Байгаль орчин, аялал жуулчлалын яамныхан Өвөрмонголын Өөртөө засах орны Байгаль орчныг хамгаалах холбоотой хамтарч бүрэн шаталттай "LG 100/SC-MB" маркийн буюу "Эрчим хүчинд хэмнэлттэй, байгаль орчинд халгүй, утаагүй зуухыг манай улсад нэвтрүүлэхээр туршиж байна.
Эхний ээлжинд Баянгол дүүргийн 16 дугаар хорооны айлуудад 100 зуух тарааж, агаарын бохирдлыг бууруулахад бодитой үр дүн үзүүлэх эсэхийг үзэх аж. Уг төслийн нээлт энэ сарын 19-ны өдөр Ганданд боллоо. Нээлтэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх болон ӨМӨЗО-ны холбогдох удирдлагууд оролцсон юм.
ӨМӨЗО-ны Байгаль орчныг хамгаалах холбооны төлөөлөгчдийн хэлж буйгаар дээрх зуух нь түүхий нүүрс шатаахад гардаг утааг 50 хувь багасгах аж.
Мөн уламжлалт зуухтай харьцуулахад нүүрсийг 30, 50 хувь хэмнэх гэнэ. Ингэхдээ нүүрсийг бүрэн шатааж, зөвхөн үнс л үлддэг байна. Зуухны гол онцлог нь ямар ч төрлийн түлш түлж болох аж. Ерөнхийдөө зуухыг ажиглахад энгийн зуухнаас бага зэрэг том байв. Хоёр талдаа шүүртэй хэсэгт нүүрсээ хийж түлдэг аж. Зуухыг тус дүүргийн 9,10,11,16 дугаар Хороонд турших юм. Хэрэв амжилттай болбол нийслэлийн гэр хорооллуудад үе шаттайгаар нэвтрүүлнэ. Үүний хажуугаар шахмал түлшийг хэрэглээнд түлхүү нэвтрүүлж, гэрийн дулаан алдагдлыг бууруулах цогц арга хэмжээ авна гэсэн. Ингэснээр агаарын бохирдлыг ойрын жилүүдэд эрс бууруулах боломж бүрдэх гэнэ.
Энэ үеэр сэтгүүлчид Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Батсууриас агаарын бохирдлыг бууруулахад ямар ажил хийж байгааг тодрууллаа.
-Засгийн газарт агаарын бохирдлыг бууруулах талаар асуудал тавьсан. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайдаар ахлуулсан үндэсний хэмжээний ажлын хэсэг байгуулагдаж байна. Уг ажлын хэсэг утааг бууруулах арга хэмжээг өргөн хүрээнд, өндөр хэмжээнд зохион байгуулах юм. Өмнө нь янз бүрийн шугамаар жижиг төслүүд хэрэгжиж байсан. Гэхдээ эдгээр төсөл нь хоорондоо уялдаагүй, маш жижиг байв. Тэгвэл үүнийг туршилтын төсөл байсан гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, дээрх олон төсөл утааг бууруулахад ямар нөлөө үзүүлж чадах, өөр ямар арга зам байгааг эрэлхийлсэн юм. Одоо бол утааг бууруулах бодит арга хэмжээг хэрэгжүүлэх цаг болсон. Утаа бууруулах зөвхөн нэг зуух сайжруулаад, эсвэл гэр хорооллын иргэдийг бүгдийг нь орон сууцанд оруулаад шийдэгдэхгүй. Ингэх боломж ч ойрын жилүүдэд байхгүй. Монголчууд гэрт амьдарсаар ирсэн. Цаашид ч амьдарна. Иймд хамгийн эхэнд гэр хороололд амьдарч байгаа хүмүүсийн түлсэн нүүрснээс ялгарах утааг яаж багасгах вэ гэдэг асуудал чухал. Мөн автомашинаас ялгарч буй утааг хэрхэн бууруулах талаар анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, цогц байдлаар шийдэх нь чухал юм. Уг ажил одоо эхэлж байна.
-Шинэ зуухны гол давуу тал юу вэ?
-Өвөрмонголын тусламжтайгаар хэрэгжүүлэх 100 зуухны төсөл бол технологийн шинэчлэлийн асуудал юм. Монголчууд өмнө нь галыг дороос нь ноцоо дог байсан бол энэ зууханд галаа асаачхаад дээрээс нь түлшээ хийж шатаадаг шинэ технологи. Намар анх энэ зуухны зохион байгуулалттай танилцсан. Түүнээс хойш олон удаа яригдсаар байгаад туршилтын төсөл хэрэгжихээр болж байна. Зуухыг 100 айлд тавиад айлуудын утааг тогтмол хэмжинэ. Ингээд уг зуухыг хэрэглэснээр утааны ялгаруулалт хэдэн хувиар багасгаж болох вэ гэдгийг гаргаж ирэх юм. Уг зуухны нэг давуу тал нь янз бүрийн түлш хэрэглэж болно. Ерөнхий танилцуулгаар дээрх зуух түлшний зарцуулалтыг гуравны нэг хувиас дээш хэмнэнэ гэж байгаа. Өөрөөр хэлбэл, нэг тонн нүүрс шатаадаг байсан бол 300 кг нь шатаагдахгүй гэсэн үг шүү дээ. Туршилт хийгээд үнэхээр тийм байгаа эсэх нь харагдана. Ер нь утааг бууруулахын тулд зуухны шаталтыг сайжруулах ёстой. Дараа нь түлшээ сайжруулах хэрэгтэй. Галыг ноцоох үед утаа хамгийн их ялгаруулдаг. Тиймээс гал өдөөгчийг хэрэглэх нь зүйтэй. Дээрээс нь утаа бага ялгаруулдаг, илч сайтай, зарцуулалт багатай түлш хэрэглэх учиртай. Ингэж байж бодит үр дүн гарна.
-Хэрэв туршилт амжилттай болвол гэр хорооллынхныг энэ зуухаар хангах уу?
-Бүхэлд нь хамарна. Гэхдээ гэр хорооллыг хэд хэдэн бүс болгосон байгаа. Нэн түрүүнд анхаарах бүсэд эхлээд нэвтрүүлэх юм. Үнэхээр үр дүнтэй байгаад цаашид нэвтрүүлэх нь зүйтэй гэж үзэх юм бол үйлдвэр байгуулна. Тэгж байж гэр хорооллыг зуухаар хангах ёстой.
Дээрээс нь түлшнийхээ асуудлыг шийдвэрлэнэ. Мөн дулаалга сайн байх хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд нийслэлийг зорих шилжилт хөдөлгөөн их болсон. Жилд бараг 10 мянга орчим өрх шилжин ирж байна. Иймээс эдгээрийг тараан байрлуулах, шилжилт хөдөлгөөнийг бууруулахад анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хаана хаанаа цогц бодлого явуулж байж утааг бууруулна.