Нийслэлээс алслагдсан аймгуудад амьжиргааны өртөг төвийн бүсийн аймгуудаас 1.5-2.5 дахин өндөр, дэд бүтэц муу хөгжсөн, иргэдэд үзүүлэх нийгмийн үйлчилгээний чанар, хүртээмж хангалтгүй байгаа. Энэ шалтгаанаас болоод хүн ам хот суурин газар руу шилжин нүүж, хот, хот орчимд хэт төвлөрөл бий болгож байгаа аж. Энэ нь ажилгүйдэл ядуурлыг ихсэхэд нөлөөлж байгаа юм.
Иймээс алслагдсан болон говийн бүс нутагт ажиллаж, амьдарч буй иргэдийн амьжиргааг дэмжих, бодит орлогыг нэмэгдүүлэх, иргэдийн орон нутагт ажиллаж амьдрах нөхцлийг сайжруулах арга хэмжээ авснаар хүн амын хэт төвлөрлийг сааруулах, дэд бүтэц, үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж нэмэгдэнэ гэж үзэж энэ тухай хуулийн төслийг хэсэг УИХ-ын гишүүн УИХ-д өргөн бариад байна. Мөн бүсийн нэмэгдэл олгодог болсноор алслагдсан болон говийн бүс нутагт багш, эмч нэр болон төрийн албан хаагчид тогтвор суурьшилтай ажиллаж, тухайн бүс нутагт үзүүлэх нийгмийн үйлчилгээний чанар хүртээмж сайжирна гэж төсөл санаачлагчид үзэж байгаа аж.
Алслагдсан бүс нутагт баруун бүс Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн нийслэлээс 1000, түүнээс дээш км алслагдсан сумдыг, говийн бүс нутгийн Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь, аймгийн нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийн хувьд доогуур, байгаль цаг уурын хувьд онцлог, дэд бүтэц, үйлдвэрлэл сул хөгжсөн сумдыг оруулахаар тооцжээ.
Дээрх нэмэгдлийг олгоход төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний алба хаагчдын цалинг жилд 10 хувь, өндөр настны тэтгэврийг 10 хувь нэмнэ гэж тооцвол 15 тэрбум, харин төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний алба хаагчдын цалинг 20 хувь нэмнэ гэж тооцвол 25 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй болох юм. Өөрөөр хэлбэл цалин, тэтгэвэрт зарцуулах зардал 2010 оны төсөвт тусгагдсанаас 2-4 хувь нэмэгдэх тооцоо гарч байгаа аж.
Б.Нар