа орохыг зөвлөж байна. Ганцаараа бүхий л асуудлаа шийдвэрлэх гэж зүтгэсний хэрэггүй. Бусад хүмүүсийн тусламж дэмжлэгийг ав. Долоо хоногийн дундуур од гараг таныг ивээгээд байх шиг, хамгийн эрсдэлтэй ажил нь амжилттай дуусаж, олон таатай зүйлс танд тохиох болно. Романтик болзоо төлөвлөж түүнийгээ дотнын хүмүүсийн тусламжтайгаар амжилттай хийж чадна. Хол замд гарахгүй, аялал зугаалга төлөвлөхгүй байсан нь дээр. Эсрэг хүйсийн хүмүүстэй аядуу зөөлөн, уужим сэтгэл гарган харилцахыг одод зөвлөж байна. Таны бүгдийг өөрчлөх, шинэчлэх гэсэн тэмүүлэл тань удахгүй биеллээ олно гэдэгт итгэж болно. Харин долоо хоногийн сүүлээр ажлаас өөр зүйл мэдэхгүй хэнхэглэх, өөртөө хэт их ачаалал үүрэх нь цаашлаад стресс ядаргааг бий болгож, эрүүл мэндийг хохироож мэднэ. Энэ нь ихэвчлэн дунджаас дээш насныханд илүүтэй мэдрэгдэнэ. Та өөрийн гадаад төрх, үг хэлээ нэлээд анхаарч бусдын өдөөн хатгалга турхирсан аливаа хэргийг амжилттай намжааж чадна. Таны санхүүгийн байдал санаа зовохооргүй байгаа тул ойр дотнын хүмүүст буян үйлдэж, баярлуулахыг хичээгээрэй.
Долоо хоногийн эхээр жинлүүрийнхэн өөрийн амьдралын томоохон зорилгыг тодорхой болгож үүнээсээ болж ойр дотнынхонтойгоо зөрөлдөхөд хүрч магадгүй. Үйл явдал цаашид хэрхэн өрнөхийг зөвхөн танаас л шалтгаална. Хэт сэтгэлийн хөөрөлд авталгүй аль болох тайвнаар асуудалд хандаарай. Бодит байдал болон сонин хачинд дурлагсад өөрт хамааралгүй, асуудалд орж мэдэх зүйлээс холхон байсан нь дээр. Долоо хоногийн дундуур томилолтоор явах, ашиг олох зэрэг нь сэтгэл санааны тайтгарлыг авчрахгүй. Гоо үзэсгэлэнгээрээ та олон зүйлийг нааштай, эерэг болгож, бусдад сайн сайхныг бэлэглэж чадна. Санхүүгийн хувьд таны бодож байгаагүй гэнэтийн орлого орж магадгүй. Энэ нь таны хичээл зүтгэлийн хариу үр дүн тул та баярлан хүлээн ав. Шинээр танилцах хүнээ сайтар таньж, мэд. Шууд бүхий л сэтгэлээ уудлах хэрэггүй. Харин долоо хоногийн сүүлээр шударга ёс, аюулгүй байдлынхаа төлөө тэмцэх, үзэл бодлоо илэрхийлж магадгүй. Таны итгэл үнэмшил, тууштай байдал тань ирээдүйн их үйлсийн эхлэлийг тавихад ихээхэн нөлөөлж магадгүй. Уян хатан байж бүхий л нөхцөл байдалд туйлшрахгүй байхыг од эрхэс сануулж байна. Хүссэн зүйлдээ хүрэх зам тань хэн нэгнийг гишгэчиж, дорд үзэхгүй, сайн сайхныг араасаа дагуулсан буян хурсан, шулуун дардан байхын төлөө бүхий л чин сэтгэлээ зориулахыг зөвлөж байна.
Долоо хоногийн эхээр ажил мэргэжлийн хүрээнд томоохон асуудал үүсэх ч түүнийг ганцаараа үүрч шийдвэрлэх гэсний хэрэггүй. Энэ нь танд муу үр дагаврыг дагуулах болно. Өөрийн үйл хөдлөлдөө шүүмжлэлтэй хандаж алхам бүрээ хяна. Зарим хүмүүс шинэ танилтай учирна. Нийгэмд олон талын авьяас билгээ харуулж чадах хүмүүсийн тоонд энэ ордны бүсгүйчүүд орж байна. Хором мөчийг ч алдалгүй зорьсондоо тууштай байхыг зөвлөж байна. Ингэж чадвал та төлөвлөснөө гүйцэлдүүлж чадна, амжилт ч танд ирэх болно. Долоо хоногийн дундуур найз нөхөд болон гэр бүлийн хүрээнд цагийг ая тухтай өнгөрөөх боломж гаргаарай. Эрүүл мэндийн хувьд асуудал үүсэж магадгүй. Ахимаг насны хүмүүс илүүтэй хууч өвчин хөдлөх, зүрх судас өвдөж, даралт ихсэж магадгүй. Санхүүгийн хувьд асуудал үүсэж болзошгүй. Харин долоо хоногийн сүүлээр ажлын бүтээмж өндөр байх ч шинээр эхлүүлэхээс татгалз. Одоогийн нөхцөл байдал тань хангалттай ачааллыг бий болгох болно. Ирэх долоо хоногийн ажлаа төлөвлөн хийж гүйцээгүй ажлаа амжуул. Магадгүй хэн нэгэнтэй холбоо харилцаагаа сэргээж, дурсамж түүх хөврүүлж амжина. Сэтгэл санааны тогтворгүй байдал, уур бухимдал нь ойр дотнын хүмүүстэй хэл амаа ололцохгүй хэрүүл шуугианд өртөж магадгүйг хэлж байна. Та аль болох аядуу зөөлөн хоёрдмол санаагүй, төвийг сахисан байдлаар асуудлыг шийдвэрлэх нь гэр бүл найз нөхдийн эв найрамдлыг батжуулахад тус дэмтэй байна.
Долоо хоногийн эхээр та сэтгэлийн хөрлөө дарж аль болох тайван амгалан байдлаар болж буй бүхий л зүйлд ханд. Таны сэтгэл санааны өөрчлөлтийн улмаас нэг зүйл дээр төвлөрч чадахгүй ийш тийш холбироход хүрнэ. Яг нэн түрүүнд шаардлагатай, яаралтай гэсэн ажлаа барьж ав. Өөрт байгаа боломж бололцоогоо сайтар бодож ол. Эрүүл мэндийн байдалдаа онцгой анхаарал хандуулах хэрэгтэйг одод сануулж байна. Ойр тойрны хүмүүсийнхээ оролцоо, халамж тэдний зөвлөгөөнүүдэд бүрэн дүүрэн итгэ, найд. Харин эрчүүдийн хувьд олон нийтийн ажилд идэвхтэй оролцохыг зөвлөж байна. Долоо хоногийн дундуур туйлын болгоомжтой, анхааралтай ажиллахыг од гараг танд анхааруулж байна. Таны хийж буй ажил зөвхөн танаас биш олон хүчин зүйлээс бүтэж байгаа ч ямар нэг байдлаар буруудвал танд буух буулт нь илүү ноцтой байх магадлалтай. Та амьдралдаа томоохон өөрчлөлт хийхийг хүснэ. Энэ нь гэр бүлийн хамтын мөрөөдөл төдийгүй та хань ижилтэйгээ энэ тухай ярилцаад эхэлж чадна. Харин долоо хоногийн сүүлээр таны өөрийнхөө хүчинд итгэх итгэл тань тасралтгүй нэмэгдэж, бүх зүйл болж бүтэх мэт итгэл найдвар төрнө. Зөн билэг дээд цэгтээ, та бусдын үгэнд бус өөрийн совингоор бүхнийг шийдвэрлэх гэж хичээнэ. Гэсэн ч та санхүү мөнгөтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх гэсний хэрэггүй.
Энэ долоо хоногийн эхээр хүмүүстэй харьцахдаа туйлын болгоомжтой бай. Болгоомжтой байхгүй бол гэнэтийн осол гэмтэлд орох, зодоон цохионд өртөх магадлалтайг одод анхааруулж байна. Харин од эрхсийн нөлөө таны хайр сэтгэлийн харилцааг идэвхжүүлнэ. Үүнээс давуу талаа ашиглаж сэтгэлдээ байгаа шаналлаа нимгэл. Сайн судалж, тогтоосон нөхцөл байдал дээр л байр сууриа ил гарга. Тэвчээртэй байж хэлсэндээ бат бөх зогс. Амьдралын сайн сайхныг бүрэн утгаар нь мэдэрч, өөртөө болон хайртай хүмүүстээ олон сайн сайхныг улам ихээр бий болгох хүсэл эрмэлзлээр дүүрэн урам зоригтой ажиллаж хөдөлмөрлөх болно. Долоо хоногийн дундуур таны эмх цэгцтэй мөн чадварлаг байдал тань амжилт авчирна. Таны зүтгэлийг үнэлэх болно. Урлагийн салбарт ажилладаг хүмүүсийг амжилт хүлээж байна. Эд хөрөнгийн байдал дээшилнэ. Та ажил хэргийн хүрээгээ өөрчлөхүйц санал хүлээн авна. Зөвхөн зөн билигтээ бүү итгэ. Өөрийн бодол санаагаа эрүүл ухаанаар үнэлж найзуудын зөвлөгөөг дага. Харин долоо хоногийн сүүлээр таны барьж авсан ажил тань хормын дотор бүтэмжтэй болж таныг өөрийг тань гайхшируулж магадгүй. Гараас гарч өгдөггүй зарим ажил нь юу болов гэмээр нүд ирмэхийн зуур бүтэх нь танд ихээхэн баяр баяслыг авчирна. Бүх төрлийн харилцаанд эерэг таатай байна. Өөрийн бодол санаагаа хэт тулгаснаас болж зарим хүнтэй муудалцахад хүрнэ. Тэгсэн хэдий ч ажилдаа өөрийгөө бүрэн дайчилснаар зарим нэг зүйлийг залруулж чадна.
Долоо хоногийн эхээр атаа жөтөө хууран мэхлэлт атаархагчдын муу явуулгад өртөхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Та өнгөрсөндөө дүн шинжилгээ хийх, түүнийгээ нөхцөл байдалтайгаа уялдуулах томоохон ажил өрнүүлнэ. Ажил хэргийн уулзалт, хурал цуглаанд аль болох оролцохгүй байсан нь дээр. Мөн аялал жуулчлалаар явах, замд гарахгүй байхыг зөвлөж байна. Од гарагийн таагүй байрлал нь энэ ордны хүмүүсийг ивээхгүй. Таны хувьд олон зүйл рүү зэрэг тэмүүлэх, аз туршсан аливаа үйлдэл хийхгүй байхыг зөвлөж байна. Долоо хоногийн дундуур санхүүгийн хувьд уналт харагдаж байгаа тул гэнэтийн зардал гаргахгүй байхыг од эрхсийн зүгээс сануулж байна. Хувийн амьдралд тань бодитой өөрчлөлт гарна гэж одод танд хэлж байна. Харин долоо хоногийн сүүлээр Хувийн амьдралд тань сэтгэл түгшээсэн зүйл тохиолдож болзошгүй. Эерэг энерги, эрч хүчээр цэнэглэгдэхийн тулд байгаль дэлхийтэйгээ ойр байж аль болох бясалгал хийж, тархиа амрааж, тайвнаар бүхий л зүйлийг харахыг хичээ. Таны зүтгэл талаар болохгүй гэр бүлдээ амар амгалан байдлыг бэлэглэж чадна.
Тэвчээр шаардсан долоо хоног ирж байна. Долоо хоногийн эхээр та оюун ухааны өндөр чадавх, бүтээлч үйл ажиллагаагаараа бусдыг гайхшируулан олны анхаарлын төвд орж чадах болно. Гэхдээ тэсвэр тэвчээрийг ихээр шаардаж, мэдрэлийн системд муугаар нөлөөлж болох ажил хэргээс зайлсхийвэл зохистой. Хэн нэгэн атаархагчид таныг далдуур хорлоно. Гэнэтийн мэдээ мэдээлэл нь ажлын үйл явцад сөргөөр нөлөөлнө. Хувийн аж ахуйтай холбоотой зардлын асуудал эсвэл гэр бүлийн хэн нэгэнтэй холбоотой асуудал үүснэ. Долоо хоногийн дундуур жижиг сажиг зүйлс эсвэл хуучин баригдмал ажилдаа бус шинэлэг санаа, шинэ төлөвлөгөөндөө анхаарлаа бүрэн дүүрэн хандуулж чадвал танд амжилт ойрхон байна. Та гол цэгээ олж барьж авч чадвал энэ нь таны амжилтын гол түлхүүр байх болно. Мөнгө санхүүгийн хувьд гацаанд орж болзошгүй тул хүнд байдалд ороогүй байгаа дээрээ санхүүгийн зарцуулалтдаа тооцоотой хандаарай. Хүүхдүүд ямар нэгэн асуудал үүсгэх ч бүсгүйчүүд энэ асуудалд анхаарал тавьж сайнаар шийдвэрлэж чадна. Хэт их ажлын ачаалал танд дарамт мэдрүүлнэ. Мэргэжлийн чиг хандлагаа яаран өөрчлөх нь алдаа байж болзошгүй. Хайрын сонирхолтой учрал тохиовол зугаатай байх бололтой. Долоо хоногийн сүүлээр хувийн амьдрал тань тогтвортой бус, гэр бүл хайртай хосуудын дунд зарим нэг үл ойлголцол үргэлжилнэ. Аливаад сэтгэлийн хөдлөлөөрөө ханддаг зан тань таныг улам ихээр гутрахад хүргэнэ. Ганц бие эрчүүдийн хувьд шинэ хайр дурлал маш хүчтэйгээр нөлөөлөх боловч удахгүй унтарна.
Долоо хоногийн эхээр бүхий л салбарт эхэлсэн ажил төрөлд тань од гараг танд амжилтыг амлаж байна. Шийдэмгий, зоригтой байж өөрийн төсөл төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд бүхий л хүч хөдөлмөрөө дайчил. Шинэ ажил хэрэг, үйл ажиллагааг эхлүүлэх, албан тушаал ахих, нэр хүндээ өргөж чадна. Гэвч гэр бүлд энгийн тайван яриа нь хил хязгаараас давж маргаан дэгдэж болзошгүй. Бүхий л зүйлд өөрийн гэсэн хил хязгаар, орон зай гэж бий. Түүнийг давж болохгүй. Долоо хоногийн дундуур энэ ордны зарим хүмүүс хамтран ажилладаг хүмүүсийнхээ талаар дүгнэлт хийх, өмнө гаргасан төлөвлөгөөгөө дахин эргэж харахыг одод зөвлөж байна. Эс бөгөөс тооцоололд гаргасан алдаа болон үл бүтэх бодол санаанууд тань гэнэтийн зардал, ноцтой асуудлыг араасаа дагуулна. Эсрэг хүйсийн хүнтэй харилцахдаа хэт баригдмал, дүр эсгэх хэрэггүй. Та өөрийнхөөрөө л бусдын нүдэнд дулаахан, тэдний итгэлийг амархан олж чадна. Гэр бүлийн хүнтэйгээ муудалцах, сөрөг довтолгоонд орж болзошгүй. Энэ тохиолдолд хүлээцтэй, тэвчээртэй байж, буулт хийхгүй бол асуудал хурцдаж тогооноосоо халих болно. Энэ нь эцэстээ ганцаардал, нулимс л авчрах болно гэдгийг санаарай. Харин долоо хоногийн сүүлээр хуучин дадсан арга барилаа өөрчлөх, шинийг эрэлхийлэх, нэвтрүүлэхэд тааламжтай байна. Өөрийн хүсэл зоригийг умартаж өөрт хамааралгүй зүйлд хошуу дүрснээс санаатай биш ч таагүй зүйлд орооцолдож мэднэ. Хэн нэгний ятгалга, муу нөлөөнд автаж болзошгүй тул биеэ хичээгээрэй.
Долоо хоногийн эхээр ажил хэргийн хувьд хамтран ажилладаг хүнийхээ дэмжлэгтэйгээр өмнөө тавьсан ажлынхаа ард гарч чадна. Гэвч хувийн төлөвлөгөөгөө хэн хамаагүй хүнд дэлгээд байх шаардлагагүй. Өмнөх тооцоо, өр зээл, нөхөн төлбөр зэрэг санхүүтэй холбоотой асуудлууд сөхөгдөнө. Энэ нь таныг сэтгэл санааны хувьд маш ихээр дарамтад оруулна. Ямар нэг зүйлийг өнгөц үнэлэх хэрэггүй. Ажил хэргийн холбоотой бүх төрлийн харилцаа чинь хүндхэн байх бөгөөд танаас нэлээд их хүч хөдөлмөрийг шаардана. Гэсэн хэдий ч таны дуусашгүй, нөр их ажлын дэргэд юу ч биш юм. Шинээр танил нэмэх хэрэггүй бөгөөд тааламжтай харилцаатай хүмүүстэйгээ үл ойлголцолд хүрэх магадлал өндөр. Амьдралын эрч хүч чинь буурна. Харин долоо хоногийн дундуур та өвдөх магадлал өндөр байгаа тул ээлжийн амралтаа авах талаар бодолцоорой. Элдэв дэмий ярианаас холуур байхгүй бол төвөгтэй байдалд орж болзошгүй. Байгаа нөхцөл байдалдаа дасан зохицож илүүд шунахгүй байхыг зөвлөж байна. Бүх зүйлд бүтээлч сэтгэлээр хандаж чадвал ажил тань төвөггүй, гарын аясаар бүтэх болно. Долоо хоногийн сүүлээр хоол хүнсэндээ өмнөхөөсөө илүү анхаарахыг зөвлөж байна. Таагүйгээр төгссөн аливаа харилцаа сэргэх магадлал өндөр бөгөөд уучлал, гэмшил, тунирхал дунд нэлээд цагаа өнгөрүүлнэ. Эрүүл агаарт гэр бүлийнхэнтэйгээ зугаалах, номын худалдаагаар орж шинэ ном худалдан авах эсвэл дуртай хоолны газраар үйлчлүүлэх гэх мэт өөрт болон гэр бүлдээ таатай уур амьсгалыг бүрдүүлж, сэтгэл ханамжаа дээшлүүлж чадна.
Энэ долоо хоногийн эхээр хилэнцийнхний тэвчээрийг сорих нь. Аливаа асуудалд тэвчээртэй хандаж, таагүй сэтгэл хөдлөл бүү гарга. Бусдыг өөртөө татах чадвар өсөж, бүх асуудалд хариуцлагатай хандах хандлага тань саад бэрхшээлийг давж гарах боломжийг олгож, амжилтад хүрэх арга замыг тодорхойлж өгөх болно. Шинэ санаа төсөл боловсруулж, орлогын шинэ эх үүсвэр олох боломж бололцоотой болно. Хүйтэн хөндий харьцаа, хаагдмал байдал нь хувийн амьдралд таагүй зүйлс авчирна. Бүсгүйчүүдийн хийж, зохион байгуулсан үйл ажиллагаа нь өөрийн тань хувьд амжилттай байх боловч олон хүнд үнэлэгдэх байдлаараа тийм ч амжилттай байхгүй бололтой. Долоо хоногийн тооцоолоогүй зарлага гаргахаас зайлсхий. Өөрийн санхүүгийн байдлаа эргэн хараарай. Таныг мэхэлсэн, итгэл даагаагүй хүмүүсээс алсуураа зайгаа барьсан нь дээр. Харин долоо хоногийн сүүлээр аливаа эхлүүлсэн бүхэн тань цэцэглэн дэлгэрч ашиг орлого авчирна гэдгийг одод танд амлаж байна. Хэрэв танд ямар нэгэн шинэ төсөл төлөвлөгөөг санал болговол шууд зөвшөөрөх хэрэгтэй. Ямар ч шинэ ажил хэргийг эхлэхэд таатай байна. Ачаалалтай ажиллавал сэтгэл санаа тавгүй болно. Эрүүл мэнддээ сайтар анхаар. Харин хилэнцийнхний хайр дурлалын асуудал тийм ч муугүй байна. Муу бодол санаа, урвагар зангаа орхиод салхинд гарч алхах, толгойгоо сэргээх хэрэгтэй.
Хониныхны хувьд маш таатай долоо хоног ирж байна. Сүүлийн үед гаргасан санал санаачилга тань эсвэл шинэ төлөвлөгөө, төсөл тань хэрэгжих сайхан боломж гарч ирэх бөгөөд энэ нь танд нэлээд их ашиг, үр дүнг авчрах болно гэдгийг одод сануулж байна. Таны сурч боловсрох, оюундаа хөрөнгө оруулах цаг иржээ. Олон зүйлийг мэдэхийг, хийж бүтээхийн хамгийн дээд эрмэлзэл дээр байна. Од гараг таныг ивээлдээ багтаасан байгаа тул та аливаа аз туршсан гэнэтийн зүйлүүдэд одтой байж болзошгүй. Мөн худалдан авалт тань мэргэн, санхүүгийн хувьд ямар нэгэн ахицтай байх болно. Таны хувьд хайртай хүмүүстээ зориулах цаг хугацаа тань богино хэдий ч толгой эргүүлсэн олон асуудалтай зэрэгцээд гэр бүл, үр хүүхдэдээ хайр халамжаа харамгүй зориулна. Харин бусдын өмнөөс шийдвэр гаргах, бусдын төлөө эрсдэлтэй алхам хийх, хэт их зарлага гаргахаас зайлсхийгээрэй. Долоо хоногийн дундуур эрсдэлд орж болзошгүй ямар ч ажлаас хойш суух, барьж авахгүй байхыг анхааруулж байна. Аливаа ажилд эргэлзээ тээнэгэлзээгүй, шийдэмгий байж чадвал таны зоригтой алхам амжилтыг дагуулж мэднэ. Сэтгэл татах чадвар, романтик мэдрэмж өндөр байна. Долоо хоногийн сүүлээр ивээн тэтгэгчид болон ажил хэргийн түншүүдийн дэмжлэг тусламжид хэт найдах нь өөрийн ажлыг эрсдэлд оруулсантай адил болох тул бүх зүйл дээр нэмэлт төлөвлөгөөтэй байхыг зөвлөж байна. Бүсгүйчүүд хайр сэтгэлийн холбоотой асуудалд амжилттай байна. Гүн ухаан, бясалгал зэргийг хийж ганцаар байж сэтгэл санаагаа ариусган тайтгарах нь танд тустай. Өөрийн бодол өөртөө зөв байна.
Долоо хоногийн эхээр бүхий л төлөвлөсөн ажил тань амжилттай бүтнэ. Бүсгүйчүүдийн бусдыг урхидах, өөртөө татах чадвар нэлээд өндөр байна. Гэвч тэдний эрчүүдэд тавих шаардлага өндөр, ихэмсэг байдлаас тэд үргэж мэдэх юм. Сэтгэлээ илчлэхээс ичих хэрэггүй. Аливаа хов жив, гаднын буруу ташаа мэдээлэлтэй хутгалдахаас зайлсхийгээрэй. Ахмадуудын хувьд баяртай, жаргалтай байх бөгөөд тэд хамтран зүтгэгчид, найз нөхөдтэйгөө уулзах, хайртай дотнын хүмүүстэйгээ уулзан учрах завшаан тохиож магадгүй. Долоо хоногийн дундуур гэнэтийн олон бэлгүүд, үйл явдлаар дүүрэн байна. Харин залуусын хувьд олон нийтийг хамарсан ажил нь болзошгүй нөхцөл байдлын улмаас бүтэл муутай болно. Оюуны ачаалал өндөртэй, мэргэжлийн хүрээн дэх аливаа асуудалд болгоомжтой, хариуцлагатай хандаарай. Биеийн хүчний аливаа ажил хийхээс татгалз. Таагүй гэнэтийн осол аваарт өртөж болзошгүй тул биеэ энхрийлээрэй. Долоо хоногийн сүүлээр сэтгэл санааны байдал, амьдралын эрч хүч нэлээд дээгүүр байна. Эрчүүд гэр бүлийн үнэ цэнийг илүүтэй мэдэрнэ. Таны сэдсэн зарим ажил тань нөлөө бүхий хүний анхаарлыг ихээхэн татна. Та хэдий зоригтой байна түүнийхээ хэрээр үр шимийг нь хүртэх болно. Хувийн зохион байгуулалтаа сайжруулж өөрийн үйлдэлдээ хянамгай хариуцлагатай хандахыг зөвлөж байна.