Тэрээр өчигдөр орой 19 цагт Улаанбаатар хотын “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд онцгой үүргийн нислэгээр иржээ.
Өнөөдөр 10 цагт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч Андрис Берзиншийг албан ёсоор угтах ёслол Чигисийн талбайд болно. Дараа нь тэд Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх юм. Хоёр улсын Ерөнхийлөгч нар ганцаарчилсан уулзалтын дараа албан ёсны хэлэлцээ хийх юм.
Үүний дараа хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл өгөхөөр болжээ. Мөн өнөөдөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг Ерөнхийлөгч Андрис Берзиншид бараалхах аж. Харин үдээс хойш Латвийн Ерөнхийлөгч ГХЯ-нд болох Латви-Монголын бизнес форумд оролцоно.
Ерөнхийлөгчийн айлчлалтай холбогдуулан Латви Улсын тухай гэрэл зургийн үзэсгэлэнг Занабазарын мудейд нээх юм. Ерөнхийлөгч Андрис Берзиншийн хөтөлбөрт БШУ-ны сайд Л.Гантөмөртэй дугуй ширээний ярилцлага хийх асуудал багтжээ. Мөн тэрээр “Гандантэгчинлэн” хийдэд зочлох юм. Ингээд 18 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас онцгой үүргийн нислэгээр мордох гэнэ.