Богд ар хорооллын 21а байрны өргөтгөлийн давхарт даацын хана, тааз нурааж, оршин суугчдын тав тухыг алдагдуулж байна гэсэн гомдлын дагуу холбогдох албаныхан ажиллалаа.
Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагчид очсон боловч объeктод ажиллаж байсан иргэд хяналт шалгалт хийлгэхээс татгалзаж, улсын байцаагчийн биед халдахаар оролдлого хийсэн байна. Улсын байцаагч бүрэн эрхийнхээ дагуу шалгалт хийхээр цагдаагийн байгууллагад дуудлага өгч цагдаа нарын хамт орох гэсэн боловч гадна хаалгаа онгойлгохгүй дотроо буулгалтын ажлаа үргэлжлүүлсээр байв.
Улмаар Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс, ОБГ-тай хамтран хүчээр нэвтэрч орохоор шийдвэрлэж, ОБЕГ-ын аврах 105 дугаар ангийг дуудаж хаалгыг онгойлгож оржээ.
Шалгалтын явцад 1 давхрын цутгамал төмөр бетон хучилтыг хавтанг эвдсэн, таазыг нураасан байдалтай байлаа.
Эвдсэн учир шалтгааныг тодруулахад, 2 дугаар давхарт гарах шат хийх гэж байгаа гэсэн тайлбар өглөө. Тус газар ажилласан мэргэжлийн хяналт, онцгой байдлын газрын улсын байцаагчид барилгын цутгамал хучилтыг эргүүлэн хэвийн байдалд оруулж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг хангахыг шаардаж, албан шаардлага өгчээ. Улсын байцаагч холбогдох бичиг баримтыг үзэж, хяналт шалгалтыг үргэлжлүүлэх юм.