Эрч хүчээр цэнэглэгдэх өдөр. Ойр тойрны хүмүүсийнхээ оролцоо, халамж тэдний зөвлөгөөнүүдэд бүрэн дүүрэн итгэ, найд. Бүсгүйчүүдийн хувьд шинээр хүнтэй танилцах, эсвэл хуучны сайхан найзынхаа шинэ дүр төрхийг харах, өөр талаар нь таньж мэднэ. Найз нөхөд ойрын хүмүүсийн тусламжид түшиглэхийг хичээгээрэй. Харин эрчүүдийн хувьд олон нийтийн ажилд идэвхтэй оролцохыг зөвлөж байна.
Өнөөдөр энэ ордны хүмүүс хамтран ажилладаг хүмүүсийнхээ талаар дүгнэлт хийх, өмнө гаргасан төлөвлөгөөгөө дахин эргэж харахыг одод зөвлөж байна. Эс бөгөөс тооцоололд гаргасан алдаа болон үл бүтэх бодол санаанууд тань гэнэтийн зардал, ноцтой асуудлыг араасаа дагуулна. Чухал ажил шинээр эхлэх, байр сууриа өөрчлөхөд таатай байна.
Хоёрдмол өдөр. Ахмадуудын хувьд баяртай, жаргалтай байх бөгөөд тэд хамтран зүтгэгчид, найз нөхөдтэйгөө уулзах, хайртай дотнын хүмүүстэйгээ уулзан учрах завшаан тохиож магадгүй. Гэнэтийн олон бэлгүүд, үйл явдлаар дүүрэн байна. Харин залуусын хувьд олон нийтийг хамарсан ажил нь болзошгүй нөхцөл байдлын улмаас бүтэл муутай болно.
Хүнд өдөр. Ажил хэргийн холбоотой бүх төрлийн харилцаа чинь хүндхэн байх бөгөөд танаас нэлээд их хүч хөдөлмөрийг шаардана. Гэсэн хэдий ч таны дуусашгүй, нөр их ажлын дэргэд юу ч биш юм. Шинээр танил нэмэх хэрэггүй бөгөөд тааламжтай харилцаатай хүмүүстэйгээ үл ойлголцолд хүрэх магадлал өндөр. Амьдралын эрч хүч чинь буурна.
Завгүй өдөр. Хором мөчийг ч алдалгүй зорьсондоо тууштай байхыг зөвлөж байна. Ингэж чадвал та төлөвлөснөө гүйцэлдүүлж чадна, амжилт ч танд ирэх болно. Магадгүй янз бүрийн ажил болон асуудлууд нь танаас нэлээд их идэвх чармайлт, чадвар шаардах болно. Найз нөхөд болон гэр бүлийн хүрээнд цагийг ая тухтай өнгөрөөх боломж гаргаарай.
Аз жаргалтай өдөр. Амьдралын сайн сайхныг бүрэн утгаар нь мэдэрч, өөртөө болон хайртай хүмүүстээ олон сайн сайхныг улам ихээр бий болгох хүсэл эрмэлзлээр дүүрэн урам зоригтой ажиллаж хөдөлмөрлөх болно. Таны зам дээр байх саад тотгор, бэрхшээл төвөгтэй байдлуудыг харгалзан үзэж орчны амар тайван байдлаа хадгалахыг хичээгээрэй.
Азтай өдөр. Од гараг таныг ивээгээд байх шиг, хамгийн эрсдэлтэй ажил нь амжилттай дуусаж, олон таатай зүйлс танд тохиох болно. Хяналт шалгалтыг саад бэрхшээлгүй даван гарах, түвшин тогтоох шалгалтаа амжилттай гүйцэтгэх зэрэг нь таны хувьд маш том боломжийг нээж өгөх юм. Өөртөө шийдэмгий байж зоригтойгоор алх, эргэлзээ тээнэгэлзээ нь таны цагийг хороохоос цаашгүй юм.
Эрч хүчтэй өдөр. Жижиг сажиг зүйлс эсвэл хуучин баригдмал ажилдаа бус шинэлэг санаа, шинэ төлөвлөгөөндөө анхаарлаа бүрэн дүүрэн хандуулж чадвал танд амжилт ойрхон байна. Та гол цэгээ олж барьж авч чадвал энэ нь таны амжилтын гол түлхүүр байх болно. Мөнгө санхүүгийн хувьд гацаанд орж болзошгүй тул хүнд байдалд ороогүй байгаа дээрээ санхүүгийн зарцуулалтдаа тооцоотой хандаарай.
Тааламжгүй өдөр. Томилолтоор явах, ашиг олох зэрэг нь сэтгэл санааны тайтгарлыг авчрахгүй. Жижиг сажиг асуудлууд таныг тойрон эргэлдэж, зарим таатай зүйлсийг баллаж мэднэ. Сэтгэл санаа тогтворгүй, ачаалал ихтэй байх нь бие организмыг тань доройтуулж мэднэ. Энэ өдрийн хандлага нь ямар ч өөдрөг сайхан сэтгэл, уур амьсгалыг таагүй болгож мэднэ.
Хүнд бодол, таагүй байдлыг урьдчилан харах зөн совин таныг амар тайван байлгахгүй. Өөрийн дотоод дуу хоолойг сонсож хамгийн таагүй зүйлд ч өөрийгөө бэлдэх хэрэгтэй. Бүсгүйчүүдийн хийж, зохион байгуулсан үйл ажиллагаа нь өөрийн тань хувьд амжилттай байх боловч олон хүнд үнэлэгдэх байдлаараа тийм ч амжилттай байхгүй бололтой.
Болгоомжлох өдөр. Аялал жуулчлалаар явах, замд гарахгүй байхыг зөвлөж байна. Од гарагийн таагүй байрлал нь энэ ордны хүмүүсийг ивээхгүй. Өдрийн хандлага бүхэлдээ таагүй байх тул таны хувьд олон зүйл рүү зэрэг тэмүүлэх, аз туршсан аливаа үйлдэл хийхгүй байхыг зөвлөж байна. Хүчээ зөв хуваарилан ажлаа төлөвлөж чадвал ямар нэгэн алдаа гаргахаас сэргийлж чадна.
Хайр ундарсан өдөр. Хамгийн үр бүтээлтэй, таатай өдрүүдийн нэг байна. Таны хувьд хайртай хүмүүстээ зориулах цаг хугацаа тань богино хэдий ч толгой эргүүлсэн олон асуудалтай зэрэгцээд гэр бүл, үр хүүхдэдээ хайр халамжаа харамгүй зориулна. Харин бусдын өмнөөс шийдвэр гаргах, бусдын төлөө эрсдэлтэй алхам хийх, хэт их зарлага гаргахаас зайлсхийгээрэй.
Туйлын болгоомжтой, анхааралтай ажиллахыг од гараг танд анхааруулж байна. Таны хийж буй ажил зөвхөн танаас биш олон хүчин зүйлээс бүтэж байгаа ч ямар нэг байдлаар буруудвал танд буух буулт нь илүү ноцтой байх магадлалтай. Өөрийн байр сууриа хамгаалж үлдэхийн төлөөх тэмцэл өрнүүлэхгүй байхыг сануулж байна. Шинэ танил эсвэл танихгүй хүмүүсээс болгоомжил. Хамаг бүгдээ тоочихгүй байсан нь дээр.
Зөрчилтэй өдөр. Шударга ёс, дэг журмыг эрхэмлэнэ. Өнөөдөр танилцсан хүнтэйгээ яриа нийлж, олон зүйлийн талаар ярих ч биеэ авч явах байдал нь танд огтхон ч таалагдахгүй. Эсрэг хүйсийн хүнтэй харилцахдаа хэт баригдмал, дүр эсгэх хэрэггүй. Та өөрийнхөөрөө л бусдын нүдэнд дулаахан, тэдний итгэлийг амархан олж чадна. Өнөөдрийн ажил тань төлөвлөсний дагуу явагдаж чадахгүйгээс болж таны ажил нэлээд оройтох бололтой.
Тааламжгүй өдөр. Оюуны ачаалал өндөртэй, мэргэжлийн хүрээн дэх аливаа асуудалд болгоомжтой, хариуцлагатай хандаарай. Амьдралын эрч хүч тийм ч таатай биш байгаа нь эрчүүдэд илүү нөлөөлнө. Биеийн хүчний аливаа ажил хийхээс татгалз. Таагүй гэнэтийн осол аваарт өртөж болзошгүй тул биеэ энхрийлээрэй. Томоохон худалдаа наймаа хийх гэсний хэрэггүй .
Хямралтай өдөр. Өнөөдөр та өөртөө болон аав ээждээ бүхий л цаг хугацаагаа зориулахыг хүснэ. Элдэв дэмий ярианаас холуур байхгүй бол төвөгтэй байдалд орж болзошгүй. Хэнэггүй, өөрийнхөөрөө хүмүүсээс хол байсан нь өлзийтэй. Ээлжийн амралтаа хэзээ авахаа шийдвэрлэж өөртөө амралтыг бий болгохгүй бол та өвдөх магадлал өндөр байна. Зарим нэг таагүй асуудлаас үүдсэн сэтгэл хямрал нь магадгүй сэтгэл зүйч дээр очиход хүргэнэ.
Хүнд өдөр. Эрүүл мэндийн хувьд асуудал үүсэж магадгүй. Ахимаг насны хүмүүс илүүтэй хууч өвчин хөдлөх, зүрх судас өвдөж, даралт ихсэж магадгүй. Санхүүгийн хувьд асуудал үүсэж болзошгүй. Таны үрэлгэн бодлогогүй үйлдлээс ихээхэн зүйл шалтгаална. Хайр дурлалын хувьд таатай бус бүтэлгүйтэлтэй учрах магадлалтай тул адал явдлаас холхон байсан нь дээр.
Энэ өдөр таны эмх цэгцтэй мөн чадварлаг байдал тань амжилт авчирна. Таны зүтгэлийг үнэлэх болно. Тийм хэдий ч та зорилгодоо үнэнч байж тэвчээртэй, тууштай ажиллахыг зөвлөж байна. Таны сэтгэлийг зовоосон асуудал үүсэх болно. Та өөрийгөө бүхэлд нь энэ асуудалд зориулж болохгүй. Та үүссэн асуудлыг зохицуулахын хэрээр амьдралыг өөр өнцгөөс нь харж, өөрийгөө өөрчлөх боломж олдоно.
Таатай өдөр. Өнөөдөр эрчүүд өөрийн нууцлагдмал авьяасаа нээн илрүүлэх боломж тохионо. Тэд хамтран ажиллагсад, найз нөхдөөсөө олон сайхан сургамжийг, туршлагыг хуримтлуулж чадсан. Өнөөдөр амьдрал дээр тэд хэрэгжүүлж чадна. Романтик болзоо төлөвлөж түүнийгээ дотнын хүмүүсийн тусламжтайгаар амжилттай хийж чадна.
Азтай өдөр. Өнөөдөр та хамгийн хүнд боломжгүй ажлыг авсан ч амжилт олох болно. Хосуудын хувьд санхүүгийн бэрхшээл гарч болзошгүй учир аливаа худалдан авалтдаа тооцоотой ханд. Хүүхдүүд ямар нэгэн асуудал үүсгэх ч бүсгүйчүүд энэ асуудалд анхаарал тавьж сайнаар шийдвэрлэж чадна. Та өнөөдөр нөхөртэйгөө хайрын романс үүсгэхийг хүснэ. Удаан яваагүй болзоог төлөвлөж, өөрийн хүсэлдээ автах болно.
Эерэг хандлагатай өдөр. Таныг өнөөдөр эерэг сайхан зүйлс хүлээж байна. Энэ нь бүсгүйчүүдийн хувьд илүү тохиолдоно. Гоо үзэсгэлэнгээрээ та олон зүйлийг нааштай, эерэг болгож, бусдад сайн сайхныг бэлэглэж чадна. Мөн тэд өөрийн хүссэн зүйлийг авахыг эрмэлзэнэ. Танд тулгарсан асуудалд хөнгөн хуумгай хандах гэсний хэрэггүй. Их бага аль нь ч бай нухацтай бодож шийдвэрлээрэй.
Өөдрөг өдөр. Өнөөдөр та тооцоолоогүй зарлага гаргахаас зайлсхий. Өөрийн санхүүгийн байдлаа эргэн хараарай. Танилцаад удаагүй танил тань ажил хэргийн хувьд хамтран ажиллахад таатай, танд ихээхэн тус дэм болох болно. Таныг мэхэлсэн, итгэл даагаагүй хүмүүсээс алсуураа зайгаа барьсан нь дээр. Таны өнөөдөр гаргасан шийдвэр ойр тойрны хүмүүст гайхалтай нөлөө үзүүлж, бахархлыг төрүүлэх болно.
Хямралтай өдөр. Бага зэргийн үл ойлголцлыг эс тооцвол өнөөдөр ерөнхийдөө тайван өнгөрөх болно. Санхүүгийн хувьд гэнэтийн зардал гарснаас жаахан хүндрэл учирна. Үүнээс үүдэлтэй та санхүүгийн тооцоогоо эргэн харна. Ашиггүй, санаанд нийцэхгүй ажилд заавал хамтрах гэж зүтгэх хэрэггүй. Төвөгтэй бодол санаагаар тархиа дүүргэх хэрэггүй.
Өнөөдөр томоохон худалдан авалт хийх, хөрөнгө оруулалт хийхгүй байхыг анхааруулж байна. Бага хэмжээний зардал нь ч таныг санхүүгийн тогтворгүй байдалд хүргэнэ гэдгийг санаарай. Аливаа зүйлд хянамгай ханд. Эрсдэлд орж болзошгүй ямар ч ажлаас хойш суух, барьж авахгүй байхыг анхааруулж байна. Оройдоо сэтгэл санаа хямарч, бие муудаж магадгүй.
Азтай өдөр. Та өнгөрсөн амьдралаа эргэцүүлж бодно. Үүнтэй зэрэгцээд ирээдүйгээ ч төлөвлөж чадна. Та амьдралдаа томоохон өөрчлөлт хийхийг хүснэ. Энэ нь гэр бүлийн хамтын мөрөөдөл төдийгүй та хань ижилтэйгээ энэ тухай ярилцаж өнөөдрөөс эхэлж чадна. Ойр дотнынхоо хүмүүст онцгой анхаарал тавих нь таны үүрэг тул та энэ өдөр ч бас орхигдуулж болохгүй.
Зөрчилтэй өдөр. Гэр бүлийн хүнтэйгээ муудалцах, сөрөг довтолгоонд орж болзошгүй. Энэ тохиолдолд хүлээцтэй, тэвчээртэй байж, буулт хийхгүй бол асуудал хурцдаж тогооноосоо халих болно. Энэ нь эцэстээ ганцаардал, нулимс л авчрах болно гэдгийг санаарай. Аль болох бусдын асуудалд оролцохгүй, өөрийнхөө л урдхыг хийж, тайван байдлаа хадгалаарай. Оройдоо маш сайн амрахыг зөвлөж байна.
Тааламжтай өдөр. Гэр бүлийн болон ахуйн асуудлууд энэ өдрийг бүхэлд нь эзэгнэнэ. Өдрийн эхний хагасад та ганцаардмал мэт бүхий л зүйл таны толгой дээр овоорно. Харин хоёр дахь хагасад гэр бүл эв нэгдэлтэй хамтран бүгдийг хийж, төлөвлөж баяр баяслаар дүүрэн байх болно. Сэтгэл санааны байдал, амьдралын эрч хүч нэлээд дээгүүр байна. Эрчүүд гэр бүлийн үнэ цэнийг илүүтэй мэдэрнэ.
Амжилттай өдөр. Ихрийнхний ажил төрлийн хувьд бүх зүйл таны толгой дээр бөөгнөрнө. Та олон хүнийг удирдан залах авьяасаа шавхах хэрэг гарч мэднэ. Байгаа нөхцөл байдалдаа дасан зохицож илүүд шунахгүй байхыг зөвлөж байна. Бүх зүйлд бүтээлч сэтгэлээр хандаж чадвал өнөөдрийн ажил тань төвөггүй, гарын аясаар бүтэх болно. Олон хүний хувьд таатай, бүхий л төлөвлөсөн ажлаа амжилттай дуусгаж чадна.
Хоёрдмол өдөр. Танд ирэх гаднын сөрөг нөлөө маш их байгаа тул өөрийн эрч хүч, энергийг хэрэггүй зүйлд зарцуулах хэрэггүй. Ажил төрлийн хувьд харилцаа тогтоох, гэрээ байгуулах тухайд яарах хэрэггүй. Ажлын бүтээмж өндөр байх ч шинээр эхлүүлэхээс татгалз. Одоогийн нөхцөл байдал тань хангалттай ачааллыг бий болгох болно.
Хүлээцтэй байх өдөр. Энэ өдөр урлагийн салбарт ажилладаг хүмүүсийг амжилт хүлээж байна. Уран бүтээлийн ажилд амжилттай цаг үе тохиож байна. Эд хөрөнгийн байдал дээшилнэ. Та ажил хэргийн хүрээгээ өөрчлөхүйц санал хүлээн авна. Зөвхөн зөн билигтээ бүү итгэ. Өөрийн бодол санаагаа эрүүл ухаанаар үнэлж найзуудын зөвлөгөөг дага. Өнөөдөр эцсийн шийдвэр гаргах хэрэггүйг од эрхэс зөвлөж байна.
Таатай өдөр. Хол замд гарахгүй, аялал зугаалга төлөвлөхгүй байсан нь дээр. Эсрэг хүйсийн хүмүүстэй аядуу зөөлөн, уужим сэтгэл гарган харилцахыг одод зөвлөж байна. Шинэ санаа, ажлын шинэлэг нөхцөлийг бий болгох бодол төрсөн л бол дэвтрээ аван тэмдэглэл хий. Дараа дараагийн ажлаа үргэлжлүүлэн дэвтэртээ бичээрэй. Таны бүгдийг өөрчлөх, шинэчлэх гэсэн тэмүүлэл тань удахгүй биеллээ олно гэдэгт итгэж болно.
Хүнд өдөр. Хэт их ажлын ачаалал танд дарамт мэдрүүлнэ. Эсвэл гэнэт ирсэн мэдээнээс болж таны тайван тухтай байдал алга болно. Хийх үйлдлээ хөндлөнгийн хүний нүдээр харахыг оролд. Мэргэжлийн чиг хандлагаа яаран өөрчлөх нь алдаа байж болзошгүй. Хайрын сонирхолтой учрал тохиовол зугаатай байх бололтой. Ганцаар үдшийг өнгөрөөх хэрэггүй бололтой.
Азтай өдөр. Өнөөдөр та бүхий л зүйлийг өөр өнцгөөс харахыг хичээнэ. Энэ нь таны ертөнцийг үзэх үзэлд өөрчлөлт орсонтой холбоотой юм. Танд шинэ шинэ санаанууд хөвөрнө. Санхүүгийн хувьд таны бодож байгаагүй гэнэтийн орлого орж магадгүй. Энэ нь таны хичээл зүтгэлийн хариу үр дүн тул та баярлан хүлээн ав. Шинээр танилцах хүнээ сайтар таньж, мэд. Шууд бүхий л сэтгэлээ уудлах хэрэггүй.
Азтай өдөр. Аливаа эхлүүлсэн бүхэн тань цэцэглэн дэлгэрч ашиг орлого авчирна гэдгийг одод танд амлаж байна. Хэрэв танд ямар нэгэн шинэ төсөл төлөвлөгөөг санал болговол шууд зөвшөөрөх хэрэгтэй. Ямар ч шинэ ажил хэргийг эхлэхэд таатай байна. Та өөрийн боломжийн хэрээр шинэ мэдээ мэдээлэл цуглуулах, шинийг сурч дадахад таатай байна.
Таатай өдөр. Өнөөдөр та олон зүйл рүү самгардах хэрэггүй чухал шаардлагатай зүйл дээрээ бүхий л анхаарлаа төвлөрүүлэн ажилла. Ингэсэн тохиолдолд ямар нэг асуудлыг төвөггүй шийдвэрлэж чадна. Таныг өнөөдөр гэнэтийн бэлэг эсвэл шинэ танил хүлээж байж магадгүй. Хувийн амьдралд тань бодитой өөрчлөлт гарна гэж одод танд хэлж байна.
Аливаа ажилд эргэлзээ тээнэгэлзээгүй, шийдэмгий байж чадвал таны зоригтой алхам амжилтыг дагуулж мэднэ. Сэтгэл татах чадвар, романтик мэдрэмж өндөр байна. Хөнгөн хуумгай хандлага энэ өдрийн ажлыг тань баллаж мэдэх тул аливаа чухал асуудалд нухацтай хандаарай. Та өнөө орой цаг гарган сууж ирэх долоо хоногийн ажлын төлөвлөгөөгөө боловсруул. Тэгж чадвал таны хүссэнээс илүү үр дүн гарах болно.
Завгүй өдөр. Таны өөрийнхөө хүчинд итгэх итгэл тань тасралтгүй нэмэгдэж, бүх зүйл болж бүтэх мэт итгэл найдвар төрнө. Зөн билэг дээд цэгтээ, та бусдын үгэнд бус өөрийн совингоор бүхнийг шийдвэрлэх гэж хичээнэ. Өмнө гаргасан алдаа дутагдал нь танд маш том сургамж болж байгаа бөгөөд түүнийгээ засаж залруулах бүхий л зүйлийг хийх болно.
Завгүй өдөр. Хуучин дадсан арга барилаа өөрчлөх, шинийг эрэлхийлэх, нэвтрүүлэхэд тааламжтай байна. Бүх хугацаанд таны бодол, үйлдэл тань нийцтэй, олны таашаалыг хүртэж, бусдыг байлдан дагуулж чадна. Хамтрагчтайгаа илүү ойр дотно байж, ажил хэргээ урагшлуулах, ахиулах тал дээр төрөл бүрийн хөтөлбөр боловсруулж магадгүй.
Амжилттай өдөр. Дотоод сэтгэлдээ сөрөг энергийг хэрхэвч нэвтрүүлж болохгүй. Тиймээс байж болох бүх арга хэмжээг авч бүхнийг хяналтдаа байлгаарай. Таны сэдсэн зарим ажил тань нөлөө бүхий хүний анхаарлыг ихээхэн татна. Энэ нь танд шинэ боломж болж, урам зоригийг нэмэх болно. Та хэдий зоригтой байна түүнийхээ хэрээр үр шимийг нь хүртэх болно.
Уйтгар төрүүлсэн өдөр. Эрүүл мэндийн асуудал үүсэж магадгүйг анхааруулж байна. Хоол хүнсэндээ өмнөхөөсөө илүү анхаарахыг зөвлөж байна. Таагүйгээр төгссөн аливаа харилцаа сэргэх магадлал өндөр бөгөөд уучлал, гэмшил, тунирхал дунд нэлээд цагаа өнгөрүүлнэ. Энэ өдөр танаас бардам сэтгэл, биеэ тоох явдал ор мөргүй алга болох болно.
Таатай өдөр. Ирэх долоо хоногийн ажлаа төлөвлөн өнөөдрөөр хийж гүйцээгүй ажлаа амжуул. Магадгүй хэн нэгэнтэй холбоо харилцаагаа сэргээж, дурсамж түүх хөврүүлж амжина. Өөрийн хүч бололцоогоо хэтрүүлэн үнэлэх хэрэггүй. Энэ нь магадгүй биеэ тоох, их зан гаргах эх үүсвэр болох болно. Гэхдээ зөвхөн хувь хүний ухамсраас үүдэх зүйл юм. Ахмад настнуудад таатай өдрүүдийн нэг юм.
Таатай өдөр. Таны барьж авсан ажил тань хормын дотор бүтэмжтэй болж таныг өөрийг тань гайхшируулж магадгүй. Гараас гарч өгдөггүй зарим ажил нь юу болов гэмээр нүд ирмэхийн зуур бүтэх нь танд ихээхэн баяр баяслыг авчирна. Та өөрийн туулсан зам мөрөө эргэн нэг дүгнэж цэгнэхийг хүснэ. Бүх төрлийн харилцаанд эерэг таатай байна.
Хянуур өдөр. Зарим нэг нь ажлаас өөр зүйл мэдэхгүй хэнхэглэх, өөртөө хэт их ачаалал үүрэх нь цаашлаад стресс ядаргааг бий болгож, эрүүл мэндийг хохироож мэднэ. Энэ нь ихэвчлэн дунджаас дээш насныханд илүүтэй мэдрэгдэнэ. Харин хэт яарах, дүгнэлтээ зөв хийж чадахгүй байх нь таныг буруу зүйл хийхэд ихээхэн нөлөөлж магадгүй. Цэвэр агаарт гарч зугаалах, идэвхтэй амрахад тохиромжтой.
Ээдрээтэй өдөр. Энэ ордны бүсгүйчүүдийн хөгжилтэй зан, хурц мэргэн үг хэллэг, авхаалжтай байдлаараа олны анхаарлын төвд орж чадах нь гарцаагүй. Гэвч та наргиан тоглоомоо хэтрүүлчихвэл эцэстээ шоглоом болж мэднэ. Харин эрчүүд өөрийн хүслээ боломжтойгоо харьцуулан үзэж ямар нэгэн шийдвэрт хүрэхийг зөвлөж байна.
Эрч хүчтэй өдөр. Шударга ёс, аюулгүй байдлынхаа төлөө тэмцэх, үзэл бодлоо илэрхийлж магадгүй. Таны итгэл үнэмшил, тууштай байдал тань ирээдүйн их үйлсийн эхлэлийг тавихад ихээхэн нөлөөлж магадгүй. Аливаа хар хүч, муу муухайгаас аль болох зайлсхийж байх хэрэгтэй. Өөрийгөө итгэлтэй, найдвартай хүмүүсээр хүрээлүүл.
Ачаалалтай ажиллавал сэтгэл санаа тавгүй болно. Аливаа асуудлыг хүндээр бүү хүлээж ав. Таны гаднын нөлөөлөлд автах байдал их байх тул ужиг өвчин тань сэдрэх болно. Хэрэв гэнэт өвдвөл сэтгэлээр унах магадлалтай тул аль болох эерэг бай. Эрүүл мэнддээ сайтар анхаар. Харин хилэнцийнхний хайр дурлалын асуудал тийм ч муугүй байна.
Эерэг өдөр. Таны олсон орлого тань зарлагаасаа давж чадахгүй, харин ч хасах талдаа хэлбийх болно. Энэ нь таныг хэт үрэлгэн байдлаа засах, ашиггүй зардлаа, зайлшгүй бус худалдан авалт хийхгүй байх анхааруулгыг өгч байна. Санхүүгийн байдлаа тогтвортой байлгахыг хүсвэл дээрх бүгдгийг баримтлах хэрэгтэй. Таны үнэнч шударга зан, хүнлэг чанар тань аливаа сөрөг үр дагаврыг арилгахад тусална.
Ивээн тэтгэгчид болон ажил хэргийн түншүүдийн дэмжлэг тусламжид хэт найдах нь өөрийн ажлыг эрсдэлд оруулсантай адил болох тул бүх зүйл дээр нэмэлт төлөвлөгөөтэй байхыг зөвлөж байна. Бизнес санхүүгийн асуудалд амжилт ололт арвинтай байх магадлал өндөр байна. Бүсгүйчүүд хайр сэтгэлийн холбоотой асуудалд амжилттай байна.
Бодлогошрох өдөр. Гүн ухаан, бясалгал зэргийг хийж ганцаар байж сэтгэл санаагаа ариусган тайтгарах нь танд тустай. Бүхнийг эргэцүүлэн бодох, тунгаах боломж олдоно. Ахлахын тань санал зөвлөгөө таны бодолтой зөрөлдөж байгаа ч та өөрийн ажилдаа уялдуулан хэрэгтэйг нь ажил хэрэг болгож, хэрэггүйг нь хэрэгжүүлэх гэсний хэрэггүй. Өөрийн бодол өөртөө зөв байна.
Тэвчээр шаардсан өдөр. Таны хийж буй ажил, хөөцөлдөж буй аливаа зүйл тань бүтэмж муутай, бор толгойгоороо хийж чадахгүйд хүрнэ. Танд хэн нэгний тусламж дэмжлэг заавал хэрэгтэйг сануулж байна. Гэсэн ч та санхүү мөнгөтэй холбоотой асуудлыг өнөөдөр шийдвэрлэх гэсний хэрэггүй. Та аливаа үүссэн нөхцөл байдлыг даван туулах сэтгэлийн хатыг өөртөө бий болгоорой. Таны таагүй байдал удаан үргэлжлэхгүй.
Хямралтай өдөр. Өөрийн хүсэл зоригийг умартаж өөрт хамааралгүй зүйлд хошуу дүрснээс санаатай биш ч таагүй зүйлд орооцолдож мэднэ. Гэвч санаагаа хэт чилээх хэрэггүй. Асуудал сайн үр дүнд хүрч чадна. Өмнөх өдрүүдийн таагүй сэтгэгдлийг өнөөдөр үлдэн хөөж чадахгүй бодсоор, хамаг тархиа ядраана. Таны өвчин, бага хэмжээний тавгүйтэл тань танаас өөрөөс чинь ихээхэн шалтгаалах болно. Хэн нэгний ятгалга, муу нөлөөнд автаж болзошгүй тул биеэ хичээгээрэй.
Өөдрөг өдөр. Өнөөдрийн төлөвлөсөн ажил тань санасан зоргоор бүтэхгүй. Таны өмнө өөр нэг чухал амжуулах ажил гарч ирнэ. Магадгүй танд өнөөдөр их хэмжээний мөнгөний ажил орж ирэх болно. Үүнийгээ дагаад таны хүсэж мөрөөдөж байсан зүйлүүд биеллээ олох боломж нээгдэнэ. Хувийн зохион байгуулалтаа сайжруулж өөрийн үйлдэлдээ хянамгай хариуцлагатай хандахыг зөвлөж байна.
Эрүүл агаарт гэр бүлийнхэнтэйгээ зугаалах, номын худалдаагаар орж шинэ ном худалдан авах эсвэл дуртай хоолны газраар үйлчлүүлэх гэх мэт өөрт болон гэр бүлдээ таатай уур амьсгалыг бүрдүүлж, сэтгэл ханамжаа дээшлүүлж чадна. Уран бүтээл туурвидаг хүмүүс амралтын өдөр хамааралгүй дотоод мэдрэмждээ захирагдаж завгүй ажилласаар л байх болно. Ганц бие хүмүүс аливаа зүйлийг хялбарчлахыг, аль болох бэлэнчлэх сэтгэлгээгээр өнөөдрийг барна.
Өнөөдөр таныг сэтгэл санааны тогтворгүй байдал, уур бухимдал хүлээж байна. Энэ нь ойр дотнын хүмүүстэй хэл амаа ололцохгүй хэрүүл шуугианд өртөж магадгүйг хэлж байна. Та аль болох аядуу зөөлөн хоёрдмол санаагүй, төвийг сахисан байдлаар асуудлыг шийдвэрлэх нь гэр бүл найз нөхдийн эв найрамдлыг батжуулахад тус дэмтэй байна. Мөнгө санхүү дээ анхаарал тавьж тооцоо хийж үзэхэд гэмгүй.
Өнөөдөр та урд урдынхаасаа илүүтэй хичээж, мэрийлттэйгээр ажиллах ч энэ нь тийм ч амжилттай биш байна. Танаас үл шалтгаалах зүйлээс болж зэмлэл хүртэж магадгүй. Ойлголцоход цаг хугацаа хэрэгтэй ч энэ нь удаан үргэлжлэхгүй. Гэхдээ ажлын идэвх чармайлтаа бууруулж аливаа алдагдал гарахаас сэргийлэх хэрэгтэй. Өөрийн бодол санаагаа хэт тулгаснаас болж зарим хүнтэй муудалцахад хүрнэ. Тэгсэн хэдий ч ажилдаа өөрийгөө бүрэн дайчилснаар зарим нэг зүйлийг залруулж чадна.
Таатай өдөр. Өнөөдөр танд өөрийн үзэл бодлоо хамгаалах, олны өмнө шударга үнэний төлөө зогсох зайлшгүй шаардлага тулгарна. Та өөрийн гадаад төрх, үг хэлээ нэлээд анхаарч бусдын өдөөн хатгалга турхирсан аливаа хэргийг амжилттай намжааж чадна. Таны санхүүгийн байдал санаа зовохооргүй байгаа тул ойр дотнын хүмүүст буян үйлдэж, баярлуулахыг хичээгээрэй.
Бүхий л өдрийн турш ачаалал ихтэй байж тавгүйтнэ. Хувийн амьдрал тань тогтвортой бус, гэр бүл хайртай хосуудын дунд зарим нэг үл ойлголцол үргэлжилнэ. Аливаад сэтгэлийн хөдлөлөөрөө ханддаг зан тань таныг улам ихээр гутрахад хүргэнэ. Ганц бие эрчүүдийн хувьд шинэ хайр дурлал маш хүчтэйгээр нөлөөлөх боловч удахгүй унтарна. Энэ бүхэнд сэтгэлийн асар их тэвчээр хэрэгтэй болохыг анхаар.
Таагүй өдөр. Та өнөөдөр өөртөө хэт итгэмхий, өөрийнхөөрөө дур зоргоороо зан гаргаж бусдыг үл хүндэтгэсэн байдлаасаа болж ганцаардлыг мэдрэх болно. Уян хатан байж бүхий л нөхцөл байдалд туйлшрахгүй байхыг од эрхэс сануулж байна. Хүссэн зүйлдээ хүрэх зам тань хэн нэгнийг гишгэчиж, дорд үзэхгүй, сайн сайхныг араасаа дагуулсан буян хурсан, шулуун дардан байхын төлөө бүхий л чин сэтгэлээ зориулахыг зөвлөж байна.
Хүнд өдөр. Өнөөдөр таны сэтгэл санаа хямарч болзошгүй тул өөрийн бодолтойгоо ганцаараа байж сэтгэл санаагаа тайвшруулаарай. Найз нөхөд, төрөл төрөгсөд болон нөлөө бүхий хүнээс тусламж дэмжлэг авах шаардлага гарч болзошгүй. Амьдралдаа сэтгэл хангалуун биш байгаа тань ойр тойрны хүмүүсийн санааг зовооход хүргэнэ. Муу бодол санаа, урвагар зангаа орхиод салхинд гарч алхах, толгойгоо сэргээх хэрэгтэй.
Зөрчилтэй өдөр. Хувийн амьдралд тань сэтгэл түгшээсэн зүйл тохиолдож болзошгүй. Энэ өдөр гэр бүлд харилцан таагүй байдлаар дүүрэн байх нь. Эерэг энерги, эрч хүчээр цэнэглэгдэхийн тулд байгаль дэлхийтэйгээ ойр байж аль болох бясалгал хийж, тархиа амрааж, тайвнаар бүхий л зүйлийг харахыг хичээ. Таны зүтгэл талаар болохгүй гэр бүлдээ амар амгалан байдлыг бэлэглэж чадна.
Эргэцүүлэх өдөр. Харилцаа холбоогоо өргөтгөж, шинээр танилцсан хүмүүстээ илүү ихээр анхаарлаа хандуул. Болгоомжгүй үг хэллэгээсээ болж таагүй байдалд орж болзошгүй. Өнөөдөр эрчүүдийн хувьд сексийн мэдрэмж тун өндөр байна. Хайр дурлалын хувьд өрнөл ихтэй, ахиц ихтэй сайхан харилцаа үргэлжилнэ. Бүсгүйчүүд өөрийн өнгөрснийг эргэцүүлэн тунгаахад тун таатай байна.
Таатай өдөр. Уран бүтээлчдийн хувьд ажлын өрнөл, ажлын амжилт арвинтай байх бөгөөд ашигтай захиалга ч хүлээж авч болзошгүй. Таны ажлын амжилт зөвхөн танаас өөрөөс тань шалтгаалах болохоор өөр зүйл рүү анхаарлаа сарниулалгүй, зөвхөн хийж байгаа зүйлдээ бүхий л зүрх сэтгэлээ зориулаарай. Таны тооцоолоогүй саад бэрхшээл тулгарч мэдэх ч та үүнийг өөрийн авьяасаараа хөнгөхөн даваад гарч чадна.
Бухимдалтай өдөр. Ажил ширээн дээр тань овоороотой байсан ч танд түүний ард гарах итгэл алга. Болсон болоогүй оролдож байгаад цагаа дуусахаар харина даа гэсэн үүднээс ажилдаа хандана. Амьдралын идэвх муутай хүмүүс мөнгө төгрөг, санхүүгээ дээшлүүлнэ гэж яриад ч хэрэггүй. Таны гол дутагдал тань түргэн ааш, уур бухимдал болоод байна. Ганц бие хүмүүс хайр дурлалын мөрөөдөлдөө автаад илүүг бодох зайгүй байна.
Хямралтай өдөр. Ихэнх хүмүүсийн хувьд мөнгө төгрөгийн хувьд үрэлгэн байдал болон зардал өсөх хандлагатай. Учир нь таны ажилтай холбоотой саад бэрхшээл тулгарч магадгүй. Өрсөлдөгчийнхөө илт давуу дайралт, хий хоосон хөөргөдлийг их хүндээр тусгаж авсны хэрэггүй. Үүний оронд өмнөх ажлаа маш амжилттайгаар хурдан хугацаанд дуусгахдаа бүхий л анхаарлаа хандуул.
Та аливаа зүйлд хэт их хичээх хэрэггүй. Энэ нь таныг бүр ядрааж орхино. Түр зуурын сэтгэл хөөрөлдөө хэт автах хэрэггүй. Уужуу амьсгаа аваад тайвнаар бодоод үзвэл энгийн зүйлээс бүхий л асуудал үүссэн байхыг ойлгоно. Эрчүүд ажлаа гүйцэтгэхдээ бодит байдлыг илүүтэй харгалзан үзэхийг хичээгээрэй. Хувийн амьдралын аар саар асуудал таны толгойноос мартагдсан гэлтэй хөнгөн байна.
Таатай өдөр. Таны бусдыг татах чадвар, ажлаа чин сэтгэлээсээ, урам зоригтой хийдэг хичээл зүтгэлтэй зан тань танд эергээр нөлөөлж санхүүгийн болон материаллаг байдлаа дээшлүүлэхэд ихээхэн нөлөөлөх болно. Өнөөдөр таны хувьд тооцоолоогүй олон үйл явдлууд тохиолдоно. Таны хувийн амьдрал өөрчлөгдөж болохуйц ашигтай, хэрэгтэй санал хүлээж авна. Олдсон боломжоо алдаж болохгүйг зөвлөж байна.
Хамтын ажиллагаа, ажил хэргийн санал хүлээн авахад таатай өдөр. Амьдралын эрч хүч, дур булаам байдал өндөр түвшинд байна. Гэхдээ таны зан ааш өнөөдөр бага зэрэг тогтворгүй байх бололтой. Үүнийг даван гарахын тулд дуртай хөгжмөө сонсож, хуучны сайхан үеэ дурсаарай. Хариу үйлдэл хийхдээ ч бодолтой шийдэмгий байх нь амжилт авчирна.
Эерэг өдөр. Таны оролцоог шаардсан ямар нэгэн таатай бус зүйл тохиолдож болзошгүй. Гэвч та өөрт хэт их хамааралгүй зүйлтэй хутгалдахыг хүсэхгүй. Ямар ч нөхцөл байдалд өөрийнхөө бодолдоо үнэнч байхыг зөвлөж байна. Уужуу тайвнаар сэтгэж, ухаарч амьдралд хандах юм бол түрэмгийлсэн, хүчилсэн бүхий л таагүй байдлаас төвөггүй гарч чадна. Хайр дурлалын харилцаанд анхаарлаа хандуулж, романтик байдлаар оройг өнгөрүүлээрэй.
Болгоомжтой байхад илүүдэхгүй өдөр. Таны ажил хэрэг таатай байж, гэрээ хэлэлцээр хүссэн үр дүнг авчирна. Худалдаа наймааны ажил эрхэлдэг бол мөн л амжилт таныг тосож байна. Гэхдээ илүү анхааралтай байж, бусадтай харьцах харьцаандаа сэтгэл хөдлөлөөр хандахгүй байхыг сана. Эс тэгвээс танд атаархаж явдаг зарим хүмүүсийн муу явуулгад өртөх магадлалтай байна.
Амжилттай өдөр. Та өөрийн хүсэл тэмүүллийнхээ төлөө юуг ч хийхэд бэлэн байсан үе тань өнөөдөр дахин ирэх болно. Шинэ ажлын төлөвлөгөө тань танд боломжийг нээж өгнө. Хамтрагч нартайгаа эе эвийг эрхэмлэ. Тэдний анхаарлын төвд байх хэрэггүй. Бодож санасан зүйлээ хамтрагчтайгаа илэн далангүй хуваалц. Та энэ ажилдаа бүхий л хүч авьяасаа зориулан ажилла. Тэгвэл амжилт таныг дагах болно.
Энэ өдөр өөрийгөө дүгнэж цэгнэх болон бодит байдлыг түлхүү анхаарах хэрэгтэй байна. Тайван хэмнэлд өдөр тутмын ахуйн ажлыг хийж өнгөрүүлэхэд таатай байна. Өөрийн хариуцлагагүй болон нэрэлхүү зандаа анхаараарай. Тайван байдлаар өөрийн дотоод бодол санаа, хийх үйлдлээ удирд. Гэхдээ бусдын дотоод мэдрэмжийг олж харахыг хичээгээрэй.
Хоёрдмол өдөр. Бүсгүйчүүдийн сэтгэл санааны байдал тогтворгүй байна. Энэ нь хэн нэгэнтэй үүсгэх харилцааг төвөгтэй болгож магадгүй. Өнөөдрийн таны дуулсан мэдээ мэдээллүүд бүгд сөрөг мэт санагдаж таны хандлагууд бүгд таагүй байх болно. Өөрийнхөө алдаа дутагдалд шүүмжлэлтэй хандахыг зөвлөж байна. Бүтэлгүйтэл, урагшгүй санаа нь хэн нэгний нөлөөнөөс болоогүй гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Таагүй байдал удаан үргэлжлэхгүй.
Хоёрдмол өдөр. Хувийн амьдралд эсвэл ажил хэргийн талбарт ямар нэгэн сонголт хийх мөч тулгарч магадгүй. Магадгүй амьдралаас та их зүйлийг хүлээлгүй, өөрийн хүүхдүүддээ ихээр итгэж найдах ч таныг итгэл найдварыг талаар өнгөрүүлэхгүй байх болно. Хайр дурлалын хувьд харилцан ойлголцол, уучлал зэрэгцэн оршино.
Завгүй өдөр. Алсын томилолтоор явсан хүмүүсийн ажил амжилттай бүтэж хугацаанаасаа өмнө ирж магадгүй. Мөн ойрын хугацаанд орлого орно гэж найдах хэрэггүй тул хийж байгаагаа цэгцэлж дуусгах, шинээр орлогын эх үүсвэр бий болгох тал дээр хичээнгүйлэн ажилласан дээр. Та сайн дурын ажилд ихэнх цагаа зориулах бөгөөд үүнээсээ маш их эерэг энергийг авах болно.
Таатай өдөр. Ойрын үед од гараг таныг ивээж байгаа тул богино хугацаанд хэрэгжиж болохуйц ажлаа эхлүүлэх, эсвэл биелүүлж болох мөрөөдлөө биелүүлэхэд таатай байна. Зарим төлөвлөхөөс зүрхшээж байсан ажлаа ч эхлүүлэхэд тохиромжтой бөгөөд үр дүн нь таны бодсоноос ч илүү байж мэдэх юм. Харин мөнгө санхүү, хөрөнгө оруулалтай холбоотой эрсдэлтэй ажил хийхгүй байсан нь дээр.
Зөрчилтэй өдөр. Нэг зүйлдээ тууштай байж өөрийн төлөвлөгөөг өөрчлөх, зорилгоосоо хазайх хэрэггүй. Бусдын үг хэл, нөлөөнд автаж стрессдэж бухимдах нь таныг улам цухалдуулж, тавгүйтүүлэхээс цаашгүй. Өөрт ашигтай байж болох бүх боломжийг эрэлхийлж, алсын төлөвлөгөө гарга. Хугацаагаа тодорхой бичиж, хамтран ажиллах хүмүүсээ тодорхойл.
Амьдралын эрч хүч дээшлэх нь мэргэжлийн үйл ажиллагаанд таатай нөлөө үзүүлнэ. Хамт олны дунд эзлэх байр суурь, нэр нөлөө тань таны хичээл зүтгэл сүүлийн үед хийсэн бүтээмж өндөртэй, амжилттай ажлуудтай нийлэн таныг тушаал дэвших, цалин нэмэх зэрэгт эерэг нөлөө үзүүлнэ. Нэлээд удаан хугацаанд шийдвэрлэж чадаагүй асуудлаа шийднэ.
Зөрчилтэй өдөр. Сүүлийн үед барьсан ажил тань багагүй асуудал тарьж, харилцагч эсвэл хамтрагчтайгаа маргалдах явдал үүснэ. Таны гаргасан алдаа биш байсан ч та эелдгээр уучлал гуйх нь боловсон, соёлтой хүний гаргах үйлдэл гэдгийг санаарай. Чухал бичиг баримт болон гэрээ хэлэлцээр байгуулахад, тохиролцоо, зөвшилцөл хийхэд тохиромжгүй.
Таагүй өдөр. Таны дүнсгэр, дуугүй байдал тань эргэн тойрны хүмүүсийг түгшээх, бусдын анхаарлыг татахгүй байхын аргагүйд хүргэнэ. Хувийн орон зайгаа бүрдүүлж, өөрийгөө тусгаарлахыг хүснэ. Та өөрийн зорилгодоо хүрэх хүсэл оргилж байгаа ч дорвитой арга хэмжээ авч чадахгүйдээ өөртөө гутрах болно. Энэ өдөр бүхэлдээ сэтгэл санааны уналтад байна.
Таатай өдөр. Чухал хүнтэй танилцаж магадгүй. Нөхцөл байдлаас шалтгаалан гэнэтийн байдлаар ашиг авчирч магадгүй. Та өөрийн төсөөлж ч байгаагүй нөхцөл байдлаас өөрт ихээхэн ашигтай байдалд шилжинэ. Идэвхтэй бүтээлч, овсгоо самбаатай байж чадвал бүх зүйл танд эергээр нөлөөлөөд зогсохгүй таны хувийн амьдрал ч ихээхэн өөрчлөгдөнө.
Анхаарал болгоомж шаардсан өдөр. Санаандгүй байдлаар таны хийж буй ажлаас зарим зүйл нь сугаран хоцорсныг мэдэх болно. Та энэ байдлыг хянаж, илрүүлж чадаагүй бол ихээхэн асуудалд орж магадгүй байдалд орох байсан. Энэ өдөр танаас маш их хянуур, анхаарлыг шаардаж байна. Та өөртөө болон бусдын өмнө хариуцлагатай байж, хөнгөн хийсвэр хандахгүй байхыг зөвлөж байна.
Болгоомжлох өдөр. Та хууль эрхзүйн мэдлэг дутмагаас болж ямар нэгэн санхүүтэй холбоотой асуудалд унаж мэдэхээр байна. Мэдлэгтэй, туршлагатай мэргэжилтнээс сайтар зөвлөгөө ав. Санаандгүй хийсэн үйлдэл тань ихээхэн уршиг дагуулна гэдгийг санаарай. Гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, уучлал, амлалт өгөхөд тохиромжтой байна.
Сэтгэл зовниосон өдөр. Найз нөхөд, ойр дотнын хүмүүсийн талаарх сөрөг мэдээлэл нь энэ өдрийн хандлагыг таагүй болгож мэднэ. Та өөртөө сэтгэлзүйн хувьд хамгаалалт, бүрхүүлийг бий болгож аливаа таагүй зүйлийг өөрөөсөө зайлуулахыг хичээгээрэй. Таны аура гэмтсэн учир муу бүхэнд амархан өртөх, өвдөж шаналж магадгүй тул эрүүл мэнд, өөрийгөө хамгаалаарай.
Болгоомжлох өдөр. Түгшүүртэй, сэтгэл санаа тайван бус байдал мэдрэгдэнэ. Үүсэж болох гэнэтийн аваар осол, бэртэл гэмтлээс сэргийлж их ачаалал авахгүй, биеийн хүчний ажилд болгоомжтой хандахыг зөвлөж байна. Эрүүл мэндийн тал дээр ямар нэгэн өөрчлөлт гарч болзошгүй. Хоол хүнсээ сонгохдоо эрүүл ахуй, байгалийн гаралтайг нь сонгоорой.