gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -1
  • Зурхай
     4.05
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Эрүүл эхэд жирэмсний хордлого гэж байдаггүй

Эрүүл мэнд
2009-10-06
0
Twitter logo

Сүүлийн үед хөл хүндтэй бүсгүйчүүдийн сэтгэл түгших болжээ. Тэдний сэтгэлийг чилээж буй зүйл нь бараг л хөл хүндтэй бүсгүй болгонд тохиолддог нөгөөх жирэмсний хордлого гээч нь. Тэд амнаас ам дамжин өөр хоорондоо "Эх нь хордлоготой бол хүүхэд нь тархины даралттай гардаг гэнэ. Зурагтаар тэгж ярьсан. Хордлого тайлах эмчилгээг хийлгэхэд овоо хэдэн төгрөг зарцуулдаг. Одоо хордлогогүй байгаа бол төрөх дөхөхөөр заавал хордлоготой болдог гэсэн. Хордлого тайлдаг дусал, тариа байдаг гэнэ лээ" гэцгээн ярьж, зөвлөх аж. Тэдний энэ яриа өнгөн дээрээ эмэгтэйчүүд цугларсан газарт өрнөдөг амнаас ам дамжсан алдуул үг мэт байвч үнэн хэрэгтээ үр хүүхдээ эрүүл саруул төрүүлэхийг хүсэх эх хүний чин хүсэл юм.

Эхчүүд эмэгтэйчүүдийн сэтгэлийг эмзэглүүлсэн энэ асуултад хариулт авахаар Эх нялхасын эрдэм шинжилгээний төвийн Хүүхдийн мэдрэлийн их эмч Д.Бадамгаравтай ярилцсан юм. Тэргүүлэх зэрэгтэй, Клиникийн профессор цолтой тэрбээр эрүүл энхийн манаанд 26 дахь жилдээ зогсч буй ахмад эмч юм.

-Сүүлийн үед жирэмсний хордлоготой эхчүүдээс төрсөн хүүхэд тархины даралт, тархины цусан хангамж, хүчилтөрөгчийн дутмагшилтай төрдөг гэж хөл хүндтэй эхчүүдийн дунд яригдах болжээ. Эдгээр нь нэг өвчин юм уу, эсвэл тусдаа өвчин үү?
-Хүүхдийг тархины даралттай төрлөө гэж яриад байгаа. Даралттай юу, үгүй юу гэдгийг мэргэжлийн эмч үзэж байж тогтооно шүү дээ. Хүүхдийн тархины цусан хангамж болон хүчилтөрөгчийн дутмагшил гэдэг өөр ойлголт. Тэр болгон даралт ихтэй байдаггүй. Өөр олон янзын хам шинжээр илэрдэг. Түүний нэг хэлбэр нь л даралт ихдэлт. Гавлын дотуур даралт ихдэлт гэдэг бол илэрч буй нэг төрлийн хам шинж. Түүнээс цааш хөдөлгөөний хоцрогдол, дотор эрхтний үйл ажиллагааны хямрал, тархи усжих гээд олон хам шинжээр илэрдэг.

-Энэ нь юунаас болоод ихсээд байна вэ?
-Хүүхдийн тархины цусан хангамжийн дутмагшил гэдэг нь ихэвчлэн эх дотроосоо эхэлдэг. Эх дотроосоо гэдэг нь эхийн хэвлийд ураг бүрэлдэж эхлэхээс. Ураг эх хоёрын хооронд цусан хангамжийн үйл явц муу явагдсан гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл ураг эхээс эхсээрээ дамжиж цусан хангамж авч байгаа. Тэгвэл эхсээр дамжиж ирж байгаа цусан хангамж нь хүчилтөрөгчгүй байснаас болж тархины цусан хангамжийн дутмагшилд орж байгаа. Сүүлийн үед оношлох чадвар нь сайжирсан учир ихэссэн юм шиг харагдаж байж болно. Яг үүнийг дүгнээд гаргаад ирсэн судалгаа одоогоор Монголд алга.

-Тэгвэл эхэд юу нөлөөлөөд байна вэ?
-Нөлөөлж буй хүчин зүйл олон бий. Байгаль, экологийн нөхцөл нөлөөлж байгаа. Жишээлбэл нийгмийн шалтгаан.

Энэ нь стресс, ажлын нөхцөл, гадаад орчны бохирдолт гээд. Ялангуяа өвлийн цагт дүүрэн утаа байдаг шүү дээ. Энэ бол хамгийн ноцтой нөлөө байдаг. Тэрнээс гадна эхийн биеийн байдалтай холбоотой шалтгаанууд. Эх нь хоолой өвддөг, цус багадалттай, зүрх судасны өвчтэй, хортой нөхцөлд ажилладаг гээд олон шалтгаан байгаа. Энэ олон шалтгаанаас аль нэг нь эхэд байх юм бол тэр хүүхэд тархины цусан хангамжийн дутмагшилтай төрөх магадлалтай гэсэн үг.

-Хөл хүндтэй болсон л бол хордлого өгдөг гэж ойлгодог. Бас дотор нь 2-3 янзаар нэрлэдэг. Хордлого өгч байвал эрэгтэй, хордлогогүй бол эмэгтэй хүүхэд төрнө. Бас хоол унданд муу эсвэл давс ихтэй хоол цайнд дуртай бол эрэгтэй, эмэгтэй хүүхэд төрнө гээд эртнээс нааш ярьсаар бараг уламжлал болсон гэхэд болно?
-Жирэмсэн үеийн хордлогыг эрт, хожуу үеийн гэж ангилдаг. Эрт үеийнх нь ихэвчлэн эх ургийн хооронд явагдаж байгаа үйл явцаас болж гардаг. Өөрөөр хэлбэл эхийн хэвлий дотор байгаа амьд организмд явагдаж буй бодисын солилцооноос үүддэг гэж хэлж болно. Хожуу үеийнх нь эхийн эмгэгтэй холбоотой. Эх өвчнөө мэддэггүй. Жирэмсэн болохоор тэр өвчин нь хурцаддаг гэсэн үг. Энэ нь хавагнадаг, унадаг, татдаг, ухаан алдах хэлбэрээр илэрдэг.

-Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрнө гэдэг үгийг охид бүсгүйчүүд сайн ойлгох хэрэгтэй. Эрүүл байвал хордлого ч юм уу ямар нэгэн сөрөг зүйл илрэхгүй гэж ойлголоо?
-Зөв. Гэхдээ эхчүүдийн биеийн эрүүл мэндийн байдал муудсан. Энэ нь хэрэглэж байгаа хоол хүнс, орчин гээд олон юмнаас шалтгаалж байгаа. Улаанбаатар хотынхон утаан дотор амьдарч байна. Юу хэлэх гээд байна гэхээр тархины цусан хангамж гэдэг хүчилтөрөгчийн дутмагшлаас үүсдэг. Нэг ангид хичнээн хүүхэд сууж байгаа билээ. Бид өвөл хаврын сард утаагаар л амьсгалдаг шүү дээ. Үүнээс үүдээд тархины цусан хангамж хүчилтөрөгчийн дутмагшилд орж байгаа юм.

-Дээрх дутмагшилд орохгүйн тулд яах ёстой вэ?
-Ямар баг байнга зүүгээд явалтай биш. Болдогсон бол хотоос гарч хөдөө төрж хүүхдээ өсгөвөл сайн. Иргэн хүний хувьд саналаа хэлэхэд улс үүн дээр нэг юм хийгээсэй гэж боддог. Эх орныхоо ирээдүйн эздийн төлөө хөдөөд төвлөрсөн, төрөлжсөн амаржих газартай болж яагаад болохгүй гэж. Утаанд олон сая төгрөг зарцуулаад байна л гэдэг. Нүдэнд үзэгдэж гарт баригддаггүй шүү дээ. Эцэст нь хэлэхэд эрүүл болсон цагтаа жирэмслэх хэрэгтэй. Эх нь цоо эрүүл байвал хүүхэд цоо эрүүл төрнө. Мөн жирэмсэний эхний хугацаанд хоолны дуршил буурдаг. Үүнийг хордлого гэж ойлгож болохгүй.

-Тархины цусан хангамжийн дутмагшил нь эмчлэгддэг үү. Ямар хугацаанд эмчлэгддэг бол?
-Эмчлэгдэлгүй яахав. Оношилгоо эмчилгээг хэр зэрэг хурдан хугацаанд хийлгэнэ төдий чинээ л хурдан илааршина гэсэн үг.

С.Туул

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан